“Эцэг, эхчүүдийн үндэсний зөвлөгөөн” болно
“Эцэг, эхчүүдийн үндэсний зөвлөгөөн”-ийг энэ сарын 15-нд зохион байгуулна. Манай улсад сүүлийн үед тулгамдаж байгаа асуудлын нэг бол хүүхэд хамгаалал, хүүхдийн хүмүүжлийн асуудал билээ. Ялангуяа өсвөр насны хүүхэдтэй холбоотой “Өсвөр насны хүүхэд амиа хорложээ”, “Хар тамхи татжээ”, “Хулгай, дээрэм бүлэглэн үйлджээ” гэх зэрэг сэтгэл сэрдхийлгэм мэдээлэл олон гарч байна.

 Энэ мэт үзэгдлүүд төр, эцэг, эхчүүд өнөөгийн нөхцөл байдал, цаашид хэрхэхийг хамтдаа ярилцаж, шийдэх болсон гэдгийг илтгэж байна. Иймд Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор ЗГХА Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан ХНХЯ, Дэлхийн Зөн Олон Улсын байгууллагатай хамтран монголд анх удаа “Эцэг, эхчүүдийн үндэсний зөвлөгөөн”-ийг зохион байгуулахаар болсон байна. 
П.ГОО 
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.