ҮЙЛ ЯВДАЛ: “Ид шидийн орон” нээлтээ хийнэ

Өнөөдөр болох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

09:00 цагт: “Жижиг, дунд үйлдвэр дэх хөдөлмөрлөх эрхийн зарим асуудал: Худалдаа, үйлчилгээ, ноос ноолуурын салбар” судалгааны тайланг төрийн болон хувийн хэвшлийн төлөөллийг байлцуулан хэлэлцүүлнэ. Хаана: Бишрэлт зочид буудлын хурлын танхимд

09:00 цагт: Монгол Улсын Төрийн шагналт, шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, академич Пүрэвийн Хорлоогийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан “П.Хорлоо 100-ХХ зууны монгол аман зохиол судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурал” “Пума империал” зочид буудлын Рояал хурлын танхимд болно.

09:30 цагт: ЭМЯ, Япон улсын Сисмекс корпораци хооронд хамтын ажиллагааны гэрээг үргэлжлүүлэн сунгах ёслолын ажиллагаа ЭМЯ-ны 215 тоот өрөөнд болно.

09:30 цагт:  Мэргэжлийн хяналтын байгууллагаас МОНГОЛЫН РАДИОЛОГЫН НИЙГЭМЛЭГ-тэй хамтран “ДҮРС ОНОШИЛГООНЫ ЭМЧ, ТЕХНИКЧДИЙН ҮНДЭСНИЙ ЧУУЛГА УУЛЗАЛТ”-ыг зохион байгуулна. Хаана: The Corporate Hotel & Convention Centre-ийн хурлын зааланд

10:00 цагт:  “Озоны давхаргыг хамгаалах дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан БОАЖЯ-наас Озоны давхаргатай холбоотой сүүлийн үеийн мэдээллээр хэвлэлийн хурал зарлалаа. Утас: 96059197, 99989545

10:30 цагт:  Математик, Чөлөөт бөхийн төрөлжсөн сургалттай 73-р сургуулийн шинэ барилга, шинэ дэвжээний нээлт болно.
 
11:00 цагт:  Корпорэйт зочид буудлын Эвэнт холлд "Намар" шоуны хэвлэлийн бага хуралтай.

11:00 цагт:  “Аз жаргалтай гудамж” бүтээлч аяны нээлт, хэвлэлийн хурал ЗЦА-ны Хурлын танхимд болно.

11:00 цагт:  “Ид шидийн орон” хүүхэд хамгааллын төвийн нээлт болно. Хаана: Баянхошуу зүүн салаа Утас - 94222888

11:00 цагт:  Чехүүд “Байгаль орчны бохирдлыг бууруулахад ноу-хау дамжуулах” төслийн хүрээнд Булган ба Налайхын бүс нутгийн бохирдлыг цэвэрлэх цэвэрлэгээний жишээ төслийг боловсруулжээ. Энэ талаар БОАЖЯ, БНЧУ-ын Элчин сайдын яам хамтран хэвлэлийн бага хурал хийнэ.

11:00 цагт: УИХ-ын гишүүн Н.Учралын санаачилга, хөрөнгө оруулалтаар байгуулсан “Тэмүүжингийн андууд” тусгай хэрэгцээт цэцэрлэг /хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан цэцэрлэг/, сэргээн засах үйлчилгээний төвийн нээлтийн үйл ажиллагаа СХД-ийн 19 дүгээр хороонд байрлах өөрийн байрандаа болно.

12:00 цагт: Эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүдийн цалин хөлсийг нэмэгдүүлэхийг шаардаж албан ёсны тэмцлээ эхлүүлж байгаа талаар МҮЭХ-оос хэвлэлийн бага хурал хийнэ. Хаана: МҮЭХ-ны байрны 4 давхарт хурлын зааланд

15:00 цагт:  БСШУСЯ, ШУА хамтран “Эрдэмтдийн үг” цуврал лекцийг хоёр дахь жилдээ байгуулж байна. Энэ удаагийн лекцийн зочин эрдэмтнээр ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирал, шинжлэх ухааны доктор, профессор Ш.Ариунаа уригдаж, “Орчин үеийн шинжлэх ухааны хөгжил: Нийгэм, хүмүүнлэгийн мэдлэгийн өөрчлөлт” сэдвээр олон нийтэд нээлттэй лекц уншина. Хаана: “Танан” төвийн хурлын танхимд

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.