Дараагийн Засгийн газрын “давхар дээл”-ний бодлого буюу 1+?

Улс төрийн “хэл”-д “давхар дээл” гэдэг үг нэмэгдээд байгаагүй хугацаа өнгөрөв. Хууль, журманд ороогүй л болохоос энэ үгийг бараг л албан ёсны мэт хэрэглэдэг болсон. “Давхар дээл” гэхээр УИХ, Засгийн газрын гишүүний албыг хэлж байгааг хэн ч ойлгоно.

Энэхүү “давхар дээл”-ийн автор нь ЗГХЭГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Мөнхбат юм. Тэрээр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга байхдаа “давхар дээл”-тэй дайн зарлаж жагсаал хүртэл хийж явлаа. Тэр үеийн Чингисийн талбайд 2014 оны дөрөвдүгээр сарын 10-нд жагсч, давхар дээл тайлах ёслол үйлдэж байв. Шинэчлэлийн засгийн газрын 17 сайдыг “давхар дээл”-ээ тайлахыг шаардаж ийнхүү Чингисийн талбайд гурван цагийн турш жагсч байсан юм.

Тэр үеэр Ж.Мөнхбат “...Дампуурсан төр засгийн “давхар дээл”-ийг тайлуулах цуглааныг МАН сөрөг хүчнийхээ хувьд зохион байгуулж байна. Бид бүхэн шантрахгүй. Давхар дээлийг тайлтал нь, хэрэв тайлуулахгүй гэвэл Засгийн газрыг огцортол нь, засгийн газраа хайцаалбал УИХ-ыг тартал нь тэмцэнэ” гэж байв.

Гэвч хоёрхон жилийн дараа өөрөө УИХ-ын гишүүн,ЗГХЭГ-ын дарга болж өнөөх “давхар дээл”-ээ өмсч орхисон. Нэлээд шүүмжлүүлсэн. Ж.Мөнхбат 2016 оны долдугаар сарын 22-нд хэвлэлд өгсөн ярилцлагадаа “...Дөрвөн жилийн өмнө буюу 2012 оны сонгуулийн дүнд бий болсон шинэчлэлийн Засгийн газар 19 сайдтай байсан. Энэ сайд нар бараг л 100 хувь “давхар дээл’’-тэй байсан шүү дээ. Тэгэхээр өнөөдөр МАН энэ байдлыг эрс бууруулах зарчмыг барьж ажиллалаа. Үндсэн чиг үүргийн яамны сайд нарыг давхар байж болох гэдэг хувилбарыг хаана ч ярьдаг. Гэхдээ үндсэн чиг үүргийн яамд 5-6 л байгаа шүү дээ. “Давхар дээл”-тэй 19 сайдын дэргэд МАН энэ удаад Засгийн газрынхаа гуравны нэгийг буюу 50-аас доош хувийг нь давхар албан тушаалтай байлгах бодлого барьж байна. Энэ бол дэвшил” гэсэн тайлбаргы өгсөн юм. Харин сөрөг хүчин АН-ынхан “...Давхар дээлийг эсэргүүцэж байна гэж хашгираад байсан МАН-ынхан, тэр дундаа Ж.Мөнхбат өөрөө ЗГХЭГ-ын дарга болж давхар дээл өмслөө. Давхар дээлтэй байх нөхцөлөө хуульд өөрчлөлт оруулах замаар хийж байна” хэмээн шүүмжилж байсан юм. Нөгөөтэйгүүр тухайн үед Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж МАН-ын Засгийн газрын “давхар дээл”-д шүүмжлэлтэй хандаж байсан. Гэвч зөвшилцөл хэмээх нэртэй танилцуулга өгөөд л энэ асуудал хэрэгжээд явчихсан юм.

Одоо МАН дахиад Засгийн газар байгуулах гэж байна. Хүссэн хүсээгүй “давхар дээл”-ийн тухай яригдана. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын гишүүд нь УИХ-аас томилогдвол сөрөг хүчнээс эхлээд сөрж дуугарч таарна. 

Энэ удаад ийм шүүмжлэлд өртөх нь бараг л тодорхой болоод байна. Учир нь Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагахад 30 гаруй гишүүн гарын үсэг зурж хүчин зүтгэсэн. Бүгд биш гэхэд хэд хэд нь сайд болчих хүсэлтэй л байгаа.

Дээрээс нь МАН доторх бүлэг, фракцуудын төлөөллийг энэ засагт багтаахгүй бол болохгүй. Тэгэхгүй бол саяын давалгаа шиг нэг хөдлөөд түлхээд унагачихаж мэднэ. Ингэсээр 1996-2000 онд АН-ынхан засгаа хэд сольсон түүхийг МАН давтаж болзошгүй юм.

Яг одоо бол Засгийн газрын ерөнхий чиг үүргийн Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Гадаад харилцааны яам, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам гэсэн таван яам байна. Үүн дээр Ерөнхий сайдыг УИХ-аас гаргаж ирнэ гэдэг хувилбар дээр бүлэг, фракцууд нь тохироод байгаа гэх мэдээлэл байна. энэ яахав, У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд болгохгүй гэсэн ХАР ХҮЧ-ний бодлого байх. ХАР ХҮЧ одоогоор хүчтэй байгаа. Тэгэхээр Ерөнхий сайд УИХ-аас төрөх магадлал өндөр.

Тэгэхээр дараагийн Засгийн газарт дор хаяж зургаан сайд “давхар дээл”-тэй байна гэсэн үг. Дээр хэлснээр Засгийн газраа тогтвортой байдлыг бодно гэвэл “давхар дээл”-тэй сайд үүнээс ч олон төрж магадгүй.

Түүнээс гадна Засгийн газрын бүтцийг өөрчилж, яамдын тоог нэмэх тухай ч яригдаж байгаа аж. Энэ нь УИх-аас аль болох олон сайд засагт багтааж, “давхар дээл”-тэй сайд нарын тоог нэмэх арга бололтой юм.

Зууны мэдээ
Б.Дамдин-Очир

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2017-09-13 05:23:58
    миеэ уих ын болон намын даргаа егчих уих ын гишуун гэдэг бол хамгийн том албан тушаал иймд шунаад хэрэггуй тэгэхгуй бол энхбаярын хойноос орно шуу
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах
  • Бямбаа 1  2017-09-13 05:07:49
    Давхар дээл гэж тий ч муу зүйл биш. Харин бууны нохой гэдэг хэллэг л дэлгэрэх ёстой. Энхболдын бууны нохой Эрдэнэбат суудлаасаа уналаа. Одоо дараагийн бууны
    192.162.242.165
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-09-13 04:30:47
    М.Энхболдоос салгаж чадах хүн бол У.Хүрэлсүх шүү, өөр хүн шинчлэл хийж чадахгүй ,
    119.40.103.162
    Мэдэгдсэн Хариулах
  • asa 2017-09-13 04:16:48
    дараагийн засаг хуулийн хугацаандаа хурдан байгуулагдаасай
    202.131.248.213
    Мэдэгдсэн Хариулах
  • Балжидмаа... 2017-09-13 04:08:59
    Засаг төр хурдан эмхэрч цэгцэрч, улс орны дараа дараагийн ажил асуудлыг шийдэх ёстой. Өвөлжилт төсөв, санхүү....
    162.243.220.108
    Мэдэгдсэн Хариулах
  • Аархал 2017-09-13 04:02:07
    МАН минь арай ч ийм нам байсангүй. МАНАН-ын сүүдэрт дарагдсан үхмэл нөхдүүд дэндүү олон болж.
    139.59.63.45
    Мэдэгдсэн Хариулах
  • Батмаа... 2017-09-13 04:01:03
    УЗХ одоо Энхболдынх болсон байна лээ, Одоо УЗХ солигдох цаг болсон. Энэ хурлаас ч олигтой шийдвэр гарахгүй байхөө
    103.253.146.245
    Мэдэгдсэн Хариулах