Х.Энхжаргал: Оффшор бүсээс Монгол Улсад оруулж ирсэн хөрөнгө мөнгө байхгүй

ОУВС, Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагагаас нийт 42 улсыг “оффшор бүс” хэмээн тооцож, эдгээр бүс дэх банкуудад Монгол Улсын 49 иргэн данстай байгаа талаар Олон улсын Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциум мэдээлсэн.

Ерөнхийлөгч Х.Баттулга оффшор бүсэд данстай улстөрчид, төрийн албан хаагчид, тэдгээрийн хамаарал бүхий этгээдүүдэд хандан 2017 оны долдугаар сарын 24-ний өдрөөс хойш 49 хоногийн дотор оффшор дансаа хааж, тэнд байршуулсан мөнгөн хөрөнгөө Монголын банкинд оруулж ирэхийг уриалсан билээ. Түүнээс хойш өчигдөр 49 хоногийн хугацаа өнгөрсөн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс уриалсан хугацаа дууссантай  холбогдуулан уг уриалгын биелэлт, ажлын явц байдалтай танилцахаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргалыг хүлээн авч уулзлаа.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Монгол Улсын Эрүүгийн хууль, Татварын хууль, бусад хуулиар аливаа компанийн хөрөнгө, мөнгө бүртгэлтэй, татвар төлөгдсөн байх ёстой. Энэ бүгд ил байх ёстой. Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан уриалгын 49 хоногийн хугацаа өчигдөр дууссан” гээд энэ хугацаанд ямар ажил хийж, ямар үр дүнд хүрээд байгаа талаар тодруулахыг хүсч буйгаа хэлэв.

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргалын хэлснээр өнгөрсөн хугацаанд нэр бүхий 23 хүнийг гурав гурван удаа дуудан уулзсан бөгөөд өнөөдрийн байдлаар Монгол Улсад сайн дураар оруулж ирсэн хөрөнгө мөнгө байхгүй гэлээ.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу Монгол Улсын Засгийн газар оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийн жагсааалтыг албан ёсоор зарласнаас 3 сарын дотор оффшор бүс дэх дансаа хаалгах, мөнгөн хөрөнгөө татах, өмчийн эрхээ худалдах, шилжүүлэх, татах, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоох, захиран зарцуулэх эрхээ худалдах, шилжүүлэх, дуусгавар болгох арга хэмжээ авч өмчийн байдалд орсон өөрчлөлт, орлогын талаар 30 хоногийн дотор Авлигатай тэмцэх газарт шинэчлэн мэдүүлэх үүрэгтэй болжээ.

Гэвч Засгийн газраас албан ёсоор тогтоол гаргаж баталгаажуулаагүй байгаагаас болж  аль улс орон, түүний нутаг дэвсгэрийг оффшор бүсэд хамааруулах тухай нэгдсэн ойлголтгүй хэвээр байгаа аж. Өөрөөр хэлбэл, аль улс нь оффшор бүс, аль нь оффшор бүс биш гэдгээ ялгаж чадалгүй өнөөдрийг хүрчээ.

Өнөөдрийн байдлаар тооцоолоход 2018 оны нэгдүгээр сарын 10-дын орчимд Монгол Улс оффшор бүсэд ийм ийм орон багтана гэсэн бүрэн ойлголттой болох юм байна.

Ажлын явц байдлын талаар Монгол Улсын Ерөнхийлөгчид нууцын зэрэглэлтэй мэдээлэл өгснөө мөн танилцууллаа.

Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргалын цааш  ярьснаар Олон улсын Мөнгө угаахтай тэмцэх байгууллагатай Монгол Улс хамтран ажиллаж, гишүүн нь болсон. Тэдний хүсэлтээр Эрүүгийн хуульд нэмэлт оруулжээ. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр оффшор бүсэд банкны данс эзэмших, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх, хуулийн этгээд байгуулахтай холбогдсон хориглолтын нэмэлт өөрчлөлт оруулсан байна.

Уг хуульд оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийг олон улсын эдийн засаг, банк, санхүүгийн байгууллагаас гаргасан жагсаалтыг харгалзан Монголбанк, санхүүгийн асудал эрхэлсэн төрийн төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно гэж хуульчилжээ.

Ингээд наймдугаар сарын 31-ний өдөр Засгийн газрын хуралдаанаар оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийн жагсааалтыг баталсан ч өнөөдрийн байдлаар Засгийн газраас албан ёсоор тогтоол гаргаж баталгаажуулаагүй байгаагаас болж  аль улс орон, түүний нутаг дэвсгэрийг оффшор бүсэд хамааруулах тухай нэгдсэн ойлголтгүй хэвээр байгаа аж.

Мөн хуульд оффшор бүсэд данс нээлгэсэн, мөнгө хөрөнгө байршуулсан, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчилсөн, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд байгуулсан этгээд 3 сарын дотор дансаа хаалгах, мөнгөн хөрөнгөө татах, өмчийн эрхээ худалдах, шилжүүлэх, татах, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоох, захиран зарцуулэх эрхээ худалдах, шилжүүлэх, дуусгаавар болгох арга хэмжээ авч өмчийн байдалд орсон өөрчлөлт, орлогын талаар 30 хоногийн дотор Авлигатай тэмцэх газарт шинэчлэн мэдүүлэх үүрэгтэй болжээ гэж Ерөнхийлөгчийн ХМА-наас мэдээлэв.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • juju 2017-09-14 08:25:04
    Hucheer avah n zovoo.ard tumend ogooch hulgaich naraa.ogooch
  • АТГ бүрмөсөнмшинэчлээ 2017-09-14 01:38:48
    Нэг зүйл лэлмээр байнаа. Оффшор бүсээс хөрөнгөө татаад өөрчлөад бүртгүүлчихээр асуудал дуусдым уу. Эх үүсвэрийг нь нотлуулах дансны хуулгыг нь авахуулах ёстойшд...
  • irgen 2017-09-14 01:31:25
    энхжаргалаа ажлаа өгөх болжээ. битгий ард түмний мөнгө үрээд бай. явж үз..
  • Ll 2017-09-13 14:13:18
    Kkk hezee ch orj irehgui dee
  • зочин  2017-09-13 09:33:05
    Ийм юм яриад сууж байгаа АТГ-ын дарга өөрөөсөө ичэх хэрэгтэй
  • з 2017-09-12 13:39:56
    Хэлээд сануулаад нэмэргүй ээ. Наад хүмүүс чинь ичих нүүр гэж байхгүй. Одоо хулгай хийсэн мөнгийг нь хүчээр хурааж авахгүй бол болохгүй
  • к 2017-09-12 13:19:27
    Энэ Энхжаргал гэдэг хун чинь МЭнхболдын хун юм чинь яаж чадах юм бэ ажил хийн гэхээс баасан гоожиж байгаа биз ха ха
  • иргэн 2017-09-12 13:12:41
    Ажлаа хийдэггүй тайлбар л хэлдэг АТГ хэнд хэрэгтэй юм бэ, муур хулгана болж тоглохоо болиоч ээ, жирийн иргэд бидний толгой эргэж гүйцлээ,
  • фцу 2017-09-12 10:07:23
    Энхжаргал даргаа одоо тэгээд яах вэ? хэн ажиллах ёстой юм юу хийгээд цалин аваад Ерөнхийлөгчөөс өгсөн үүргийг биелүүлдэггүй юм хэнд найдаад байгаа юм ажилаа өг
  • Shiidwertei temz 2017-09-12 10:01:07
    Hatuu temzee ZAGDAA, ATG, TAGNUUL temzej es chadwaas ene baiguullaguud Tatan buugd !!!
  • zochin 2017-09-12 09:57:57
    Offshoort baigaa esekhiig ni unen togtooj chadaagyi baij khii kheertseglej 49 hkonog zarlaj baikhdaa
  • зочин 2017-09-12 08:26:45
    Х.Баттулга шоу хийсэнийг бүгд мэддэг болжээ одоо
  • зочин  2017-09-12 07:57:20
    МОНГОЛООС ГАРСАН МӨНГӨ ҮНЭТ ЭДЛЭЛ БОЛГОН ОФШОР ШҮҮ ДЭЭ
  • Иргэн 2017-09-12 07:32:52
    Хууль тогтоогчид, засаг баригчдын үнэн нүүр царай нь энэ. Юмыг завхруулж, утгыг нь алдуулж, Монгол улсыг эзэнгүй мал шиг болгоод удлаа даа!!!
  • Oruulj ireh heregtei b na ZAGDAA Tagnuul 2017-09-12 07:28:35
    17 ter bum Dollor Mongol ulsiin irged Offshort bairshuulsan gedeg medeelel olon niited zazagdsan todorhoi iimd ene ih mongo zewer mongo bish ni todorhoi, oruulj...
  • зочин 2017-09-12 06:50:29
    хууль тогтоомж нь гараагуй юм бол оффшор бус 49 хоног зэргээр солиорч бие биенээ буруутгаж байхын хэрэг юу байнаа хом гэж худлаа цаас хедеенийхнеес авдагаа боль...