Нурангиас аврах ажиллагааны дадлага сургууль боллоо

ОБЕГ-аас Говь-Алтай аймагт зохион байгуулж байгаа Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль өчигдөр хоёр дахь өдрөө үргэлжиллээ. Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд газар хөдлөлтийн нурангиас аврах ажиллагааны болон хээрийн хүн эмнэлэг дэлгэх, хүн малын гоц халдварт өвчний үед хорио цээрийн дэглэм тогтоох, хээрийн мал эмнэлэг дэлгэх дадлага сургуулиуд Есөнбулаг сумын хээрийн дадлага сургуулийн талбайд боллоо.


Дээрх дадлага сургуулиудад орон нутгийн гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн нийт 400 гаруй албан хаагч оролцсон байна.


Өчигдөр Говь-Алтай аймагт аймгийн хүйтэн салхитай,  зарим үед шороон шуурга шуурч байсан хэдий ч орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудын бие бүрэлдэхүүн цаг агаарын хүндрэлийг үл ажран дадлага сургуульд идэвхитэй оролцсон юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.