Ерөнхийлөгч УИХ-ын даргад албан бичиг илгээлээ
УИХ дахь АН-ын бүлгээс УИХ-ын дарга М.Энхболдод Ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулах албан бичиг илгээсэн. Тэгвэл өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын дарга М.Энхболдод Ээлжит бус чуулган яаралтай хуралдуулах тухай албан бичиг илгээсэн байна.

Уг албан бичигт “Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулган хуралдаж Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулснаас хойш найм хоног өнгөрлөө.

Намрын ургац хураалтын ажлыг эрчимжүүлэх, өвөлжилтийн бэлтгэл хангах, нийслэлд гарсан мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний тархалтыг яаралтай зогсоох, 2018 оны улсын төсвийг хэлэлцэж эхлэх зэрэг хариуцлагатай цаг үед Монгол Улс үүрэг гүйцэтгэгч Засгийн газартай байгаа нь төрийн ажил цалгардах, нийгэм, эдийн засагт сөрөг үр дагавар авчрах тул ээлжит бус чуулганыг нэн даруй хуралдуулж шинэ Ерөнхий сайдыг томилж, Засгийн газрыг эмхлэн байгуулах шаардлагатай байна.

Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 3, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16,3-т тус тус заасны дагуу Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг нэн даруй буюу 2017 оны 9 дүгээр сарын 18-наас 22-ны өдрүүдэдхуралдуулах саналтай байна.

Аль нэг намын дотод ажил, асуудлаас шалтгаалан Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын ажил саатах учиргүй тул дурьдсан хугацаанд ээлжит бус чуулганыг товлон зарлана уу.
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга” гэжээ.
 
П.ГОО
Оллоо.мн 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zojin 2017-09-15 23:54:25
    Zob zorigtoi opshorig bas tsegtsel
    112.72.11.115
    Мэдэгдсэн Хариулах
  • anu 2017-09-15 12:02:15
    Demjij b.a
    172.56.23.90
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН 2017-09-15 08:05:18
    Ерөнхийлөгч нь ерөнхийлөнгчийн ажлаа хийе, Засаг нь засгийнхаа ажлыг хийе. Ерөнхийлөгч өөрийн бодолтой байх хэрэгтэй үхэр тэргээр туулай гүйцэнэ гэж үг байдаг. ...
    202.179.31.114
    Мэдэгдсэн Хариулах
  • хавсайдаваа хө 2017-09-15 06:54:24
    Хоёр талаас нь хавсайдаж байх шив.
    66.181.164.239
    Мэдэгдсэн Хариулах
  • ZOCHIN 2017-09-15 06:42:46
    ENE NAMIIG TATAN BUULGAACHE ERUNHIILGCHEE. BATUUL GEJ HUVISGALIIG DUTUU HIISNII GAIGAAR ENE SAIHAN NAMD HULGAI UURLEED DUUSLAA CEDENBALIIN SAIHAN NAMIIG TUUHEND...
    202.9.41.131
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-09-15 05:27:35
    еренхийлегч минь ан ын гар хел зи д дерлуулсэн бух болох хэрэггуй уурэг гуйцэтгэгч зг ажлаа хийж л байгаа та сонгуульд амласан амлалтаа л хичээ
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-09-15 04:42:07
    Дөрвөн жил засаг бариад монголоо элгээр нь хэвтүүлсэн нөхдөд яагаад арга хэмжээ авдаггуй юм болоо. үүний төлөө тэмцэх бн уу? нэгдэе.
    202.9.40.67
    Мэдэгдсэн Хариулах