Сайдын тоог нэмэхээр ярьж эхэллээ

Эр хүний дотор эмээлтэй хазаартай морь багтдаг гэгчээр М.Энхболдын удирдсан танхимд суугаа УИХ-ын 65 гишүүн бүгдээрээ л сайд болох хүсэл тээж байгаа. Дүр эзнээ голохгүйгээс хойш нэг жил ч болтугай сайдын сэнтийд заларч, намтартаа нэг хуудас нэмэх гэж зүтгэнэ. Тэгэхээр, шинэ байгуулагдах Засгийн газар нэг жилийн л настай байх болов уу. Дөрвөн жилийн хугацаанд дөрвөн удаа Засгийн газар байгуулсан АН-ын рекордыг тун удахгүй Ардын нам эвдэнэ. Харж л байгаарай” хэмээн мэдээлэл дунд тун ойрхон байдаг улстөрч ярьж суух юм. Түүний дүгнэлт ч нэг их хол зөрөхгүй нь. Хэдийгээр өөр нам байгуулж өрх тусгаарласан ч МАН дотор найз нөхөдтэй учраас энэ намд өрнөж буй ил, далд тулаан, эрх ашгийн төлөөх зөрчлийг чих тавьж суугаа нь дамжиггүй.
 
 “Мэргэжлийн” Засгийн газар огцорсноос хойш долоо хоногийн хугацаа өнгөрчихөөд байхад дараагийн сайд хэн байх нь нэг мөр тодорсонгүй. Хаа нэгхэн фракциуд нь нууц уулзалт хийж, Ерөнхий сайдын тохироог ярихаас бусдаар яамдын сайд хэн байх вэ гэсэн ерөнхий дүр зураг энэ өдрүүдэд гарсангүй. Цусгүй тулаан тун ч нууцхан өрнөж байна, энэ намд. Чуулган завсарлаж, Төрийн ордон ойрын өдрүүдэд ажин түжин байгаа. Гэвч МАН-ын саарал ордон эсрэгээрээ хоёрдугаар ээлжийн хоолонд орох гэсэн зангиатай залуусаар дүүрчээ. Мөрөөдлөө тэд ажил хэрэг болгохоор яарч яваа нь тэр. Мөнгөө барьчихаад очерлож суугаа нь ч дамжиггүй. Албан тушаал болгон заавал дэмжлэгтэй явдаг хойно ах нарынхаа үүдийг сахисан “хурган” дарга нарын санаархлыг буруутгах аргагүй биз ээ.
 
МАН өнгөрөгч лхагва гарагт Удирдах зөвлөлөө хуралдуулан Бага хурлаа энэ сарын 25-нд гэж зарласан. Дараагийн намын дарга хэн байхаас хамаарч Ерөнхий сайдын суудал эзэнтэй болно. Танхимаа хэнээр бүрдүүлэх эрх нь Ерөнхий сайдын мэдэлд байгаа ч огцруулах товчлуурын шагналаа горьдсон 31 улстөрчийн эрх ашгийг ч бас мартах учиргүй. Мөнгө төлсөн бизнесмэнүүд хөгжмөө захиалахаа мэдэгдэж, өөрийн хүнээ сайдын суудалд суулгахаар бэлдэж эхэлсэн яриа ч чих дэлсч байна. Мэргэжлийн Засгийн газрыг түлхэн унагахад үнэтэй кнопоо харамгүй хайрласан АН-ын найман гишүүн ч амласнаа хэзээ өгөхийг анаж суугаа юм билээ. Хэлэлцээ ёсоор бол жижиг албан тушаалуудыг АН-д өгнө хэмээн амласан гэх. Ингээд бодоод үзэхээр энэ намд 16 сайдын суудал арай л жулдаад байгаа биз. Гурван сая хүнийхээ асуудлыг тус тусад нь хариуцах 30 яам байгуулсан ч чадах л хүмүүс. Албан тушаалд хүрч байвал ахиад 20 яам байгуулсан ч ер нь яадаг юм хэмээн бардаж суугаа гэнэ лээ, МАНайхан.
 
Бас л бярдаж чадаж байгаа юм шүү. Тиймдээ ч Тусгаар тогтнолын ордонд дараагийн Засгийн газрын бүтэц шинээр зурагдаж буй яриа чих дэлсэх нь тэр. Сураг сонсох нь ээ, 2012 онд Н.Алтанхуягийн Засгийн газрын үед яригдаж байсан 19 яам, 21 сайдтай байхаар бүтцээ зурж байгаа гэнэ. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд явж ирсэн яамдын бүтцийг задалж, зарим яамдуудыг хоёр хуваах яриа хэлцэл эрчимтэй явж байгааг “бор шувуу” дуулгав. Харин Бага хурал дэмжих эсэхийг хэлэхэд эрт.
 
Албан бус эх сурвалжийн өгсөн мэдээллээр Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамыг хоёр салгах аж. Боловсрол, шинжлэх ухааныг нэг сайд хариуцаж, харин соёл, спорт, урлагийг хамтатган яам байгуулахаар ил далд тохироо хийгджээ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамыг мөн л хоёр салгахаар ярьсан сурагтай. Ингэснээр, Хөдөлмөрийн яам тусдаа бий болно. Нийгмийн хамгааллын асуудлыг нэг сайд хариуцна. Өнөөх МҮАН-ын М.Энхсайханд зориулан бий болгож байсан Монгол Улсын сайд гэх албан тушаалыг ч дахин бий болго хэмээн дарамт учруулж байгаа сураг дуулдав.
 
Мөн зарим яамдын сайдын нэрс эхнээсээ дуулдаж эхлэв. Боловсрол, шинжлэх ухааны сайдад Я.Содбаатарын нэр бичигдсэн бол Гадаад харилцааны сайдаар Г.Занданшатар, Хуульзүйн сайдад Ш.Раднаасэд, Батлан хамгаалах сайдад Ж.Энхбаяр, Эрүүл мэндийн сайдад Д.Сарангэрэл нарын нэр зурагдчихсан байгаа аж. МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа ч сайд болчих хүсэл тээн анд нөхөд рүүгээ утас цохиж яваа аж. Өмнө хэлсэнчлэн, албан тушаалын тохироо хэн хэдийг төлөхөөс шалтгаалдаг бичигдээгүй хууль ёсоор ирэх өдрүүдэд энэ нэрс өөрчлөгдөх магадлал ч өндөр. Мөн Соёл, урлаг, спорт хариуцсан сайдад Н.Учралын нэр бичигдсэн байгааг эх сурвалж дуулгалаа.
 
Шагналаа хүлээсэн улстөрчдийнхөө амыг таглахын тулд сайдын суудал шинээр бэлтгэж суугаа МАН-ынхнаас дэд сайдын суудлаа байхгүй болгооч гэх мэт биелэх боломжгүй хүсэлт илгээх нь амны гарз биз ээ. Дэмий цаг гарзадсан хэрэг. Хоёрдугаар ээлжинд хоолонд орохоор очерлох мөнгөтэй “бацаанууд”-ын мөрөөдөлд хязгаар байхгүй бололтой. Ер нь байсхийгээд л салгаж нийлүүлж, мөнгөтэй улстөрчид зориулж сайдын суудал бэлтгэж байхаар яамны тоог нээлттэй болгочихвол яадаг юм бэ, улстөрчид өө. Монголоор дүүрэн байгаа салбар бүрийг хариуцсан сайдтай болчихвол албан тушаалд очих гэж мөнгө барьж очерлохгүй амар болно доо. Боловсон хүчний асар их нөөцтэй МАН-д бол сайд хийчих хүн хэдэн мянгаараа олдох байлгүй. Дугаар хорооны Доржийн үс засалтыг хариуцсан сайд. Дугаар байрны Дулмаагийн дотуур хувцасны асуудал эрхэлсэн сайд гээд л... Гоё юм биш үү, МАН-ынхаан.

Монголын мэдээ
Б.Өнөртогтох

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Эмма 2017-09-17 03:36:33
    Давхар дээлээ тайлаачээ. Ичиж үхээч.
  • уншигч 2017-09-16 02:16:31
    тун удахгүй дахин унах засгийн газарт сайд хэн байх нь чухал биш 76 сайдтай болгочих хуулийн биелэлтэд тавих хяналт бүрэн байхгүй болж богино хугацаанд шунал...
  • Sodbaatar 2017-09-15 13:43:53
    Энэ хүн академийн хэдэн хүний үгээр л яамыг удирдана шүү дээ. Академийнхан одоо боловсролын яамыг удирдаад байх юм. Хэдэн хүн ажилдаа үлдэх гээд л
  • ЭНЭ БОЛ СОЛИОРОЛ. МАН АРЧИГДАНА 2017-09-15 11:06:22
    Эрүүл мэндийн сайдад Д.Сарангэрэл нарын нэр зурагдчихсан байгаа аж
  • зочин 2017-09-15 08:32:36
    ИГЭЖ БУЛУУГАЙГАА ТАРИХГҮЙ БАЙГААСАЙ БИЛЭЭ.АЛБАН ТУШААЛД ГОРИЛООГҮЙ ГЭСАН ГИШҮҮД МААНЬ ИЧИХ НҮҮРЭЭ ЭЛГЭНДЭЭ НААГҮЙ БАЙЛТАЙ
  • иргэн 2017-09-15 06:49:53
    ингэж бичих хэрэггүй байсан юм, тэртэй тэргүй түүхийн хог шүү дээ, сүүлийг мушгигчид нь дээрх 30, зүгээр хүлээ, хог болоод ирнэ, тэгээд хогын цэг рүү ...
  • Зочин 2017-09-15 06:28:55
    Уулын сайд хэн, Уурхайн сайд хэн болох бо оо.
  • Irgen 2017-09-15 05:38:35
    Za ystoi uzeegui ymaa uzeh ni de
  • зочин 2017-09-15 03:54:21
    Энэ хүмүүс өвчин эмгэг туссан байх аа..лав эрүүл бус ...
  • ZOCHIN 2017-09-15 03:46:33
    ARD TUMEN MIN EE SONGOLTOO ZUV HIIJ SURTSGAAYAA NAM GEDEG BOL NARIIN DAA HEDEN ULS TURCHIDIIN AJIL BOLOHOOS ARD TUMEN BID NAM BOLJ HUVAGDAAD HEREGGYI EE ZUGEER...
  • АВЧИХААР САНАА 2017-09-15 03:15:06
    35 САЙДТАЙ БҮР ЦААШЛААД 65 САЙДТАЙ БАЙХГҮЙ БОЛ ШИНЭ ЗГ 1 ЖИЛ ХҮРЭХГҮЙ УНАНА АА. МӨН ДЭД САЙДЫН ТООГ 2-5 ХҮРТЭЛ НЭМЖ БОЛОХ ЮМ. МАНАЙ МАНГАРУУД МАШ ОЛОН БОЛОХ БОЛ...
  • Иргэн 2017-09-15 02:53:21
    Сайд нэмэхгүй бол ЗГ удаан наслахгүй .
  • .... 2017-09-15 02:38:49
    яая даа энэ хүн хогуудыг буудаад устгаад байх уу. лай лай
  • зочин 2017-09-15 02:38:05
    Ард түмнийхээ эрүүл мэндээр тоглож гүйцлээ дээ. ЭМС-аар очиж очиж Сарангэрэл байхдаа яах вэ дээ. Тэр телевизээ хариуцаж байвал барав.....
  • Бат 2017-09-15 02:34:35
    3 сая хүн тойм утгаараа бол том хотын нэг дүүрэг дүүрэгт сайдгүй гээд яривал юм бий шинэ орон тоондоо бус хүн өөрийн ажлаа л сайн хий
  • Gungaa 2017-09-15 02:14:08
    Za ara8 saidiig nemekhgui biz dee
  • zochin 2017-09-15 02:09:44
    65 yamtai bolbol deer baih bygd said boloh sonirholtoi hulgaich nar
  • зочин 2017-09-15 01:39:29
    Ийм шал худлаа зүйл бичиж байхаар хүнд өгөөжтэй_ судалгаатай зүйл бичээч тэнэг сэтгүүлч ээ,
  • зочин 2017-09-15 01:35:49
    женко кино шашин эм еер юу ч билээ салбар бурийг хариуцсан зевлех томилсон биз дээ туун шиг салбар бурээр яам байгуулах юм бн л даа
  • Бат 2017-09-15 01:21:55
    Сайд хэн байх нь сонин биш, ажлаа хийж, ард түмнээ бодох нь л их сонин байна
  • Бат 2017-09-15 01:13:09
    Сайдын тоо багадаад улс хөгжихгүй байгаа юм байхдаа 10000 хүнд ноогдох сайд гэж тоо гаргахгүй юм гаргаж болно түүнээс бус үгээрээ дэлхийд тэргүүлнээ