Ерөнхий сайдыг огцруулахад хэн юу гэв

УИХ-ын чуулганы ээлжит бус хуралдаанаар МАН-ын нэр бүхий гишүүдийн өргөн барьсан Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцлээ. Улмаар Төрийн байгуулалтын байнгын хорооны дүгнэлтээр "Засгийн газрыг огцруулах шаардлагагүй" гэсэн саналаар санал хураахад гишүүдийн олонхийн саналыг авч чадсангүй. Хуралдаанд оролцсон гишүүдийн 53.7 хувь нь эсрэг санал өгснөөр ийнхүү Ерөнхий сайдыг огцрууллаа. 

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах асуудлыг хэлэлцэхэд гишүүд дараах байдлаар байр сууриа илэрхийлсэн байна.

УИХ-ын гишүүн С.Жавхлан: Би энэ Засгийн газрыг улс орныг хэцүү байдлаас гаргаж чадахгүй гэж бодож байгаа учраас огцруулах саналтай байна. Энэ Засгийн газар байсан, байгаагүй ялгаагүй. Уг нь өнөөдөр багш нарын цалин нэмэх, үер усны асуудлаар ээлжит бус хурал зарлахгүй яасан юм. Нийгэмд тулгарч байгаа том асуудлууд олон байна. Би дараагийн томилгоог маш анхааралтай харна.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:  Улстөрч хүний хувьд, намын хувьд, УИХ, Засгийн газрын хувьд үнэт зүйл ард түмний итгэл байдаг. 2016 оны УИХ-ын сонгуулиар ард түмэн бидэнд асар их итгэж сонгосон. Ерөнхийлөгчийн сонгуулиар ард иргэдтэй уулзахад итгэл хумхын тоос шиг алга болсон байсан. Засгийн газрын бодлого ойлгомжгүй байлаа. Нэг өдөр гаргасан бодлогоо маргааш нь цуцалж, өөрчилдөг. Шийдвэр гаргахдаа тухайн цаг мөчийн улс төрийн нөхцөл байдлаа тооцоолоогүй. Энэ бол ард түмний итгэлийг алга болгоход хүргэсэн. Гаргасан шийдвэрээ өөрчилж байгаа Засгийн газарт хөрөнгө оруулагчид итгэх үү. Энэ Засгийн газар ард түмний төлөө биш дарга нарынхаа төлөө зүтгэсэн.

УИХ-ын гишүүн Н.Учрал: Өнөөдөр ард түмэнд хамгийн хэрэгцээтэй ажлыг эхлүүлэх ёстой. Тийм учраас концессийн асуудалд би гомдоод байгаа юм. Гишүүн бүр дээр тавьсан 76 сургууль цэцэрлэг хаачсан бэ. 5.3 тэрбум төгрөгийн концессоос хармалсан. Өнөөдөр би эрдэмтэн багш нар, эмч сувилагч, энгийнй ажилчдаа хаясан. Дарга нарын хангамжийг цуцлаад багш нарын цалингаа нэмэх хэрэгтэй. Засгийн газар эрх ашгийн эрэмбээ тогтоох ёстой.

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж: Би Засгийн газрыг огцруулах асуудалд гарын үсэг зурсан нь 25 жилийн хамгийн хүнд шийдвэр. Энэ Засгийн газарт миний олон дүү нар байгаа. Засгийн газар байгуулагдаж байгаа “Дээрээ ард түмэнтэй, дэргэдээ сөрөг хүчинтэй гэдгээ битгий мартаарай” гэж захисан юм. Энэ нь алдаа болж. Ц.Элбэгдорж гэдэг хүн Монголын хоёр намыг самарсан. АН-аа самарсан, дараагаар нь манай намыг. Энэ хүний үед хууль хяналтын  байгууллагууд улс төрийн цагдаа болсон. Шоронд хүн хоригдож байгаад үхсэн. Өнөөдөр ч гэсэн энэ  нь салахгүй байна.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Шинэ гишүүд эрт ямба сууж байна. Энэ Засгийн газрыг огцруулахад би байр суурь нэг байна. Хүүхдийн мөнгийг ялгаварласан,  тэтгэврийн насыг уртгасан, өрийг нэмэгдүүлсэн. Тиймээс би Засгийг огцруулах байр суурин дээр байгаа.  Намд итгэх итгэлийг буцаан татахын төлөө хамтдаа зүтгэх ёстой.
 
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:
Эхний үед би Засгийн газраа дэмжиж, эдийн засгаа сэргээхийн төлөө ажиллаж байгааг нь дэмжиж байлаа. Гэтэл сүүлийн үед шийдвэрээсээ буцаж, нэг асуудлыг дахин дахин оруулж ирсэн.

УИХ-ын гишүүн Н.Амарзаяа: Намын дотоод асуудлыг төрийн хэрэг болгосон харамсаж байна. Ард түмний итгэлийг хүлээсэн бид Засгийн газраа байгуулсан. Энэ Засгийн газар сайн ажилласан гэж дүгнэж болно.


П.Гоо
olloo.mn

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2017-09-08 12:19:35
    Сонгуульд ялагдсан М.Энхболд ажлаа хийж бх юм.Ялалгдсан тэр өдрөөр ажлаа өгөх естой биздээ.одоо огцор.
  • Ta nariin hench unen helsengui 2017-09-08 11:47:14
    Anh zasag baiguulagdahad Ubsaas songodson geshuun Uyachdiin holboonii, tob aimgiin , torol torogsdiin zasgiin gazar bolloo geed shulegleed baisan. unen heljee ....
  • biudnii zaya tengeriig ardchilsan nam ge 2017-09-08 09:03:10
    ikhe hyraliin tenegyyd ta nar yaj ch haraad ene zasagaas eer chaddag garyyd tabiad yz l dee!!chadahgyi buyan zaya chini haysan?oilgoj bna uu?Yheryyd ee!!zasag s...
  • зочин 2017-09-08 06:53:04
    Элбэгдорж гэдэг хүн хууль хяналтын байгууллагыг улс төрийн байгууллага болгосон гэж Нямдорж гуайн ярьсан зүйл үнэн.
  • зочин 2017-09-08 04:32:19
    хамгийн тэнэг угийг хурэлбаатар хэлсэн бодлого буруу бол зг ын гэхээсээ илуу уих ын буруу нродоо энэ нехер сангийн сайд болох байх яаж ажиллахыг л харья
  • зочин 2017-09-08 04:12:27
    Том мафи-гаас салах гэж байна шүү, энэ бол төр цэвэрших эхлэл ч байж мэднэ шүү, засагаа байгуулахдаа дан дээлтэй байгуулах хэрэгтэй,,,ард түмэн хүлээж авна
  • хагас хуульч 2017-09-08 03:26:13
    ЗАСГИЙН ГАЗАР ОГЦОРЛОО ??? 45 ХОНОГ ГЭДЭГ БОЛ МАН-Д БАГА ХУЦАА БИШ ШҮҮ..??? ЭНЭ ХУГАЦААНД ЗАСГИЙН ГАЗРАА БАЙГУУЛАХГҮЙ БОЛ УИХ ТАРАХ БОЛЖДЭЭ /ҮХ-22-р зүйл/
  • Zochin 2017-09-08 03:22:27
    Zasgiin gazar unasan ny tsagaa olj gej haraj baina. Uldsen 2 jild erch huchtei ajillah bolovsroltoi medlegtei zaluuchuudaa gargah heregtei,
  • Zochin 2017-09-08 03:15:46
    Unuudur 1 um yariad margaash tes uur um yaridag ene hariutslaggyi oron garan um shig ajil yavuuldag baidliig hglgh heregtei bna. Medleg, chadvariin l asuudal sh...
  • иргэн 2017-09-08 03:12:31
    хууль зөрчих нь танай намын дотоод асуудал уу
  • 76-д ху 2017-09-08 02:42:20
    бялуу идэх дуртай юм бол нарийн боовны цехэд ээ очиж ажилла. хүний боов бөгс долоох дуртай юм бол гулгаа массаждаа ажиллаа ЗГ-н ухна болрлонгууд аа