Бөөрний мэс заслын эмч, мэргэжилтнүүдийг хамарсан ОУ-ын хурал эхэллээ

Манай улсад ганц байдаг Урологи-Андрологийн төвийн 60 жилийн ойг тохиолдуулан “Урологийн дурангийн мэс заслын орчин үеийн чиг хандлага” сэдэвт Олон улсын хурал өнөөдөр УНТЭ-ийн хурлын танхимд эхэллээ.

Монголд анх удаагаа зохион байгуулагдаж буй энэхүү хуралд урилгаар БНСУ, БНХАУ, АНУ улсын эмч, эрдэмтэн судлаачид, манай улсын 21 аймгийн бүх бөөрний мэс заслын эмч, мэргэжилтнүүд зэрэг нийт 100 гаруй хүн оролцож байна.

Хурлыг нээж УНТЭ-ийн ерөнхий захирал Б.Бямбадорж хэлсэн үгэндээ “Өнөөдөр Монгол улсад Урологийн салбар үүсч хөгжсөний 60 жилийн ойн хүрээнд олон улсын эрдэм шинжилгээний хурал, эмнэлзүйн сургалт хоёр хамтдаа зохион байгуулагдаж байгаагаараа нэлээд онцлогтой болж байна. Уг арга хэмжээнд БНСУ, АНУ, БНХАУ зэрэг олон улсын зочид хүрэлцэн ирсэнд маш их баяртай байна. УНТЭ-ийн зүгээс бөөрний мэс заслын тусламж үйлчилгээг Монгол улсын хэмжээнд бүх мэргэжилтнүүдийг сургах, зөвлөгөө өгөх, сургалт аргазүйгээр хангах, цаашдын хөгжлийн бодлогыг тодорхойлж явж байгааг нь нэр төрийн хэрэг байна. Жил болгон АНУ, БНХАУ-аас эмч мэргэжилтнүүд хүрэлцэн ирж зөвлөгөө өгч хамтран ажилладагт нийт хамт олныхоо өмнөөс талархаж явдагаа илэрхийлье. Цаашид эмнэлгийн захиргааны зүгээс бөөрний мэс заслын албыг хөгжүүлэх тал дээр илүү анхаарч, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн монгол улсын хүн амд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар өндөрт хүрнэ гэдэгт итгэлтэй байна.” хэмээлээ.


 
УНТЭ-ийн Урологи-Андрологийн төвийн дарга Д.Баян-Өндөр "Одоогийн хийгдэж мэс засал бол Хэвлийн дурангаар бөөрийг бүхэлд нь авах болон бөөрийг нөхөн сэргээх мэс засал хийгдэж байна. Тус мэс заслыг манай улсад анхны амжилттай бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг хийж байсан багийн хамт олон хийж байна. Харин үдээс хойш Хэвлийн арын зайгаар дурангаар нөхөн сэргээх мэс засал болон бөөрний чулууг хатгалт дурангаар авах мэс заслууд тус тус хийгдэнэ. Ингээд Урологийн салбарын нийт эмч мэргэжилтнүүд, зочид төлөлөгчиддөө Монгол улсад Урологийн салбар үүсч хөгжсөний 60 жилийн ойн баярын мэнд хүргэе." гэлээ.



Хурал хоёр өдөр үргэлжилэх бөгөөд эхний өдөр буюу өнөөдөр Урологийн эмчилгээнд нэвтэрч буй орчин үеийн БАГА ХҮРЦЭТ хэвлийн дурангийн мэс заслыг гадны эмч нар хийж байгааг мэс заслын өрөөнөөс УНТЭ-ийн хурлын заал руу шууд дамжуулан, оролцогчдод үзүүлэх сургалт болно.  Мэс заслыг УНТЭ-ийн залуу эмч нарыг эх орондоо сургасан БНСУ, БНХАУ-ын эмч, мэргэжилтнүүд хийнэ.

Хурлын хоёр дахь өдөр буюу маргааш Чингис зочид буудлын хурлын танхимд БНСУ, БНХАУ, АНУ-ын эрдэмтэд шинэ технологи, эмчилгээний талаар шилдэг илтгэлүүдээ тавихаас гадна манай улсын эмч мэргэжилтнүүд өөрсдийнхөө сурсан мэдсэнээ хуваалцах, туршлага солилцох онол практикын хурал болно.

























Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • DR MALATHI 2022-11-07 13:36:30
    АНХААР!!! WhatsAp +971545539609. Имэйл: drmalathi91@gmail Telegram: +971545539609 Бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийдэг МАНИПАЛ ЭМНЭЛЭГ-т тавтай морил...
  • Dr Hinduja  2022-10-27 05:43:45
    Энэ нь Хиндужа үндэсний эмнэлэг нь бөөрний эрүүл доноруудыг яаралтай хайж байгааг олон нийтэд мэдээлэх зорилготой юм. 100% ноцтой байгаа хүмүүс бөөрөө $790,0...
  • Dr Mcmahon hospital services  2021-10-21 08:35:28
    2021 оны АНХААРАЛД !!! Бөөр шилжүүлэн суулгах Доктор Макмахон эмнэлгийн үйлчилгээ (MHS) doctormcmahonhospitalservices@gmail.com WhatsAp +4368860326436. ...
  • ESUIGEN 2021-06-12 05:52:29
    Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг 2.223.746.107.44 төгрөгөөр (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Е...
  • DR MOHAMMED 2021-05-18 11:31:46
    бидэнтэй имэйл, WhatsApp-р холбогдоорой. Имэйл: franciscohospital1988@gmail.com WhatsApp дугаар: +60176343646
  • DR MAXWELL 2021-01-24 23:59:13
    Хэрэв та бөөр зарах, худалдаж авах сонирхолтой бол бидэнд мэдэгдээрэй Эрхтэнүүд бидэнтэй имэйлээр болон имэйлээр холбоо бариарай. birothhospital@gmail.com
    141.101.98.219
    Мэдэгдсэн Хариулах
  • DR MAXWELL 2020-03-27 21:06:14
    Бөөр худалдаж авах уу, эсвэл бөөрөө зарахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралаас болж бөөрөө мөнгөөр зарах боломжийг хайж байгаа бол өнөөдөр бидэнтэй холбоо б...
    162.158.38.51
    Мэдэгдсэн Хариулах
  • DR. ADITY 2019-08-11 17:20:48
    Хэрэв та бөөрнийхөө 1 хэсгийг мөнгөөр зарахыг хүсч байвал бидэнтэй холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Үнэ: 780,000.00
    197.210.29.118
    Мэдэгдсэн Хариулах
  • DR. ADITY 2019-08-11 17:19:20
    Хэрэв та бөөрнийхөө 1 хэсгийг мөнгөөр зарахыг хүсч байвал манай эмнэлгийн имэйлээр холбоо бариарай. Үнэ: 780,000.00
    197.210.29.118
    Мэдэгдсэн Хариулах
  • DR. ADITY 2019-08-11 17:15:51
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах бол...
    197.210.29.118
    Мэдэгдсэн Хариулах