Эсгий дээр урласан “Монголын нууц товчоо” нээлтээ хийлээ

Монголын нууц товчооноос сэдэвлэн Чингис хааны амьдралын гол гол үйл явдлуудыг 108 метр эсгий дээр зээгт ширмэл оёдлоор урласан нэгэн хосгүй бүтээл Д.Сүхбаатарын талбайд нээлтээ хийж Монголын ард түмний хүртээл боллоо.

“Хан хэнтийн урчууд” ХХК-ны хамт олны санаачлагаар Баялаг бүтээгчдийн холбооны дэмжлэгтэйгээр хоёр жилийн хугацаанд Монголын баялаг бүтээгчдийн хөдөлмөр зүтгэлээр бүтээгдсэн тус бүтээлийг 21 аймаг, 9 дүүргээр аялуулж, үйлчид, гар урчууд бүтээлд учиг шингээж бүтээжээ.

Эсгий дээр урласан “Монголын нууц товчоо”-ны албан ёсны нээлтийн үйл ажиллагааг Хэнтий аймгийн нутгийн зөвлөлөөс зохион байгуулж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Соёлын өвийн төв зэрэг олон байгууллагууд дэмжин ажилласан бөгөөд Монгол Улсын 21 аймаг, 9 дүүрэг мөн Монгол туургатны ӨМӨЗО, Тува зэрэг Улсуудаас зочид төлөөлөгчид, үйлчид, гар урчууд хүрэлцэн ирж оролцсон юм.

Б.Орхон












Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • гайхамшиг 2017-09-15 07:20:52
    Ямар их хөдөлмөр, ямар их сэтгэл шингээ вэ? Гайхалтай сайхан бүтээл болжээ. Цаашид хаана байрлуулах юм бол доо.
    49.0.147.25
    Мэдэгдсэн Хариулах
  • ИРГЭН 2017-09-14 02:49:54
    маш сайхан урлан болсон байна.
    202.21.116.66
    Мэдэгдсэн Хариулах
  • HOSGUI BUTEEL BOLJEE 2017-09-13 08:00:01
    ODOO GINESSIIN NOMOND ORUUL!
    123.152.241.31
    Мэдэгдсэн Хариулах