Эсгийн дээрх “Монголын нууц товчоо”-г соёлын өвд бүртгүүлнэ

Монгол туургатны уламжлалт гар урлалын нэг төрөл болох зээгт эсгий ширмэлийг хойч үедээ залгамжлуулан үлдээх зорилготойгоор Чингис хааны үеийн аж ахуй амьдрал, ёс заншлыг харуулсан бүтээлийг урлажээ. Тус бүтээлд эсгийн дээр “Монголын нууц товчоо”-ны зурган өгүүлэмжийг зээглэн ширэх аргаар урласан бөгөөд Монгол зураг, Монгол үндэсний хээ угалз, Хүннүгийн үеийн буган хөшөө, хадны сүг зураг, монгол ёс заншил болох нүүдлэх, мал маллах, бөөгийн үйл, уран дарханы үйл болон бусад үйл явцыг багтаан харуулсан аж.

Монгол Улсын 21 аймгийн 5000 гаруй урлаач, үйлчид жил гаруй хугацаанд бүтээсэн бөгөөд уг бүтээлийг урлах явцад 4000 гаруй хүмүүст зээглэн ширэх оёдлыг зааж сургасан байна. Энэхүү дүрслэх урлагийн бүтээлийг урлах үйл ажиллагаанд Монголчууд төдийгүй Өвөрмонгол, Тува, Буриад, Халимаг, Киргиз зэрэг монгол туургатнууд хамрагджээ. Уг бүтээлд 108 метр цагаан эсгий, 2000 км зээг, 20000 км метр тэмээний утас, 120 ширхэг тэвнэ, 120 ширхэг зүү, 32 өнгийн 100 гаруй литр будаг, 288 метр нягтруулагч таар, 110 метр цагаан даавуу орсон байна.

Эсгийн дээр “Монголын нууц товчоо”-г Монгол түмэндээ танилцуулах, соёлын өвд бүртгүүлэх үүднээс өнөөдөр 12:00 цагаас Сүхбаатарын талбайд хүндэтгэлийн ёслолыг зохион байгуулах аж.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.