Чөлөөт бөхийн 2018 оны олон улсын тэмцээний хуваарь

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW) 2018 онд болох өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн Дэлхийн болон тивийн аварга шалгаруулах тэмцээн, эрэгтэй, эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээний хуваарийг албан ёсоор баталлаа. Ирэх жилийн насанд хүрэгчдийн ДАШТ Монголчуудад хэзээнээс ээлтэй Унгарын нийслэл Будапешт хотод аравдугаар сарын 22-28-д болох бол Азийн АШТ хоёрдугаар сарын 28-наас гуравдугаар сарын 4-нд Киргизстаны нийслэл Бишкект зохион байгуулагдах юм.

Унгарын нийслэлд 1985, 1986, 2005, 2013, 2016 оны ДАШТ, Бишкект одоогоос 10 жилийн өмнө буюу 2007 онд тивийн аварга шалгаруулах тэмцээн болж байв.

ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН:
Насанд хүрэгчид - Будапешт (Унгар), Аравдугаар сарын 22-28 
Залуучууд - Трнава (Словак), Есдүгээр сарын 18-23 
Өсвөр үе - Загреб (Хорват), Долдугаар сарын 3-8

ДЭЛХИЙН ЦОМ:
Эмэгтэйчүүдийн Дэлхийн цом - Такасаки (Япон), Гуравдугаар сарын 17-1
Эрэгтэйчүүдийн Дэлхийн цом - Айова (АНУ), Дөрөвдүгээр сарын 7-8

АЗИЙН АШТ:
Насанд хүрэгчид - Бишкек (Kиргизстан), Хоёрдугаар сарын 28 - Гуравдугаар сарын 4
Залуучууд - Шинэ Дели (Энэтхэг), Долдугаар сарын 19-22
Өсвөр үе - Ташкент (Узбекистан), Тавдугаар сарын 3-6

ЕВРОПЫН АШТ:
Насанд хүрэгчид - Каспийск (ОХУ), Гуравдугаар сарын 20-25
23 хүртэлх нас - Стамбул (Турк), Зургадугаар сарын 5-10 
Залуучууд - Ром (Итали), Долдугаар сарын 31 - Наймдугаар сарын 5 
Өсвөр үе - Киев (Украин), Тавдугаар сарын 8-13

ПАН-АМЕРИКИЙН АШТ:
Насанд хүрэгчид - Лима (Перу), Дөрөвдүгээр сарын 27-29
Өсвөр үе - Гватемал (Гватемал), Тавдугаар сарын 25-27

АФРИКИЙН АШТ:
Өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид - Порт Харкурт (Нигери), Хоёрдугаар сарын 7-11

ДАЛАЙН ОРНУУДЫН АШТ:
Өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид - Иго (Гуам), Тавдугаар сарын 17-20

Эх сурвалж: МЧБХ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.