“...Охин минь ийм хувцастай аавыгаа угтаж болохгүй” гээд хэлчихэж болох л байсан

Монголын төр монголчуудаа байтугай дэлхийг дэлдийлгэдэг боллоо. МАН энд самарч байхад манай Ерөнхийлөгч Орост бужигнуулж буй бололтой.
 
Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Владивосток хотод Ерөнхийлөгч В.Путины санаачилгаар гурав дахь жилдээ болж байгаа Дорнын эдийн засгийн форум оролцож байна. Энэ удаагийн форумд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нарын зэрэг төр, засгийн тэргүүнүүд, БНХАУ, Энэтхэг, Вьетнам, Индонез зэрэг орны албан ёсны төлөөлөгчид, Зүүн хойд Ази, Номхон далайн бүсийн орнууд, АНУ, Канад зэрэг орны бизнесийн 3000 гаруй төлөөлөгч оролцож байгаа юм.
 
Ерөнхийлөгчийг дагалдагсдыг томоохноос нь дурдвал Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, ЕТГ-ын дарга З.Энхболд, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын гурван талт хамтын ажиллагаа болон эдийн засгийн коридорын асуудал хариуцсан бие төлөөлөгч А.Гансүх нар айлчлалд явж байна. Харин эрхэм гишүүдийг энэ айлчлалд багтаахаас татгалзсан тухай Ерөнхийлөгчийг Владивосток руу нисэнгүүт яригдаад эхэлнэ лээ.
 
Энэ юу ч биш. Ерөнхийлөгч Х.Баттулгыг есдүгээр сарын 4-нд ОХУ-ын Владивосток хотод очиход албаны хүмүүс нисэх онгоцны буудалд угтан авсан байгаа юм. Гэтэл тэдний дундаас Ерөнхийлөгчийн охин цэцэг барьчихсан уранхай жийнстэй гарч ирээд аавдаа үнсүүлжээ. Ийм байдалтай угтагсдын дундаас гэнэт гарч ирж дипломатуудыг цочоосон тухай Монголоор нэг ярьж байна.
 
Маргааш нь Ерөнхийлөгч Х.Баттулга Находка дахь “Восточный” боомтын үйл ажиллагаатай танилцав. Энэ үеэр ОХУ-ын талаас “...Монгол Улсад тус боомтоос газар өгье. Тус боомт шиг боомт байгуулаад Тавантолгойн нүүрсээ дэлхийн зах зээл рүү гаргах боломжтой” хэмээн санал тавьсан байна.
 
Есдүгээр сарын 6-нд манай Ерөнхийлөгч Монгол, Оросын бизнес форумын нээлтийн үйл ажиллагаанд оролцож үг хэлжээ. Энэ үеэр ёстой шогийн юм болсон байгаа юм. Ерөнхийлөгч монголоор яриад л байдаг. Харин Ерөнхийлөгчийн орчуулагч орчуулах гэж алийг нь алдуулжээ. Манай Ерөнхийлөгчийн үгийг гадаадын нэг ч улсын төлөөлөгч ойлгоогүй байна.
 
 Уг нь Ерөнхийлөгч Х.Баттулга “...Эрхэмсэг хатагтай, ноёд оо. Монгол, Оросын бизнес эрхлэгчид Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцогч ажил хэрэгч анд нөхөд өө. Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая” гэж байгаад л нэлээд юм ярьжээ. Харамсалтай нь орчуулагч нь баллаж, нөгөөдүүл нь ойлгоогүй байх.
 
Мөн  өдөр Ерөнхийлөгч Х.Баттулгад Японы Ерөнхий сайд Ш.Абэ бараалхав. Тэр үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга “...ОХУ, Япон улстай хамтарсан аж ахуйн нэгж байгуулж, Тавантолгойн сайн чанарын коксжих нүүрсийг дэлхийн зах зээлд гаргах зорилгоор Алс Дорнодын бүс нутагт боомт байгуулан ажиллая” гэж санал тавьжээ. Дараа нь Ерөнхийлөгч X. Баттулга, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар уулзав. Манай Ерөнхийлөгчийн зүгээс БНСУ-д ажиллаж амьдарч байгаа иргэдийн талаар баримтлах бодлогодоо уян хатан хандахыг хүсээд Монгол Улсын иргэд БНСУ-д зорчих боломжийг илүү нээлттэй болгож, визгүйн хэлэлцээрт анхаарал хандуулахыг хүсэв.
 
Харин өчигдөр Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзав. Ерөнхийлөгч В.Путин Монгол Улстай хөдөө аж ахуй, тэр дундаа монгол малыг эрүүлжүүлэх болон транзит тээврийн хөнгөлөлттэй тарифын хэлэлцээр, хоёр улсын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд шинэчлэл хийх зэрэгт ихээхэн анхаарал хандуулж байгаа гэжээ. Харин Ерөнхийлөгч Х.Баттулга хэд хэдэн санал тавьсан байна. Ерөнхийлөгч X. Баттулга, Ерөнхийлөгч В.Путин нар яриагаа форумын үеэр үргэлжлүүлэхээр болсон юм.
 
Өчигдөр үдээс хойш Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Дорнын эдийн засгийн III чуулга уулзалтын өргөтгөсөн хуралдаанд оролцож үг хэллээ. Орчуулагч нь яаж гаднынханд хүргэсэн юм бүү мэд. Юутай ч манай Ерөнхийлөгч “...Миний энд ирсэн гол асуудал бол манай хойд хөрш ОХУ-аар Монголын бараа, таваар дамжин өнгөрөхдөө тээврийн хөнгөлөлт авах зорилт агуулсан. Энэ зорилго үндсэндээ биеллээ гэж үзэж байна” гэх зэргээр нэлээд зүйлийг ярьжээ.
 
Ерөнхийлөгчийн анхны айлчлал иймэрхүү байдалтай үргэлжилж байна. Айлчлалын эргэн тойронд Тэргүүн охины уранхай жийнс, орчуулагчийн ур чадварын асуудал гээд сонин хачин ихтэй өрнөж байна. МАН энд урьд хожид байгаагүй бужигнаан хийж байхад манай Ерөнхийлөгч ч Монгол Улсын дөрвөн Ерөнхийлөгчийн гаргаагү» алдааг энэ айлчлалаараа хийв. Гэхдээ дан ганц Ерөнхийлөгч гэхэд хэтийдсэн болох байх. Түүний доор бүхэл бүтэн Тамгын газар бий. Дарга нь УИХ-ын дарга байсан З.Энхболд. Үүнээс гадна ажил үүргийн хувиараараа Ерөнхийлөгчийн айлчлалыг Гадаад харилцааны яам зохион байгуулдаг. Ингэхээр ЕТГ-ын дарга З.Энхболд, Гадаад  харилцааны сайд Ц.Мөнх-Оргил нар хариуцлагагүй байна гэсэн үг. Тэд “...Охин минь ийм хувцастай аавыгаа угтаж болохгүй” гэж хэлж болох л байсан. Бас “...Энэ орчуулагчийг сольё” гээд л шийдчих ёстой байсан юм. Мөн Б.Намуун, тэр нэг орчуулагч гэж ярихгүй Монголын Ерөнхийлөгчийн охин, Монгол Улсын Төрийн тэргүүний орчуулагч гэнэ шүү дээ. Төр төмбөгөр, ёс ёмбогор билээ.

Зууны мэдээ
Б.Дамдин-Очир
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • АРД ТҮМЭН 2017-09-11 04:57:03
    ЭНЭ СЭТГҮҮЛЧ НЬ ГАРЧИГАА ЗӨВ СОНГООЧ ЭЭ. ОРЧУУЛАГЧААР НЬ ГАРЧИГ ХИЙХГҮЙ БАЙЖ, УГТАГЧААР НЬ ГАРЧИГ ХИЙГЭЭД БАЙХДАА ЯАДЫН ...
  • Bolohguiee 2017-09-10 11:41:27
    Ulsiin hemjeenii uulzaltand oroltsohdoo soyoltoi baihgui,yamar huviaraa naiz zaluugaa tosch bga bish. Ulsiig tuluulj bga gedgee uhamsarlaasai. Hooson tolgoi.
  • Okok 2017-09-10 01:49:05
    Elchin said geheeree yadagiin hunees tusgai hun bdg yumuu. Yumtai hun laagaa idnuu luuwangaa idnuu hend hamaatai yum harin ch aawiigaa tosoof awj l bn sh dee.
  • Төв аймаг, ИТХ 2017-09-09 05:15:32
    Охины хувцсыг хэн ч харахгүй. Монгол судлалын төлөө их зүйл хийж байгаа ерөнхийлөгч
  • Бат 2017-09-09 03:33:26
    Шал тэнэг амьтан хэн ч бодвоос ойлгомжтой шүү дээ
  • Иргэн 2017-09-08 14:11:26
    Бүхэл бүрэн нэг гүрнийг төлөөлж байгаа бүрэн эрхт элчин сайдын өмнүүр орж, ийм хувцас өмсчихөөд ийм үйлдэл хийж байна гэдэг доромжилсон хэрэг болох байх даа
  • ИРГЭН 2017-09-08 09:06:34
    Путины охидууд аавыгаа уранхай жинстэй угтвал юа болоа бол. Монголд Лавров жинстэй ирэхэд маш эвгүй санагдаж байсан. Ер нь юу л болоод байна даа
  • MGL 2017-09-08 08:52:26
    ХУВЦАСЛАЛТ гэдэг бол, 1-рт, СОЁЛ, 2-рт, ЁС СУРТАХУУН.
  • Монгол 2017-09-08 07:44:14
    Энэ хүн харин ч энгийн байгаа нь таатай санагдсан байх гэж бодож байна. Та нар аав ээждээ үнсүүлэхдээ яаж очиж үнсүүлдийн ер нь???? худлаа КОМ-ний цаана боль2
    202.131.243.186
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-09-08 07:44:06
    Энэ одоо мэдээ юу чалчаа яриа юу?
    120.22.55.67
    Мэдэгдсэн Хариулах
  • зоёин 2017-09-08 07:35:05
    Энэ охин нь тэнд юу хийж яваа юм бэ? Хамгийн их гайхалтай зүйл байна. Путинийг 2 охин нь угтахгүй л байна. Ямар ёс шинээр гаргаа вэ?
  • Dash 2017-09-08 07:26:13
    Uranhai jeansiig ni olj harahgui bna. Zurgiig ni tavichihaach. Muulahiin tuld l muulaad mushgiad bna uu?
  • Зочин 2017-09-08 07:20:47
    Монгол орныг доромжлосон байна шүү
  • Элит бай л даа, 2017-09-08 07:19:31
    мод дагалаа гэхэд уранхай жинсний модыг дагахдаа ч яахав дээ,шал хөдөөний юм,
  • 001 2017-09-08 05:19:49
    Энэ Б.Намуун чинь 30 хүрч байгаа биз дээ. Эх нь булингартай бол адаг нь адил гэж үг бий.
  • Өэххшү 2017-09-08 05:12:35
    Мөнч их өө эрэх юм даа, чааваас гэхээс өөр юу гэхэв. Монголын төр ингэж чавганц нарын амны бай болох гэж. Төрөө хүндлэх өчүүхэнч бодол алга гэж үү.
    202.21.106.141
    Мэдэгдсэн Хариулах
    • Монгол 2017-09-08 07:47:05
      үнэн шүү муулж мушгихаас өөр эх орны төлөө хийж байгаа юм байхгүй хүмүүс л байх шиг байна. Харин ч Баттулга ерөнхийлөгч мундаг ажиллаж байна
      202.131.243.186
      Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-09-08 04:51:58
    ерөнхийлөгчийн тамгын газрын дарга хүн ерөэхийлөнчөө дагаж далдагнах биш арын алба ажил төрлийг нь жин тан байлгах үүрэгтэй хүн ийм удир-тай улс яаж өөдлөхөв
  • zochin 2017-09-08 04:46:12
    Заа за аавыгаа угтаж байгаа охины хэмжээнд болох л зүйл тэгээд ч орсын сайд нь хүртэл манайд жийнстэйгээ л буудаг биз дээ
  • зочин 2017-09-08 04:40:02
    зи чонын бэлтрэг еренхийлегчийн емнеес хун загнаж бичиг бичиж байхын оронд иймэрхуу арын ажлыг яг таг зохицуулах уурэгтэй биш уу
  • Hi 2017-09-08 04:26:24
    Ямар 1 хөдөөний хэдэн нөхөд хотод ороод л хөглөж байгаа юм шиг .
  • Хэлэх ч үг олдохгүй нь 2017-09-08 04:14:44
    Орчуулагч нь гадаад яамных юмуу,ЕТГынх юмуу,ямар хариуцлагагүй юм,улсын нэр хүнд гутаасан,ер-ч Баттулга олон жил бизнес х-сэн хүн,нэр хүнд гж юу болохыг мэдмээр...
  • L 2017-09-08 04:14:32
    Buun onigoo.
  • unshigch  2017-09-08 03:50:15
    yahaara Munkh-Orgil ohind zaadag yum . toriin yoslolin alba gej bgaa terniig ene Battulga toohgui davhiad baigaa , uuruu ch ohin ni ch mungutei l bolohoos naadg...
  • zochin 2017-09-08 03:40:41
    TSAASHID ANKHAARAH HEREGTEI!!!
  • цэрэг 2017-09-08 03:35:10
    ээ дээ шал дэмий юм болж дээ Улс орноо төлөөлсөн Ерөнхийлөгч гэдэгээ ойлгоогүй юм уу тэр охин юу бэ цаашаа.....
  • zman-yg uzdegguy khun 2017-09-08 03:32:09
    YAGAAD BOLOKHGUY GEJI , OROSYN GADAAD KHARILTSAANY SAYD NI MANAYD BUUKHDAA JINSEN UMDTEY BUUJI L BAYLAA ,
  • Иргэн  2017-09-08 03:27:06
    Боловсролгүй хүний балаг эхнээсээ гарч байна даа. Мэдлэг чадвартай хүмүүсээ халж гам дагасан долдой нарыг ажилд авсанаар төрийн ажил унагааж байгаан нэг жишээ
    27.123.214.110
    Мэдэгдсэн Хариулах
  • Ber 2017-09-08 03:05:53
    Dongoj ekhelj bna! Oor ikh yum yznee!
  • Ард 2017-09-08 03:05:53
    Монгол ялах биш.! Луйварчин гарсан шүү ! Өмч хувьчлал нэрээр хулгайлсан байж ! Ард түмнийг хуураад гарсан ч хэрэг хуучирдаггүй шүү!
  • ЗОЧИН  2017-09-08 03:04:20
    ХҮНЭЭР ХЭЛҮҮҮЛЭХЭЭР НАСНЫ ХҮҮХЭД БИШ НАС БИЕД ХҮРСЭН ХҮҮХЭН БАЙЖ ДЭМИЙ ЗҮЙЛ ХИЙЖ БАЙХ ГЭЖ
  • Зочин 2017-09-08 02:50:41
    Ер нь Төрийн ажилд гэр бүлийнхнийгээ оролцуулж , хутгалдуулах ХЭРЭГГҮЙ байдаг. Гэрийнх нь эцгийнхээ нэрийг бодож тус тусаа хичээж явсан нь ДЭЭР дээ.
    103.26.192.43
    Мэдэгдсэн Хариулах
  • ан хийгээч 2017-09-08 02:49:31
    тэр малууддаа буудлагын дадлаа хийгээч сайхан ан хийгээч.
  • ЗОЧИН 2017-09-08 02:35:38
    Бид Америкийг дууриаж Тэргүүн хатагтай одоо бүр тэргүүн охин ч гэх шиг гаж буруу гадаад үгийг махчлан орчуулж дэлхийн элэг доог болохоо хэзээ болих вэ.
  • ZOCNIN  2017-09-08 02:32:09
    CNADWARLAG ORCNUULAGCNAA AWCN YAWAXGYI DEE TORD CNADWAR MYYTAI HYMYYS ARIIN HAALGANI HYMYYS IH BOLSNII NOTOLGOO .ORCNUULAGCN NARIIG ZEREGJYYLEX HEREGTEI BOLJEE
  • Зочин 2017-09-08 02:27:29
    За тэр уранхай жийнс яадгийн, дэлхийгээрээ л өмсөж байгаа хувцас. Цаашдаа л анхаарна биз. Тэр орчуулагчийг яанаа, арай ч дээ. Маш хариуцлагагүй.
  • jjjj 2017-09-08 02:22:23
    Yamar naizuudiihaa torson odor ochij baigaa bish dee namuunaa. er n ingej dagaj yvj bidnii mongiig vrehee l bolichih.
  • 122 2017-09-08 02:21:13
    Гадаад яам үнэн дампуу. Тэгээд гадаад яамны дэд сайд гээд нэг хоосон толгойтой хүүхэн бас айлчлалыг нь дагаад явж байгаа шүү
  • az 2017-09-08 02:19:34
    naad zahiin yum medehgvi tolgoi hooson ohin bn ,mongol gdg neriig bvv gutaa
  • Хөгийн ч юм бол доо 2017-09-08 02:17:20
    Олон жил бизнес хийсэн хүний охин байж наад захын хувцаслалтын соёл мэдэхгүй байна гэдэг гутамшиг гэхээс өөрөөр юу гэж хэлэх вэ дээ.
  • Zochin 2017-09-08 02:14:55
    Alban esond emsdeg huvtsas gej baidag, Erenhiilegchiin esloliin hariutsdag humuus zevlehed yasan yum, endees yu emseed ochihiig Erenhiilegch yaj meddeg yum,
  • mongol 2017-09-08 02:01:14
    ene zobxon exlel xun tosood gar baryj baikhad oxin ruugee shirteed 8-r angi togsson xuniig songoson ta bid buruutai
  • УХААНТАЙ БАЙЛ ДАА 2017-09-08 01:59:20
    УРАНХАЙ ЖИНС ТӨРИЙН ТОМ АЖЛЫН ҮЕД ӨМСӨЖ БОЛОХГҮЙ ГЭДГИЙГ ЗАХЫН ЧАВГАНЦ МЭДНЭ. ЗҮГЭЭР Л УХААНТАЙ БАЙЖ ААВДАА ТҮШИГ БОЛООЧ. АРЧААГҮЙ ЮМ.
  • иргэн 2017-09-08 01:52:19
    Угаасаа тэр охин тэнд юу хийгээд явж байсын. Монголд ирэхэд нь угтахад болох биш үү. Тэргүүн охинтой болж дээ бид чинь