Чингис хаан Олон улсын нисэх буудалд энэ оны эхний найман сард олон улсын чанартай нислэгийн хөөрөлт болон буулт 4163 үйлдэгджээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14.5 хувиар өссөн үзүүлэлт юм.
Мөн хугацаанд орон нутгийн хөөрөлт буулт 3317 нислэг үйлдэгдсэн нь 23 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Түүнчлэн энэ онд Монгол Улсын агаарын зайгаар 62 мянган олон улсын нислэг өнгөрчээ.
Олон улсын нислэгийн тоог нэмэгдүүлэх ажлын хүрээнд Зам, тээврийн хөгжлийн сайд “Агаарын замуудыг шинэчлэн тогтоох тухай” тушаал гаргасан. Тушаалын хүрээнд Монгол Улсын агаарын зайн үзүүлэлтэд тулгуурласан навигаци бүхий замуудыг шинэчлэн тогтоож, энэ оны гуравдугаар сарын 30-аас нислэгийн үйл ажиллагаанд ашигласан нь ийнхүү үр дүнгээ өгчээ.

Б.Орхон