Д.Оюунхорол, Ц.Нямдорж нар хамгийн идэвхтэй байжээ

УИХ-ын хаврын чуулганы хугацаанд Д.Оюунхорол, Ц.Нямдорж нар хамгийн идэвхтэй хуралдаа суужээ. Хаврын чуулган нийт 25 удаа хуралдсан бөгөөд дээрх гишүүд хурлаа нэг ч таслаагүй байна. Хаврын чуулганд “сүүл мушгисан” гишүүдийн тоонд Б.Наранхүү, С.Жавхлан нар багтаж байна. Б.Наранхүү гишүүний хувьд дөрвөн удаагийн чуулганд ирцээ бүртгүүлсэн бол С.Жавхлан таван удаа ирцээ бүртгүүлжээ.

С.Жавхлан гишүүн оффшорын асуудлаар УИХ-ын дарга, Ерөнхийлөгч нарт шаардлага хүргүүлээд хариугаа автал хуралдаа суухгүй гэдгээ мэдэгдсэн. Ингээд тэрбээр 20 удаагийн чуулганд оролцоогүй байна. Харин ээлжит бус чуулган хуралдаж, Засгийн газрыг огцруулах асуудал хэлэлцэхэд С.Жавхлан гишүүн огцруулах нь зүйтэй гэдэг кноп дарсан юм.

УИХ-ын хаврын чуулганд Д.Мурат, Л.Энхболд, А.Ундраа, Н.Номтойбаяр, Б.Чойжилсүрэн, Г.Солтан, Б.Наранхүү нар огт асуулт асуугаагүй байна.

Т.НОМИН

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2017-09-13 00:38:47
    Жавхлангаар их хурал дутахгүй цаашдаа ард түмэн НАМ бус бие даагч ганцаараа ороод ямар ч хэрэггүй гэж ойлголоо
  • фцу 2017-09-12 10:35:27
    Засаг унагасан чадалтай мөнгөтэй гишүүд 2020 онд бүгдээрээ бие дааж нэр дэвшээд гараад ирэх байх даа хүлээж харж байя
  • зочин 2017-09-12 06:54:23
    наранхуу жавхлан хоерын цалинг егелгуй ядарсан зудэрсэн улсад хандив болгоод егчих уих ын гишуудэд хеделмерийн хууль л лав уйлчилдэггуй юм байна
  • zochin 2017-09-12 05:16:26
    ENE DUNDGOVI aimgiinhan yum bodmoor yum aa ug tanai nutgiin ard tumeng tuluulj turd suuh estoi hun chin IH HURALD ireed yu hiideggyi hurald ch suuhgyi baihad