Долоо хоногийн тойм

Өнгөрсөн долоо хоногийн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе

Ерөнхийлөгч эх орондоо ирлээ

ОХУ-ын Владивосток хотноо болсон Дорнын эдийн засгийн чуулганд оролцсон  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн баасан гарагт эх орондоо ирлээ.

 Тэрбээр Дорнын эдийн засгийн чуулганы үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Японы Ерөнхий сайд Ш.Абэ нартай ганцаарчилсан уулзалт хийж, Монгол-Оросын бизнес эрхлэгчдийн чуулга уулзалтын нээлтэд үг хэлж, Дорнын эдийн засгийн чуулганы өргөтгөсөн хуралдаанд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Японы Ерөнхий сайд Ш.Абэ нартай хамт илтгэгчээр оролцон чуулганд оролцогчдын асуултад хариулсан юм.

Үүнээс гадна “Восточный” боомтын үйл ажиллагаатай танилцаж, Алс Дорнодын холбооны их сургуулийн  оюутны хотхонд байгуулж байгаа жудо бөхийн ордны барилгын үйл ажиллагааг эхлүүлэх ёслолд оролцсон юм.  

Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцрууллаа

МАН-ынхан Засгийн газраа унагалаа. МАН-ын нэр бүхий 30 гишүүн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах хүсэлтийг өргөн барьсан. Хуулийн хугацаанд асуудлыг чуулганаар хэлэлцүүлж Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцрууллаа. Парламентын танхимд санал хураалгахад гишүүдийн олонх буюу 53.7 хувь нь Засгийн газрыг огцруулахыг дэмжсэн юм. 

Улмаар Ерөнхий сайдыг огцруулах тухай дараагийн Ерөнхий сайд томилогдох хүртэл үүрэг гүйцэтгэгчээр ажиллах УИХ-ын тогтоолыг баталсан юм. Хуулийн дагуу дараагийн Ерөнхий сайдыг ирэх сарын 8 гэхэд тодруулсан байх ёстой. Иймээс ирэх өдрүүдэд МАН-ынхан дараагийн Засгийн газраа бүрдүүлэх “их ажил”-ын ард гарах юм. 

Чуулга уулзалтууд боллоо

"Хөрөнгө оруулалтын чуулган 2017" өнгөрсөн долоо хоногт болж өнгөрлөө. Чуулга  уулзалтын үеэр Монгол  Улсын  болон  гадаадын  хөрөнгө  оруулагчдын хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн асуудлуудыг хөндөн ярилцдаг юм. 

Мөн өнгөрсөн долоо хоногт “Coal Mongolia-2017” болж өнгөрлөө. Coal Mongolia чуулганыг Монгол Улсын нүүрсний салбарт хөрөнгө оруулалт татах, шинэ техник, технологи нэвтрүүлэх нь уриан дор амжилттай зохион байгуулдаг.

Энэ жилийн чуулганыг нүүрсний экспорт, худалдаа, тээвэр ложистик, хил гаалийн уялдаа холбоо, зохион байгуулалтыг сайжруулж, энэ салбарын хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх нь гэсэн уриан дор зохион байгууллаа. 

Д.Сумъяа, М.Уранцэцэг нар дэлхийн чансааг тэргүүлж байна

Будапештын Дэлхийн Аварга өндөрлөж Дэлхийн чансаа шинэчлэгдлээ. МУГТ Д.Сумъяа Дэлхийн Аварга болсноор чансаан дээрээ 2000 оноо нэмж нийт 4732 оноогоор тэргүүн байраа хадгалсан хэвээр үлдлээ. 

 МУГТ М.Уранцэцэг Дэлхийн Аваргын Мөнгөн медаль хүртсэнээр 1400 оноо өвөртлөн жингийнхээ тэргүүн байрыг эргүүлэн авлаа.

П.ГОО 

Оллоо.мн 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2017-09-10 01:03:14
    тв9-ийн хэлгуй хуу тав дахь едер монгол комментээр гаралгуй тархи амраалаа шулсэндээ цацаж ухэх гэсэн амьтныг битгий эфирээр гаргаж бай арын албанд ажиллуул
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах
  • Амар 2017-09-09 06:43:58
    Энэ сайт ч яахав гайгүй. Харин MН сайт Ийгл телевиз хоёр хэдийдээ Миеэгийн талд худалдагдчихваа.Ийм их баялагтай 3-хан сая монгол сайхан амьдрах цаг болсон.Гэт...
    202.179.26.178
    Мэдэгдсэн Хариулах