Эрэгтэй бөхчүүд тун тааруу барилдлаа
Чөлөөт бөхийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн  Хорват улсын Загреб хотноо зургаан өдөр үргэлжилж өчигдөр дууслаа. Сүүлчийн өдөр эрэгтэй чөлөөт бөхийн 55, 66, 84, 120 кг-ын жингийн барилдаан болж манай хоёр бөх барилдсанаас 55 кг-ын жинд П.Эрдэнэбилэг хүрэл медалийн төлөө туркийн бөхтэй өрсөлдсөн ч дийлдлээ. П.Эрдэнэбилэг нь баруун хөлд зориуд дутуу орж хоёр гараараа сугадан мушгидаг дархан мэхтэй залуу байна, хөлийн хамгаалалтаа сайжруулж угсраа мэх хийж дархан мэхээ хийдэг болчихвол түүнд том амжилт ойрхон харагдаж байна.

Манай эрэгтэй бөхчүүд энэ удаа медальд хүрсэнгүй. Өнгөрсөн жил Болгар улсын София хотод болсон залуучуудын ДАШТ-нд манай эрэгтэй бөхчүүд 4 жинд барилдаж 1 мөнгөн медаль авч ХҮ байр эзэлж байсан бол энэ жил 5 бөх зодоглосон ч медальд хүрсэнгүй.

Гэхдээ багаараа ХIҮ байранд шалгарлаа.
Дашрамд дуулгахад ирэх жил залуучуудын ДАШТ алс холын Бразил улсын Ресифе хотод наймдугаар сарын 11-16-ны өдрүүдэд болох юм байна.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Нэмэхээ 2014-08-11 03:18:01
    Шалны алчуурууд
    103.26.193.16
    Мэдэгдсэн Хариулах