Багш нар нийгмийн хангамжаа сайжруулах үүднээс 21 аймгийн багш нарын төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийлээ. УИХ, Засгийн газарт багш нарын цалинг нэмэх шаардлагыг сарын өмнө хүргүүлсэн. Гэвч шаардлагын хариуг хугацаанд нь өгөхгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжиж орон даяар ажил хаяна гэдгээ мэдэгдлээ. Тэд шаардлагынхаа хариуг энэ сарын 15 хүртэл хүлээх гэнэ. Харин хариу ирэхгүй бол орон даяар багш нар ажил хаяна гэдгээ мэдэгдлээ.
Засгийн газарт хүргүүлсэн шаардлагад гурван үндсэн зүйл тусгаад байгаа юм.
Нэгдүгээрт, багшийн цалингийн доод хэмжээг 1.6 сая төгрөг болгох, хоёрдугаарт, багшийн цалинг тодорхой төвшинд тогтоон барих, гуравдугаарт боловсролын салбарын ажилчдын нийгмийн баталгааг сайжруулах тухай тусгаад байгаа юм.

П.ГОО
Оллоо.мн
Оллоо.мн