“ТЭЦ IV”-ийн под станцад гарсан галыг бүрэн унтраажээ
Баянгол дүүрэг, 20-р хороо, Эрчим хүчний гудамж байрлах Дулааны IV Цахилгаан Станц шатаж байгаа тухай мэдээллийг бид хүргэсэн. 

Мэдээллийн дагуу тодруулахад “ТЭЦ IV-ийн хашаанд подстанц шатаж байна” гэсэн дуудлага өнөөдөр 12:21 цагт ирсэн байна. Дуудлагагын дагуу газар дээр нь ажилласан НОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 18, 26, 14, 10, 30 дугаар ангиийн албан хаагчид галыг бүрэн унтраагаад байгаа юм байна.

Харин станцад ямар гэмтэл гарсан талаар “ТЭЦ IV” ТӨХК-ийн Ерөнхий инженер Б.Дашдаваа "ТЭЦ-4 ТӨХК-ийн 3Т трансформаторын оруулга буудсаны улмаас гэмтэл гарсан. Одоогоор сэргээн засаж, үйл ажиллагааг хэвийн болгохоор ажилчид шуурхай ажиллаж байна. Гэмтлийн улмаас өөр бусад сүлжээнд гэмтэл гарсан асуудалгүй байхгүй" гэсэн мэдээллийг өглөө.
 
П.ГОО 
Оллоо.мн 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.