Шүлхий, мялзангийн эсрэг вакцин худалдаж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар сайдын энэ оны батлагдсан төсөвт зардлаас шүлхий болон  мялзан өвчний эсрэг вакциныг үйлдвэрлэгчээс шууд гэрээ байгуулах аргаар худалдан авч дархлаажуулалтыг шуурхай хийж дуусгахыг ХХААХҮ-ийн сайдын үүрэг гүйцэтгэгч П.Сэргэлэнд даалгав.

Мөн гоц халдварт өвчин гарсан үед мэргэжлийн байгууллага, хүн хүч, шаардлагатай бол Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн дэмжлэг үзүүлж ажиллахыг сайдын үүрэг гүйцэтгэгч, Засаг дарга, агентлагийн дарга нарт даалгажээ.

Өнөөдрийн байдлаар Сүхбаатар аймгийн Мөнххаан, Асгат, Баруун-Урт, Төв аймгийн Сэргэлэн, Дундговь аймгийн Гурвансайхан, Өлзийт, Сайнцагаан, Хэнтий аймгийн Баянхутаг, Мөрөн сум болон Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэгт хорио цээрийн дэглэм тогтоогоод байна.

Эх сурвалж: Zasag.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.