Шүдний эмнэлгүүд шалгалтанд бүдэрлээ
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас шүдний эмнэлгүүдийн рентген аппаратуудын цацрагийн аюулгүй ажиллагаанд шалгалт хийжээ. Хяналт шалгалтаар их эрсдэлтэй 16, дунд эрсдэлтэй 13, бага эрсдэлтэй 29 байгууллага үнэлэгдэж, давхардсан тоогоор нийт 737 зөрчил илрүүлжээ. Шалгалтын үр дүнд рентген аппаратыг ашиглах тусгай зөвшөөрөлгүй байсан ноцтой зөрчлийг таслан зогсоож, цацрагийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдал хангагдаагүй шүдний эмнэлгээр үйлчлүүлэх дунджаар 15 000-20 000 иргэдийг цацрагийн үндэслэлгүй шарлагад өртөх эрсдэлээс урьдчилан сэргийлж, цацрагийн аюулгүй байдлыг хангуулсан байна.
 
Мөн тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан 24 байгууллага /Оксман, Хашталст, Бестдент, Эн Си Эм Би, Шударга гарц, Эдэндент, Би Си медикал, Имелагүн, Пасификдент, Кутикул, Эм Жи Коллейкшн, Одуванчик, Шинэшидэт-Од, Энхномин-Эрдэнэ, Налайх урангар, Цэцэн сар, Жи И Би Эс, Энхийг цацруулагч, Амартүвшинмэнд, Энхцөгц, Фиссурит, Ци Ци, Огиноо, Смарт интеншион/-ын рентген аппаратын ашиглалтыг улсын байцаагчийн актаар түр зогсоожээ.
П.ГОО
Оллоо.мн 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин  2017-09-11 08:14:44
    шүдний эмнэлгийн халдвар хамгаалалт багаж ариутгал стандартаа барих байгааг сайн шалгахгүй бол в.с вирус тархах үндэс шүүдээ өндөр үнтэй мөртлөө вүрус авчихвал ...
    202.179.24.211
    Мэдэгдсэн Хариулах
  • ОЛ 2017-09-09 11:25:10
    Ммэргэжлийн байгуулагууд шүдэнд орж бгаа орц, ажлын хөлсийг тооцоод нэгдсэн нэг тариф гаргаж үнийг багасмаар бна. Өвдөж бхад их мөнгө нэхээд хэцүү юм
    66.181.178.42
    Мэдэгдсэн Хариулах
  • arai l vnetei  2017-09-08 14:28:55
    shvdnii emnelegvvd arai dendvv vnetei bhima, zvgeerl amandaa orson durtai toogoo heldeg bh, hvnii zowlon der toglodg ednariig hazaarladag gazar baidaggv yumbhda...
    202.9.40.178
    Мэдэгдсэн Хариулах