30 дахь Ерөнхий сайдыг тодруулахаар бүлэглэлүүд нууцаар уулзаж эхэллээ

Мэргэжлийн Засгийн газар огцорч, МАН дараагийн Засгийн газраа байгуулах ажилдаа ороод байна. Одоогоор гарсан товтой шийдвэр алга.
 
Гэхдээ энэ нам дахь бүлэглэлүүд тус тусдаа цуглаж, Ерөнхий сайдад хэнийг томилуулахаа ярьж байна. Үүнийг эцэслэж байж Бага хурлаа товлохгүй бол улс төрийн ийм нөхцөлд улам том “зодоон” үүснэ гэдгийг хаана хаанаа ойлгож байгаа ажээ.
 
МАН-ын хамгийн том бүлэглэл буюу М.Энхболдыг тойрсон Хотын фракц уржигдраас цуглаж эхэлсэн байна. Энэ фракцыг МАНАН буюу ХАР ХҮЧ-ний гол цөм болдог гэж хэлж болно.
 
Энэ бүлэглэлийн төлөөллүүд болох УИХ-ын дарга, МАН- ын дарга М.Энхболд экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр уржигдар уулзжээ. Ингээд Элчин сайд асан С.Баярыг “...Монголд ир” хэмээн дуудсан байна. С.Баяр уржигдар оройдоо иржээ. Мөн сайд асан Т.Бадамжунайг ч дуудсан байна. Тэрээр өчигдөр үдээс хойш Монголд ирсэн байна. Ингээд энэ фракцын удирдлагууд бүрдэж, өчигдөр уулзалдсан аж. Тэд Ерөнхий сайдад хэнийг зүтгүүлэх вэ гэдгээ эхний ээлжинд шийдэх юм.

Үүнээс өмнө С.Баяр, Т.Бадамжунай нар Сингапурт уулзаж энэ талаар мөн ярилцсан бололтой.
 
МАНАН буюу ХАР ХҮЧ-нийхэн шинэ Засгийн газрын тэргүүнээр хоёр хүний аль нэгийг зүтгүүлье гэж ярьж буй ажээ. Нэг нь УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Бямбацогт, нөгөөх нь УИХ-ын гишүүн Н.Энхболд юм байна. Н.Энхболдоосоо илүү С.Бямбацогт нь нөгөөдүүлийнхээ дэмжлэгийг авах магадлалтай гэнэ.
 
Юутай ч ойрын өдрүүдэд М.Энхболд, Ц.Элбэгдорж, С.Баяр, Т.Бадамжунай, С.Бямбацогт, Н.Энхболд гэсэн бүрэлдэхүүнтэй энэ ХҮЧ-нийхэн уулзалдаж асуудлаа шийднэ гэсэн үг.
 
Харин нөгөө талд нь У.Хүрэлсүх, Ц.Нямдорж, Сү.Батболд, Ч.Хүрэлбаатар нар уулзалдаж, хэнийгээ Ерөнхий сайдад зүтгүүлэхийг шийдэхээр ярилцаж байгаа. Учир нь У.Хүрэлсүх бол эргэлт буцалтгүй зүтгэнэ гэдгээ мэдэгдчихсэн. Гарын үсэг зурсан 30 гишүүн ч түүнийг дэмжихээ илэрхийлсэн байна. Дээрээс нь 5-6 гишүүн Засгийн газар унаснаас хойш нэмэгджээ. Гэхдээ У.Хүрэлсүх нөгөө нөхдүүдээс Ерөнхий сайдын албан тушаалд очих дэмжлэгийг авчихлаа гэсэн гэж ойлгож болохгүй.
 
Одоо Ц.Нямдоржоос ихээхэн зүйл хамаарах нөхцөл үүсээд байна. Яагаад гэвэл Л.Энх-Амгалан, Б.Чойжилсүрэн, Ц.Мөнх-Оргил нар Ц.Нямдоржийг “... Ерөнхий сайд болооч” гэж шахаад эхэлсэн. Энэ нь “Эм Си Эс” фракц гэсэн үг л дээ. Ц.Нямдоржийн хувьд энэ саналд тийм ч дургүй биш хандаж байгаа аж. “...Ч.Хүрэлбаатарыг Ерөнхий сайд болгохгүй бол би зүтгэсэн ч яахав” гэсэн дуулдаж байна. Тэгэхээр Ц.Нямдорж бол У.Хүрэлсүх, Сү.Батболд нараас салж нутаг ус, бас нөгөөх компаниа дагаж магадгүй.
 
Эндээс үзэхэд МАН- ын лидерүүд одоо гурван томоохон бүлэглэлд хуваагдаад байна гэсэн үг. МАНАН буюу ХАР ХҮЧ-ний М.Энхболд, Ц.Элбэгдорж, С.Баяр, Т.Бадамжунай нар “.. .Яадаг ч байсан У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд болгож болохгүй. Ямар ч үнээр хамаагүй У.Хүрэлсүхийг энэ томилгооноос холдуулах хэрэгтэй” гэдэг зарчмаар ажиллаж байгаа. Дээрээс нь Ц.Нямдорж, өөрөө эсвэл Ч.Хүрэлбаатарыг Ерөнхий сайд болгоно гэчих гээд байдаг. Энэ нь У.Хүрэлсүхэд нэлээд саад байна гэсэн үг.
 
Гэвч У.Хүрэлсүх Ерөнхий сайд, МАН-ын дарга болох хамгийн боломжтой нэр дэвшигч юм. Түүнд УИХ-ын гишүүдийн 50 хувь, дээрээс нь олон нийтийн дэмжлэг маш их байна. Энэ нь түүнд байгаа давуу тал болж байгаа юм.
 
Гэхдээ Ц.Нямдорж “...Би Ерөнхий сайд болно” гээд зүтгэчихвэл асуудал маш өөрөөр эргэнэ. МАНАН буюу ХАР ХҮЧ-ний хувьд У.Хүрэлсүхээс аюултай хүн бол Ц.Нямдорж юм. Ингэхээр Ц.Нямдоржийг Ерөнхий сайдад зүтгэнэ гэвэл тэдэнд өөдөөс нь тавих хүчтэй өрсөлдөгч тэдэнд хэрэгтэй.
 
Тэгээд  ч  Ц.Нямдоржтой өрсөлдөөд ялах хүн бол У.Хүрэлсүх харагдаж байгаа. Бусад горилогчид нь Ц.Нямдоржтой өрсөлдвөл дийлэхгүй. Тиймээс М.Энхболд нар У.Хүрэлсүхэд “хадаг барьж” очихоос өөр аргагүйд хүрэх юм. Харин У.Хүрэлсүх тэдэнтэй нийлэх эсэх нь юу л бол.
 
Ингэхээр өнөө, маргаашдаа МАНАН буюу ХАР ХҮЧ-нийхэн, У.Хүрэлсүх, Ц.Нямдорж, Сү.Батболд нар тусдаа уулзаж дараагийн Ерөнхий сайдын асуудлыг ярьцгаах болж байна. Харий дараа нь М.Энхболд, У.Хүрэлсүх, Т.Бадамжунай, С.Баяр нар уулзаж эцсийн шийдэлд хүрч магадгүй байна. Энэ бүхний дараа МАН-ын Бага хурал зарлагдана гэсэн үг.
 
Эндээс үзвэл Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдад У.Хүрэлсүх, Ц.Нямдорж, С.Бямбацогт, Н.Энхболд, Ч.Хүрэлбаатар нарын нэр яригдаж байгаа ажээ.

Зууны мэдээ
Б.Дамдин-Очир
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Дэлдэгч 2017-09-13 15:51:18
    Хэцэс Нямдорж бид хоер бас юуч билээ. Ямар юманд Халдага дараа гэгчээр тэр даанч чадахгуй лдээ. Негее Хурэлсух бод чадна аа. За гэвэл еогуй армийн туг юмдаа.
  • mongol 2017-09-12 18:20:31
    Bayar zeregt xurex mon odii dee Bayar shig uls torch baugaad burxan talarxax xeregtei unexeer xolyg xarj chaddag denduu tom toloologch 65 niileed ch Bayar shig ...
  • MAN,hend ch hereggyi ee! 2017-09-12 15:52:52
    ene kamand bichegchid gej eliirsen hymyys neg yum ynsbal zaabal teneg sanalaan bainga oryylaj baih ajilgyi tenegyyd Mongoloor dyyren?
  • иргэн. 2017-09-12 12:46:24
    Үхэн хатан зүтгэсэн Хүрэлсүхийг МАН дэмжихгүй бол АН МАН хэнд ч итгэх арга алга Авилгалыг зогсоох ганц хүн өөр тохирхоор хүн алга
  • Энхрий.... 2017-09-12 12:38:07
    Ашгүй Миеэ, Эрдэнэтбат тэргүүтэй хятадын шээснүүд төр засгаас минь зайллаа даа, . Засаг солигдохоор Хүрэлсүхийг Сайдаараа тавиад тэдний гар хөлийг хурдхан за
  • Saruul* 2017-09-12 12:36:45
    Yunii tuld udiig xvrtel temtsleedee Xvrelsvx garax l xeregtei shde. Xvrelsvx darga bolwol adgiin naad zax ni awilga bagasgana. MAN sergene. Gazriin naimaa awdag...
  • Tungalag 2017-09-12 11:02:19
    Bayr alsiin haraatai mundag uls turch Bayr l zow golidrold n oruulna
  • Tuwshintur 2017-09-12 10:45:00
    Odoo Bayr l zow shiidwer gargah baih daa
  • цэрэг 2017-09-12 10:14:48
    Бямбацогтыг ерөнхий сайд болгож намаа аварах цаг болжээ. Хүрэлсүх гэж тэнэг амьтаныг холоо хаяарай та нарт гай болно барилгүй амьтан шүү
  • Ulsbold 2017-09-12 09:52:27
    Mergejliin zasgiin gazar ogtsrow..., MAN dotroo zorchildow..., ene buh asuudliig odoo Bayr neg tiish n bolgoj ene hedee chigluulj zohitsuulah heregtei
  • Галаа 2017-09-12 08:30:55
    Одоо энэ С. Баярын юм хийх цаг нь болсон. МАН-ын энэ байгаа байдлыг цэгцлэх хэрэгтэй.
  • Н.Энхболд У.Хүрэлсүх 2017-09-12 07:35:03
    Н.Энхболд У.Хүрэлсүх болж байна
    • цэрэг 2017-09-12 10:16:23
      энэ хоёр ч ёстой гай хөө гэдэг нь байх нүдэнд бүү үзэгд чихэнд бүү сонсогдо
  • Fantomas 2017-09-12 06:48:48
    Odoo ard tumen mini zugeer neg haraad sonsood suugaad baih tsag ungursun shu. Naad hed chini Ard tumneer togloh hen yum be
  • Зсс 2017-09-12 06:16:42
    Наад тэнэг зүүднээсээ сэрээч сэтгүүлч гуай
  • Byambatsogt bol bish shu 2017-09-12 05:18:06
    2020 onoos man archigdahgui l ym bol naad Kontses byambatsogtoo avch hay, ichdeggvi shaar ve?
  • н.Энхболд 2017-09-12 05:05:04
    Н.Энхболдыг ерөнхий сайд болго. Элдэв юманд орооцолдоогүй ноён нуруутай хал үзэж хашир сууёан яг тохирох хүн
  • asa 2017-09-12 04:45:35
    Хүрэлсүх баавартай шударга эр болоод л хурлаас гарч орж бгаа юмаа лалрууд бол араар минь яах бол гээд өмдөндөө тавих шахаад гардаггүй юм гэсээн. Энэ хүн МАН-ын ...
  • зочин 2017-09-12 04:35:10
    Бөөн хардлага ялангуяа Хүрэлсүхийг харлуулах гэсэн зүйлс их явж байна даа. Энэ хүн зөвхөн сандал суудал биш харин ХУВЬСГАЛ хийхээр зорьж яваа хүн шүү
  • Монгол  2017-09-12 04:27:29
    намыг ард түмэн дэмждэг. Улс төрийн намууд нь улс орноо удирдах уураг тархи нь байх учиртай. Ийм л тогтолцоог одоо МАН харуулах хэрэгтэй
  • Улмаа 2017-09-12 04:23:23
    намыг ард түмэн дэмждэг. Улс төрийн намууд нь улс орноо удирдах уураг тархи нь байх учиртай. Ийм л тогтолцоог одоо МАН харуулах хэрэгтэй. Хүрэлсүх дээр байх
  • Монгол Улсын иргэн 2017-09-12 04:20:40
    Өмнөх ЗГ т сайд байсан нөхдүүд л лав бишүү
  • Хаха 2017-09-12 04:13:44
    М.Энхболд нар У.Хүрэлсүхэд “хадаг барьж” очихоос өөр аргагүйд хүрэх юм. Харин У.Хүрэлсүх тэдэнтэй нийлэх эсэх нь юу л бол.
  • ЗОчин 2017-09-12 04:10:51
    Ахиж л МАНАН-г монголын төрд гаргадаггүй юм шүү
  • zochin) 2017-09-12 03:47:40
    Засгийн газар дорвитой хийсэн ажилгүй, ард түмэнд чиглэсэн зүйл бага байсан учраас огцорсон. Одоо байгуулагдах засгийн газар арай илүү юм хийж чадна гэдэгт ит
  • зочин 2017-09-12 03:02:33
    одоо энэ эзэнгүй монголыг эзэнтэй болгож харуулах хүн хүрэлсүх нямдорж хоёроос өөр хүн ху намд байхгүй залуу юм хүрэлсүх нь дээр байх үүнд бохир бий гэхдээ арай...
  • Готов 2017-09-12 02:48:59
    Нямаагийн Энхболд бееренхий дундыг баримталсан аядуу зеелен хун. Хэрэггуй
  • Бат 2017-09-12 02:40:38
    Хүрэлсүх,Нямдорж 2 оос өөр хүн байхгүй. Хүрэлсүх Нямка ахыг дэмжихгүй бол Энхболд даргын араас орно байх
  • Зочин 2017-09-12 02:27:00
    Н.Энхболд гуай Эрдэнэбат шиг аядуу зөөлөн хүн дээ. Бидэнд одоо зоригтой эрчтэй ажиллах хүн хэрэгтэй байна. Баяр Сү 2 бол нэг тал. Хэрэв Баяр Хар хүчнийхэнтэй
  • Бадам 2017-09-12 02:23:46
    Одоо энэ бузар булай зүйлийг ганц сүхдэж магадгүй хүн бол Хүрэлсүх. Ямар ч байсан шударга талдаа эх орноо гэсэн бодолтой хүн . Энэ нь олон зүйл дээр батлагдсан...
  • зочин 2017-09-12 02:21:42
    хурэлбаатар л болно доо еерее хун их шуумжилдэг хун дайснууд нь хеергеж байгаад удалгуй унагахад амар гээд дэмжинэ харж л байгаарай
  • Зочин 2017-09-12 02:08:26
    Зөн совингоо сонсвол Хүрэлсүх л болох хэрэгтэй.Арай жаахан шударга энэ хууль бус байдлыг жаахан дарж өгөх байх гэж найдаад байгаа юм.
    • Мөн дөө 2017-09-12 15:01:09
      Хүрэлсүхийн шудрага гэж юу байсийн. Зэрлэг мунхаг яаж ер сайд хийхэв дээ
  • Иргэн 2017-09-12 02:02:13
    Нямаагийн Энхболд бол сайн Ерөнхий сайд байж чадна.
  • зочин 2017-09-12 01:50:22
    Энэ бүхнийг гардан зохион байгуулсан У.Хүрэлсүх л хотын мафи-гаас салгаж чадах хүн шүү, Мөн шинэчлэлийг хийж шударга ажиллах байх ,
  • зочин 2017-09-12 01:39:05
    Ямар ч л байсан С Баяр бямбацогт нарыг дэвшүүлэх нь битгий хэл харин ч баривчилж байцаах хэрэгтэй
    • irgen 2017-09-12 17:18:17
      ТИЙМ
    • Амараа 2017-09-12 07:53:27
      Хах юуны чинь шорон, чи өөрөө шорон. Худал мэдээллээр хүнийг гүтгэж байгаа иймэрхүү хүмүүс олон болжээ. Яана даа яана. Би хувьдаа ингэж Баярыг муулж байгаа хүмү...