Уулархаг нутгаар хур тунадас орж, сэрүүхэн байна

Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн төв хэсгээр, 10-нд зүүн аймгуудын нутгаар бороо, уулархаг нутгаар хур тунадас орж, сэрүүхэн байна.

2017 оны 09 дүгээр сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

  Нутгийн төв хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын нутгийн ихэнх, баруун аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 8-13 градус, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 26-31 градус, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгаар 22-27 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 17-19 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 13 градус дулаан, харьцангуй чийг 65 хувь, агаарын даралт 862 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурч байгаад өснө.

Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine