“ХУБА ХАЯА” үйлдвэр бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг нэмэгдүүлнэ
 Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Чацарганы баяр”-ыг  найм дахь жилдээ зохион байгууллаа. Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг, Чингис хааны морьт хөшөө бүхий цогцолбороос хойш дөрвөн км-т байрлах “Хаан жимс” жуулчны баазад болсон наадам нийслэл хотынхны зорин очих дуртай баяруудын нэг болжээ.  Энэ баярт хүрэлцэн очсоноор цэвэр агаарт эрүүл органик бүтээгдэхүүнийг мөчрөөс нь амталж, урлагийн тоглолт үзэн алжаалаа тайлах боломжийг олгодог юм. Баярын үйл ажиллагааг Ерөнхийлөгчийн зөвлөх Н.Алтанхуяг нээж, үг хэлэв.

Тэрбээр “Хуба Хаяа бол Монголын эрүүл хөрсөнд ургасан, бордоогүй чацарганаас ялгаж авсан охь. Чацарганы хальс, үрийг нь ялгаад, ус сахар нэмэхгүйгээр шууд савлаж байгаа. Тиймээс байгалийн витамины хаан гэж хэлж болно. Бид бүтээгдэхүүнээ 50 мл хэмжээтэй савласан. Энэ бүтээгдэхүүн нь хүний өдрийн А, С, Е, витамины хэрэгцээг бүрэн хангана. Мөн гэр бүлийн хэрэгцээнд зориулан нэг литрээр савласан. Үүнээс гадна тун удахгүй “Өглөөний мэнд” нэртэй чацарганы нухаш гарна. Манай үйлдвэр Герман улсын технологи бүхий евро стандартын шаардлага хангасан үйлдвэр. Япон, Солонгос, Хятадын худалдан авагчид Монголын эрүүл хөрсөнд ургасан чацарганыг Евро стандартаар гаргаж буй бүтээгдэхүүнд огтхон ч эргэлздэггүй гэдгээ хэлдэг ” гэдгийг тодотголоо.

 Мөн тус компани чацарганы үр болон зөөлөн эдийн тосыг ялган гаргаж буй. Энэ тосыг гадны гоо сайхны компаниуд бүтээгдэхүүн үйлдвэрлэлдээ зориулан захиалж авдаг  аж. Мөн энэ тос нь эрүүл мэндэд тун ач холбогдолтой юм байна. Энэ талаар үйлдвэрийн инженер Д.Ганзориг “Үрийн тос нь тархины судас нарийсах өвчнийг эдгээнэ. Харин зөөлөн эдийн тос нь зүрх судасны системийг эрүүлжүүлдэг Омегаг илүү ихээр агуулдаг” гэсэн тайлбарыг өглөө. 

 Чацаргана жимс нь 150 гаруй төрлийн биологийн идэвхт бодит агуулсан, эмчилгээний чанартай дэлхийн шилдэг 10 хүнсний нэг. 150 гаруй төрлийн бодисын чанар, амин дэмийг алдагдуулахгүйгээр Герман технологиор боловсруулж гаргасан “ХУБА ХАЯА” бүтээгдэхүүнийг өдөр бүр хэрэглэснээр таны хоол боловсруулалтын систем сайжирна. Мөн ядаргаа тайлж хүч тамир нэмэгдүүлнэ. Дархлаа сайжруулж, хорт бодисыг саармагжуулна. Таны өөхний хуримтлалыг багасгана. Чацарганын тос нь антиоксидант их агуулдаг учраас нян бактерийн халдвар авахаас сэргийлнэ. Мөн холестерины түвшинг бууруулдаг учир тогтмол хэрэглэвэл атеросклероз, цусны даралт ихсэх, зүрхний шигдээс зэрэг өвчнүүдээс сэргийлэх ач холбогдолтой бүтээгдэхүүн юм.  
П.ГОО 
Оллоо.мн 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.