“ICT-Expo-2017” Сүхбаатарын талбайд гурван өдөр үргэлжилнэ

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын “ICT-Expo-2017” 11 дэх удаагаа болох гэж байна. Тодруулбал, энэ сарын 15-17-ны өдрүүдэд “ТӨСӨӨЛЛӨӨ БҮТЭЭЦГЭЭЕ” уриан дор Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар болжээ. Уламжлал ёсоор Харилцаа холбооны зохицуулах хороо хамтран зохион байгуулж, Монголын цахилгаан холбоо ХК, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХХК болон Мобиком, Скайтел, Юнител компаниуд ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байгаа аж.

Мөн энэ жилийн   “ICT-Expo-2017”-д арилжааны банкнууд идэвхтэй оролцож байгаагаараа онцлог гэнэ.  Тухайлбал, Худалдаа хөгжлийн банк операторуудын нэгэн адил ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байгаа бол  бусад банкууд оролцож, шинээр нэвтрүүлсэн үйлчилгээгээ олон нийтэд танилцуулахаар төлөвлөжээ. “ICT-Expo-2017” нь Сүхбаатарын талбайд болж байгаа нь энэ салбарын төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг үзэж сонирхох иргэд  сонирхогчдын тоог нэмэгдүүлэхийг зорьсонтой холбоотой юм байна.

Экспогийн үеэр Цахим спортын улсын аварга шалгаруулах тэмцээн, Автомат Роботын улсын аварга шалгаруулах уралдаан болно. Мөн дэлхийн програм хангамжийн томоохон байгууллага болох Microsoft компанитай Хамтран ажиллах санамж бичиг байгуулах арга хэмжээ болох аж. Түүнчлэн Төрийн мэдээлэл солилцооны нэгдсэн систем ХУР-ын нээлт болох төдийгүй Үндэсний Дата төвөөс ТҮЦ машин ажиллуулж, зарим лавлагааг иргэдэд үнэ төлбөргүй олгохоор болсон байна. “ICT-Expo-2017” -ын хоёр дахь өдөр НХХЯ болон ХХЗХ хамтран үйл ажиллагаа зохион байгуулж, ирэдэд мэдээлэл өгөхийн зэрэгцээ, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас санаачлан хэрэгжүүлж буй “Цахим орчинд хүүхдийг хамгаалъя” аяныг нээнэ.

Түүнчлэн уламжлал ёсоор салбарын болон Экспод амжилттай оролцсон байгууллагуудаас шилдгүүдийг тодруулахаар төлөвлөсөн байна. “ICT-Expo-2017”-ын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг  www.ictexpo.mn сайтаас авах боломжтой юм байна.

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.