Орондоо орох завгүй гүйж байгаа залуучууд буюу МАН-ын дараагийн ээлжийнхэн

МАН-д эрх мэдлийн хуваарилалт ид үргэлжилж байна. Цахим ертөнцөд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн "Дараагийн Засгийн газрын тухай тэр орондоо орох завгүй гүйж байгаа залуучуудыг яриул" гэх тайлбар анхаарал татаж байна. Үнэндээ ч Засгийн газрыг унагахад шинэ гишүүдийн үүрэг оролцоо багагүй хувийг эзэлсэн. Харин одоо МАН-ын "нялх Сэнгүм"-үүд орондоо орох завгүй гүйж яваа бололтой. 

Хэдэн жилийн өмнө намын нэрээ сольж, дүрмээ шинэчлэхдээ нам доторх албан ёсны жигүүрээ татан буулгаж, элдэв фракц байгуулахыг хориглосон хэдий ч МАН огт бүлэглэлгүй нам биш. Үүнийг ч саяхан Засгийн газар унагасан байдлаас харж болно. Ардын засаг ялалтын үдэлтийн марш эгшиглүүлээд жил гаруйхан хугацааны дараа Засгийн газраа огцруулчихлаа. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат санал хураахын өмнө "Гүйцэтгэх засаглалыг огцруулах нь хариуцлага тооцох эерэг механизм гэхээсээ илүүтэй улс орны хөгжлийг гацааж, эдийн засгаа хорлодог буруу жишиг хэмээн би үзэж байна. Улсаараа хөгжье гэвэл буруу жишигт цэг хатгаж, засаглалын тогтвортой байдлыг хадгалах, тогтолцоогоо улам боловсронгуй болгох, Үндсэн хуулийнхаа зүйл, заалт бүрийг чанд сахин мөрдөх цаг болсон" гэдгийг тэмдэглэн хэлсэн. Гэвч парламентын гишүүдийн олонхийн саналаар Ерөнхий сайдаа огцруулсан.

Намрын өдрүүд налайж байгаа хэдий ч өвөл хаяанд ирээд үүд тогшиж байна. Энэ л өдрүүдэд намрын ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэл, хотын утаатай тэмцэх гээд ажил ар араасаа ундарсаар. Ардын засгийнхан дараагийн Засгийн газраа яаравчлан бүрдүүлж, улс орны ажлыг тасалдуулахгүй урагшлуулах шаардлага тулгараад байна. 

Харин одоо тэд Бага хурлаа хуралдуулж намын дараагийн дарга, дараагийн Ерөнхий сайд, Засгийн газрын бүтцийн тухай яриа өрнүүлнэ.  Ардын намын Бага хурлын ээлжит хуралдаан гомдол, шүүмжлэлтэйгээр үргэлжлэх нь ойлгомжтой. Яг одоо Төрийн ордон хийгээд Тусгаар тогтнолын ордонд өрнөж буй үйл явцыг нэгтгэн дүгнэвэл, Ардын намынхан удирдлагын эрхийг нь атгасан нөхдөөсөө их хариуцлагыг нэхэхээр зэхэж байна. Хариуцлагын эхлэл Ерөнхий сайдын суудал. Харин дараа нь намын Бага хурлын эргэн тойрон дахь үйл явц. Үйл явц улс төрийн тавцнаа анхаарал татахуйц байдлаар өрнөж байна. Ямартай ч галт тэрэг хөдөлчихлөө. Ардын нам дотор албан тушаалын их  марафон үргэлжилж байна. 

Намрын өдрүүд налайж байгаа хэдий ч өвөл хаяанд ирээд үүд тогшиж байна. Энэ л өдрүүдэд намрын ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэл, хотын утаатай тэмцэх гээд ажил ар араасаа ундарсаар. Ардын засгийнхан дараагийн Засгийн газраа яаравчлан бүрдүүлж, улс орны ажлыг тасалдуулахгүй урагшлуулах шаардлага тулгараад байна. МАН түүхэндээ анх удаа өөрсдийн "хичээл зүтгэл"-ээр Засгийн газраа унагасан. Одоо Ардын намын ахмад, дунд, залуу үеийнхний талцал хуваагдал дараагийн Засгийн газрыг хэрхэн бүрдүүлэхийг л харах л үлдэж байна. 

 

П.ГОО 

Оллоо.мн 

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • р 2017-09-12 13:29:30
    дараагийн ээлж хоолондоо дараа нь зодолдон дахиад боовны хэруул болно ямар гое юм бэ
    122.201.31.115
    Мэдэгдсэн Хариулах
  • зоч 2017-09-12 10:08:10
    Нямкагаас Энхтүвшин нь дээргүй юу
    49.0.147.155
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2017-09-12 09:52:52
    Монголчуудаа Одоо л харцгаая. Хэн хэнийг давхар дээлтэй томилохыг. Яагаад сайд нарыг мэргэжлээрээ олонд танигдсан сайхан хүмүүсийг тавьж болохгүй байна. нэг л у...
    202.131.225.6
    Мэдэгдсэн Хариулах
  • ИРГЭН 2017-09-12 08:08:38
    ЗАСАГ ХУЛГАЙ ХИЙСЭН БОЛ 1 СЕКУНД Ч АЛГУУРЛАЛГҮЙ ОГЦРУУЛАХ ЁСТОЙ ИНГЭСНЭЭР ДАРААГИЙН ЗГ-УУДАД ЖААХАН Ч ГЭСЭН СУРГАМЖ БОЛНО ХУЛГАЙЧ НАР Л ХӨГЖЛИЙГ ГАЦААДАГ ШҮҮ
    202.72.245.204
    Мэдэгдсэн Хариулах
  • Хахаха 2017-09-12 07:14:50
    Зариам нь өөрийнхөө ч орондоо орох завгүй болсон уу.
    202.179.26.248
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-09-12 06:51:21
    Улс орон урагшлах уу, гэдэг асуудал шүү, У.хүрэлсүх л хотын мафи-аас салгаж нам аа, төрөө цэвэрлэж чадах байх гэж иргэд хүлээж байна даа
    119.40.103.162
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-09-12 04:25:43
    Mongolchuud taltsaj muudhaar l doroitdog humuus hezee ch duusah shunal erh medel um buu med
    121.101.177.71
    Мэдэгдсэн Хариулах
  • цэрэг 2017-09-12 04:00:39
    хуц ухна биш Хүрэлсүх одоо юу вэ одоо жүжиглэхээ боль чи бол юу ч биш хөгшин ат минь улс төр нам хоёроос холдох цаг чинь нас чинь болжээ өвгөн минь
    103.242.47.98
    Мэдэгдсэн Хариулах
  • h 2017-09-12 03:29:01
    tegeed hen hen gvigeed bgaa yum bee ner ni
    202.9.41.57
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2017-09-12 03:04:22
    Ene yanzaaraa MAN 20 ond budaa bolokh n' ee.
    103.26.192.157
    Мэдэгдсэн Хариулах
  • цэрэг 2017-09-12 02:58:38
    Бямбацогтоо намын даргаа ерөнхий сайдтайгаа авч хонио хариул даа намар цаг таргаа барах нь
    103.242.47.98
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-09-12 02:55:45
    Сэжгийн муужгайнууд
    103.212.119.19
    Мэдэгдсэн Хариулах