Аэробик гимнастикийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Монголд болно
Аэробик гимнастикийн Ази тивийн аварга шалгаруулах VI тэмцээн энэ сарын 13-18 нд Буянт-Ухаа спортын ордонд зохион байгуулна.

Энэхүү тэмцээнд нийт 10 орны 210 гаруй тамирчид 12-14 нас, 15-17 нас, 18-аас дээш гэсэн гурван насны ангилалд долоо төрлөөр өрсөлдөж шилдгүүдээ тодруулах юм.

Монгол Улсын нийслэлд болох энэ удаагийн тивийн аварга шалгаруулах тэмцээнд БНХАУ-аас 19, Хонконгоос-11, Энэтхэг улсаас 21, Иран улсаас найм, Япон улсаас-15,  БНСУ-аас15, Филиппин улсаас-10, Узбекстан улсаас-6. БНВУ-31, Монгол улсаас 70 хүний бүрэлдэхүүнтэй нийт 10 улсын баг оролцохоор мэдүүлгээ өгсөн байна.
П.ГОО 
Оллоо.мн 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.