
Норвеги улсын Берген хотод дугуйн ДАШТ энэ сарын 17-27-ны өдрүүдэд болно. Тус тэмцээнд манай улсаас залуучуудын дэлхийн аварга, ОУХМ Б.Тэгшбаяр багшийн хамт оролцох гэж байна. Тэрбээр тэмцээний засмал замын болон ганцаарчилсан, бөөн гараатай төрөлд уралдах аж.
Б.Тэгшбаярын хувьд өнгөрсөн жил Швейцарь улсад болсон дугуйн тойрог замын залуучуудын ДАШТ-ий бөөн гараатай төрөлд алтан медаль хүртэж байсан билээ.
Б.Орхон