МАН-ын хуваагдал дунд АН хожив уу
-Ямартай ч 2021 он хүртэл Ерөнхийлөгчийн тамгын газрын “цэнхэр дээвэр” дор цөөнгүй хүн ажлын байртай, цалинтай байна. Тэгвэл АН дараагийн ээлжийнхнээ төрд ажилтай болгох, удаах сонгуулиар бас ч гэж бэлтэй байх алхмыг энэ удаагийн МАН-ын зодоон дунд хийгээд амжлаа. АН-ын удирдлагыг дараагийн сонгууль, гудманд гарсан олон залуусынх нь тухай бодол тайван унтуулж чадахгүй байсан биз-

Хөшигний ард АН, МАН-ын эсэргүү гишүүдтэй Засгийн газрыг унагалцсаныхаа шанд сайд байг гэхэд агентлагуудыг авахаар тохироо хийсэн гэсэн бор шувуу хэдийнэ нисээд эхэлжээ. Хэрвээ үнэн бол АН-ын гудманд гарсан нэг хэсэг гишүүд хоёр идэхгүй хоосон хонохооргүй болно гэсэн үг. Ийн засаг унагахад үүрэг гүйцэтгэсэн АН-ын найман гишүүн намдаа “хоолны талон” авчирснаараа баатрын хэмжээнд үнэлэгдэх гавьяа байгуулж чадлаа. Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар Монголын ард түмэн таван жилийн өмнө Төрийн сэнтийдээ залсан АН-даа есхөн суудал өгсөн.

АН ахиад л шүдгүй чоно адил болж, МАН-ын эсрэг арай чүү гэж бүлэг байгуулах хэмжээнд хүрсэн ч ходоод нь хоосорч, хонхолзох хэмжээнд очоод байв. Гэтэл өнөөгийн АН-ыг 2000 оныхтой харьцуулахад тэмээ, ямаа шиг ялгаатай. Нэг бус удаа Засгийн эрхийг авч, төрийн тамгыг атгасан уг намын гишүүдийн тоо тухайн үеэс нэмэгдсэн. Тэр хэрээр төрийн ажлыг цалгардуулахгүй хийх чамгүй олон боловсон хүчинтэй болсон. Гэлээ ч байдаг бүхнээ сонгууль зарсан АН 2016-2020 оны сонгуулийн циклд хоосон өнжихдөө тулсан. АН-ын батлахтай залуус амбици дүүрэн ч ажилгүй гудамж хэмжиж яваа. Тэднийг 2020 он хүртэл хий дэмий лааз өшиглүүлэх үү. Цэнхэр батлахаа хаяад, улааныг авахаас нь өмнө “хооллох” ёстой болжээ. Мөн Монголын хоёр том намын нэг АН энэ хугацаанд 2020 оны сонгуулийн зардлаа босгох хэрэгтэй. Харин яаж гэсэн асуулт хэдийн уг намын удирдлагуудыг толгойн өвчин болоод байв.

Ардчилсан нам 2016 оны сонгуулиар парламентад бүлэгтэй үлдсэнийхээ хүчинд төрд хуулийн дагуу ердөө ганц буюу УИХ-ын дэд даргын албан тушаал аваад байсан бол 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар зорьсон ганц суудлаа авсныхаа ачаар намынхаа экс хоёр даргыг ажилтай болгосон гэхэд болно. Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар З.Энхболдыг, улс төрийн бодлогын зөвлөхөөр Н.Алтанхуягийг томилж, удаад нь албан болон албан бус зөвлөхүүд, бие төлөөлөгч нарыг томилсноор Ардчилсан намынхнаас нэлээд нь өдгөө албан тушаалд хүрээд байгаа юм. Ямартай ч 2021 он хүртэл Ерөнхийлөгчийн тамгын газрын “цэнхэр дээвэр” дор цөөнгүй хүн ажлын байртай, цалинтай байна. Тэгвэл АН дараагийн ээлжийнхнээ төрд ажилтай болгох, удаах сонгуулиар бас ч гэж бэлтэй байх алхмыг энэ удаагийн МАН-ын зодоон дунд хийгээд амжлаа. АН-ын удирдлагыг дараагийн сонгууль, гудманд гарсан олон залуусынх нь тухай бодол тайван унтуулж чадахгүй байсан биз. Яг ийм үе дээр нь эрх баригч МАН хоёр хуваагдлаа. Ийн “Invest”, “Coal”, “Discover Mongolia-2017” гэсэн эдийн засгийн гурван ч том уулзалт шил дараалан Монголд болж, гадны хөрөнгө оруулагчид чуулж байх энэ торгон мөчид Шекспирийн гол дүрээ үгүй хийдэг эмгэнэлт жүжиг аятай МАН Засгийн газраа унагав. Гэхдээ Засгийн газрыг огцруулах МАН-ын 31 гишүүний гарын үсэгтэй бичиг АН-ын есөн кнопгүй биеллээ олохгүй, найдваргүй шахам байсан. Хэдхэн хоногийн өмнө Ардчилсан намын дарга С.Эрдэнэ Засгийн газрыг огцруулах асуудлаар “Монгол Улсын нийгэм эдийн засагт бодит дүгнэлт хийх хэрэгтэй байна. Хямралын уг үндсийг зөв тодорхойлох нь чухал байна. Үүнийг яаж шийдэх вэ гэдэг чухал болохоос аль нэг Засгийн газар огцрох эсэх нь чухал биш. Манай УИХ дахь АН-ын бүлгийн байр суурь ийм л байна” хэмээсэн. Гэвч Төрийн ордонд тоглосон улс төрийн эмгэнэлт жүжигт Ардчилсан нам арслангийн эрх ямбыг эдэлсэн 65-ын бүлэг өөрөө өөртэйгөө тулалдах хооронд шархыг нь долоож байгаад эцсийн үзэгдэлд гол дүрийг өөрийн гараар ялан дийлдэг “дүр” бүтээв.

АН бол яахын аргагүй дээд тэнгэрээс заяат чоно лугаа адил хийморьтой нам гэлтэй. Туг нь мөнх тэнгэрийн хөх өнгөтэй. Тиймдээ ч сонгуулиар “Хоёр сая 600 мянган Чингис сэрж байна”, “Хүн шиг амьдарч Улс шиг хөгжье, “Олуулаа ялна шүү”, “Монгол ялна” гэх мэт уриагаар омогшдог биз. 1992 оноос хойших Монголын улс төрийн түүхийг харахад АН ижил заяат намтай эвсэж, илүү заяат намын сөрөг хүчин болсон байна.

Тэд ямар ч хүнд ялагдал амссан нам жим байх хугацаандаа бүх шархаа долоож эдгээгээд, хөх тугаа мандуулсаар дараа дараагийн тулаанд илүү ид хавтай орж ирдэг. Тэр хэрээрээ ялалт ч байгуулдаг. Энэ удаад МАН-ын түшээд яах аргагүй АН-ын гишүүдэд ялагдчихлаа.

Өглөөний сонин
Т.Болор-Эрдэнэ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2017-09-12 13:39:44
    NAM gej xybaagdaxaa bolij zvgeer l ex oronch baibal uasan um be xedxen mongolchyyd namd xybaagdaxaa uy xojsiim we
  • фцу 2017-09-12 04:13:22
    МАНамын 31 гишүүн Ардчилсан намд оръё гэж бадар барьвал таарна тэгээд тэнэгтэж намаа 2 хуваасан нь дээр дээ ингэх гэж засагаа унгасан биз дээ тэр урвагчид
  • зочин 2017-09-12 03:16:34
    АН гээд яагаад уурлаад байгаа юм бэ МАН өөрөө олдохоор өлдөнө болоо биз дээ МАН хагарсан бутарсан хэрүүл нь түмний нүдэнд ил байхад 65 энэ 65 уу но той
  • Зочин 2017-09-11 23:18:33
    Үнэн үг хэлсэн хүнд өшөөтэй гэж. Ер хараад байхад ардчилсан намыг дэмжигчид гэж нэг их цэцэрхсэн бусдыг гутаан доромжилсон цээжээ дэлдэгчид байх юм.
  • ме 2017-09-11 15:38:53
    АНамын засагийг МАН байнга унаган дундаас нь хождогын жишээ өнөөдөрийн 65. Даанч нүгэл нь нүдээр гэгч боллоо.
  • zochin 2017-09-11 09:55:33
    HARIN TIIM EE MONGOLIIN SETGUULCHID GEJ DEE URUVDMUUR HEDEN HERUULCH AVGAI L BDAG SHDEE NAAD ZAHIIN SETGUUL ZUI N SOEL BAIHGYI BUDUULEG
  • зочин 2017-09-11 08:24:42
    сэтгүүлч хүн гэхэд яасан хогийн үг хэллэгтэй бичдэг юм бэ. монгол хэлийг бүр гутаачих юм аа
  • Зссс 2017-09-11 07:08:23
    Энэ гахай чинь эрүүл үү??? Улс төр бичдэг сэтгүүлчийн байж байгаа царай ийм л байна даа энэ махан толгой монголчууд амьдардаг газарт!!!!
  • Зочин 2017-09-11 06:49:33
    Энэ сэтгүүлч сүрхий дүгнэлт бичих гэсэн биш өөрийнхөө юманд ханддаг хандлагыг харин ч нэг нээгээд өгчээ. Чам шиг сэтгэдэг хүн ховор л доо...
  • Irgen 2017-09-11 04:19:09
    Umnuh Zasgiin gazriin belegleliin bilegdliin yamdiin alba, heltsiin darga naraa tsuuluu, hud urgiin tomilgoo bsn chin unen shu
  • зак 2017-09-11 03:02:45
    МАН хуваагдаагүй байх. АН хожиж завшсан юм байхгүй. Харин Монголын ард түмэн мафиг ялж эхэлж байна.
  • Иргэн 2017-09-11 01:13:50
    АН- бол хэзээнээсээ үнэний төлөө явсан. МАН бол үнэн, шуларга ёсыг уландаа гишгэж ХЭЛМЭГДЭЛ, МУУ БҮХНИЙ ХАР ШУУРГА ДЭГДЭЭЖ БАЙСАН ДАА. ТҮҮНИЙ ГОР нь илрэв.