Нийслэлчүүд авто худалдааны төвүүдийг хотоос нүүлгэхийг дэмжиж байна

Улаанбаатар хотын агаарын бохирдол өвлийн саруудад дээд цэгтээ хүрч амьсгалын замын өвчлөлийг нэмэгдүүлэн, иргэдийн эрүүл мэндэд аюул занал учруулаад олон жилийг өнгөрөөж байна. Сүүлийн жилүүдэд агаарын бохирдолтой тэмцэх төрийн бус байгууллагууд ч нэмэгдэн, төр засагт хүчтэй нөлөө үзүүлдэг болж байгаа нь сайшаалтай. Гэвч Улаанбаатар хотын хөрсний бохирдлын хэмжээ зуны цагт гамшгийн хэмжээнд хүрч байгааг мэргэжилтнүүд чимээгүй тахалтай зүйрлэх болжээ. Учир нь хөрсний бохирдол агаарын бохирдлын нэгэн адил хүний нүдэнд манан татаж харагддаггүй оршин тогтнож байдаг. Нийслэлчүүд бид зөвхөн өвлийн улиралд агаарын бохирдлоо, зуны улиралд хөрсний бохирдлоо ярьдаг, үүнтэйгээ тэмцдэг бус жилийн 4 улиралд агаар, хөрсний бохирдлоо ярьж, хэлэлцэж, тэмцдэг байх шаардлага тулгараад байна.

Хөрсний бохирдлын эх үүсвэр нь нийслэлийн хэмжээнд буй 220,000 өрхийн модон жорлон гэдэг нь ойлгомжтой боловч, үүнээс илүү хөрсний бохирдолд хувь нэмрээ оруулж, иргэдийн эрүүл мэндэд шууд сөрөг нөлөө үзүүлдэг хүчин зүйл нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй задгай, авто худалдааны төвүүд байдаг. Эдгээр авто худалдааны төвүүдийг дагасан тос тосолгооны материалууд, яндангаас ялгарч буй химийн бодисын хэмжээ нь тухайн бүс нутгийнхаа хөрсөнд шууд шингэхээс гадна ойр орчимд нь амьдарч буй иргэдийн эрүүл мэндэд маш хортой нөлөө үзүүлж буй мэргэжилтнүүд илрүүлээд олон жил болж байна. Дэлхийн томоохон хотуудын авто худалдааны төвүүд хотоосоо зайтай төлөвлөгдсөн байдаг нь үүнтэй холбоотой.

Нийслэлийн Засаг дарга С.Батболдын 2020 хүртэлх үйл ажиллагааны төлөвлөгөөнд багтсан хөрсний бохирдолтой тэмцэх үйл ажиллагааны хүрээнд Авто худалдааны нэгдсэн төвийн байгуулах ажил бөгөөд энэ үйл ажиллагаа ч хэрэгжиж эхлээд байгааг та бид харж байгаа билээ.

Авто худалдааны цогцолбор төвийн үйл ажиллагаа албан ёсоор эхэлж худалдаа эрхлэгч нар ч стандарт шаардлагад нийцсэн энэхүү төврүү нүүж байгаа боловч хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарим иргэд Авто худалдааны цогцолборт үйл ажиллагаагаа явуулахгүй, эсэргүүцэж байгаагаа илэрхийлсээр байгаа юм.

Харин саяхан судалгааны Меркадо агентлаг авто худалдааны төвүүд, захуудыг хотоос нүүлгэж нэгдсэн төвд төвлөрүүлэх арга хэмжээний талаар Нийслэлийн 7 дүүрэгт судалгаа хийсэн байна. Судалгааг үүрэн телефоны хэрэгсэл болон анкет ашиглан , түүврийн аргаар хийж гүйцэтгэсэн бөгөөд судалгаанд хамрагдсан иргэдийн 91% нь Авто худалдааны төвүүдийг хотоос гаргаж нэгдсэн төвд төвлөрүүлэх нь “зөв” гэсэн хариултыг өгчээ. Мөн хөрсний бохирдлын том хүчин зүйл болсон жижиг авто худалдааны төв, захуудыг хотоос нүүлгэж, нэгдсэн зохион байгуулалтад оруулах энэхүү ажил олон жил яригдаж байгаа боловч ажил хэрэг бололгүй удаж байгааг нийслэлийн иргэд онцолж байсан байна.

Мөн сошиал ертөнцөд өөрийн гэсэн орон зайг хэдийн бий болгосон Батка хэмээх залуу твиттер хуудсаа ашиглан 1374 твиттер ашиглагчийн судалгаа явуулахад, судалгаанд оролцогчийн 93 хувь нь авто худалдааны төвүүдийг  хотоос гаргаж төвлөрсөн авто худалдааны цогцолборт  нүүлгэхийг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.

Авто худалдааны төвүүдийг хотоос нүүлгэх ажил С.Бат-үүл хотын дарга байхдаа дийлээгүй ч  Хотын дарга С.Батболд шийдвэртэй алхам хийж байгаад иргэд дэмжиж байна.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • choi 2017-09-13 15:54:33
    zovoo nuulge hurdan arga hemjee av
  • Batboldoo hodloochee 2017-09-13 05:57:58
    hurdan ajiillaachee Niislel yast melhii shig yumaa !!!
  • зочин 2017-09-13 03:07:07
    дэмжиж бна, иргэдээсээ санал асуулга авчуул яасын
  • сарантуяа 2017-09-13 02:53:40
    хотоос хөөж зайлуулах нь зөв, мөн ил задгай худалдаа, ТҮЦ- амбааруудыг хамт нь хотын зах руу гаргах хэрэгтэй.
  • oorsdoo medee 2017-09-13 02:23:29
    selbegiin zahuud huuchindaa baisan deer. Mashin zarj bgaa ni l nuusen deer. Selbegee oiroos avsan ni amar um bish uu.
  • zochin 2017-09-13 02:09:50
    zuvuu tur tumur nuuree gargaa nuulgeh heregtei
  • иргэн 2017-09-13 00:55:01
    Да хүрээ захын гэзар эзэмших эрх,үйл ажилагаа явуулах эрх зэргийг нь цуцлаж болдоггүй юм уу.
  • Бат 2017-09-13 00:36:03
    Их ярисанаараа бол ч яахав төр төмөр нүүрээ л гаргаач дээ
  • nvvlgee 2017-09-12 17:42:21
    da hvree uguumur 2g nvvlgeh n zuw, daraa n 100 ailiig nvvlgechihwel boloh ged bna da, 100 ail gej novshiin tvgjrel vvsgedeg hogiin gazar bnaa,,,
  • 01 2017-09-12 16:22:40
    100 ail bolon buh awtomashinii zahuudiig nuulgeh heregtei mash ih demjij bn
  • zochin 2017-09-12 14:28:35
    zuv shdee. heden chenjuudyn shunalaas bolj niiteeree hohiroh uu?
  • е 2017-09-12 13:21:51
    бух захуудыг гарга маш их дэмжиж бна
  • zochin  2017-09-12 11:29:03
    da huree zahiig nuulgehee bolison gej sonsson
  • ss 2017-09-12 11:11:05
    nuulgesen ni deeree muusain chenjuud
  • maagi 2017-09-12 10:51:08
    nuusen ni deeree harin ochson gazar ruu ni niitiin teewer sain yavj uguh heregtei
  • zocin 2017-09-12 10:50:59
    bysdiigaa ul hyndlegcz nohdiig hooj gargah heregtei
  • Дэмжиж байна 2017-09-12 10:12:40
    Дэмжиж байна, Да Хүрээ, өгөөмөр 2 -ийг нэн яаралтай гаргах хэрэгтэй байна.
  • !!!!!!@!!! 2017-09-12 10:03:03
    Tiimee Nisslelchuud bugd hoer garaa orgood DEMJIJ b naa ! Tor zasag baigaa bol agra mehanizm baigaa hergel
  • ШУДАРГА БАЙЛДАА 2017-09-12 09:55:43
    БҮГДИЙГ НЬ ГАРГАХ ДА ХҮРЭЭГЧ ГАРГААЧ