Гэрлэсэн бүсгүйчүүдийн дунд явагддаг Дэлхийн Мисс 2014 тэмцээнд ОХУ-ын бүсгүй яллаа
Эквадор улсад болж өнгөрсөн Гэрлэсэн бүсгүйчүүдийн дунд явагддаг Дэлхийн Мисс 2014 тэмцээний ялагчаар ОХУ-ыг төлөөлөн оролцсон Санктпетербург хотын иргэн Юлия Ионина тодорч манай гаригийн хамгийн сайхан гэрлэсэн бүсгүй гэсэн алдар нэрийг хүртжээ. Энэ тэмцээнд дэлхийн өнцөг булан бүрээс шилэгдэн ирсэн 40 бүсгүй өрсөлдсөн юм.   
Юлия Ионина нь гэрлэсэн, 29 настай, 3 хүүхэдтэй бөгөөд ОХУ-ын Гэрлэсэн бүсгүйчүүдийн дунд явагддаг Миссийн тэмцээний 2013 оны Үндэсний ялагч болж байжээ. Тэрээр хувийн бизнес эрхлэхийн зэрэгцээгээр “Гоо сайхан ба Энэрэл ивээл” санг үүсгэн байгуулан хүмүүнлэгийн салбарт идэвхтэй ажиллаж байгаа нэгэн ажээ.     
Гэрлэсэн бүсгүйчүүдийн дунд явагддаг Дэлхийн Миссийн тэмцээнд 2005 болон 2009 онуудад ОХУ –ын оролцогч түрүүлж байсан юм.

Uno
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.