“Өршөөл”-д хамрагдахыг хүсээгүй оффшорчид
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүдэд хандан офшор данстай холбоотой асуудлаар уриалгыг өнгөрсөн долдугаар сарын 24-ний өдөр гаргасан. Энэ өдрөөс эхлэн оффшорчдод 49 хоногийн боломж олгосон нь өнөөдрөөр дуусгавар болж байна. Нэг үгээр оффшор бүсэд данстай улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүдэд хандан 2017 оны долдугаар сарын 24-ний өдрөөс хойш 49 хоногийн дотор оффшор дансаа хааж, тэнд байршуулсан мөнгөн хөрөнгөө Монголын банкинд оруулж ирэхийг “өршөөл үзүүлэх” утга бүхий уриалга өнөөдөр дуусаж байна.

Ерөнхийлөгчийн зүгээс дурдсан хугацаанд Монголын банкууд руу татагдаагүй мөнгөн хөрөнгө, түүнийг эзэмшигчдийн асуудлыг холбогдох хуулийн дагуу илрүүлэн илчилж, зохих хариуцлага хүлээлгэх нь шударга ёсонд нийцнэ гэдгийг мэдэгдсэн. Гэвч Ерөнхийлөгчийн уриалгыг оффшорчид дагасангүй. Иймээс дараагийн гарц болох хуулийн байгууллагуудад даатгах юм.

Мөн АТГ-аас Монгол Улсын 49 иргэн, аж ахуйн нэгжийн нэр оффшор данстай холбогдсон 29 иргэнээс 23 нь төрийн албанд ажиллаж байсан болон хамааралтай байгааг мэдэгдсэн байгаа.  Иймээс эдгээр иргэнд Улсын Ерөнхий прокуророос эрүүгийн хэрэг үүсгэж, АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлыг хэсэг шалгаж  эхлээд байгаа юм. 
П.ГОО 
Оллоо.мн 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • mart 2017-09-13 10:55:48
    Bayrtsogtod arga khemjee avsan bol bugd l mungu oruulj irekh baisan baikh daa.Odoo gazriin dargiin ugiig tooh uu...
  • г 2017-09-12 13:25:03
    хулгаач хулгаачаа яаж барих юмдээ сайхан ард тумэнээр тоглож байна даа хоорхий
  • иргэн 2017-09-12 11:35:33
    Ардчилалын үед хулгайлж болно гэсэн хууль гараагүй та хулгайч бол хуулийн өмнө хуграх л болно
  • !!! 2017-09-12 07:33:19
    ANU iin elchin said Offshorchidtoi temzehed tullanaa gej amalsan baigaa, odoo gadnii buh abiguullaguudtaigaa hamtarch ajillaad buh zuiliig ni il gadgah zag ni b...
  • Алтанаймаархараацай 2017-09-12 05:50:35
    Бид Монголд аймаар гоё Ардчилал аймаар их хүч хөдөлмөрөөр аймаар сайхан бүтээсэн, тэр зүйл маань аймаар муухайгаар аймаар болж байна. Аймаар юм
  • Huuliin baiguullaguud l Odoo ajilah zag 2017-09-12 04:33:47
    Odoo huuliin baiguullaguud ene Offshorchidiig Zarlaad alban esoor shijigteneer tataad ajlaa yawuulah ni zow !!! Oyu tolgoi, tawantolgoi ... ard tumnii omch l ...