Энэтхэг эмч өнөөдрөөс элэгний үзлэг хийнэ
Энэтхэгийн “Фортис” нэгдсэн эмнэлгийн эмч Вивек Виж өнөөдрөөс эхлэн энэ сарын 15-ны өдрийг хүртэл элэгний үзлэг хийх юм байна. Тэрбээр гурван cap тутамд Монголд ирж, элэг шилжүүлэн суулгасан өвчтнүүдээ үзэж, хяналт тавьдаг аж. Мөн шинэ өвчтөн, доноруудад үзлэг хийж, хагалгааны урьдчилсан бэлтгэлээ хангадаг байна.

Вивек Виж эмч өнөөдөр хуучин өвчтөнүүдээ үзэх бол энэ сарын 12-13-нд 09.00-16.00 цагт хүмүүст Улсын нэгдүгээр Төв эмнэлгийн амбулаторийн 308 тоотод үзлэг хийх ажээ. Тэрбээр Энэтхэг улсад анх удаа нэгэн зэрэг элэг, бөөр шилжүүлэн суулгасан эмч бөгөөд 700 гаруй өвчтөнд элэгний мэс засал хийсэн байна.
Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.