УИХ-ын чуулганы ээлжит бус хуралдаанаар МАН-ын нэр бүхий гишүүдийн өргөн барьсан Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцлээ. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүд үг хэлсний дараа Ерөнхий сайд чуулганы хуралдаанд үг хэлсэн юм. Үүний дараагаар Төрийн байгуулалтын байнгын хорооны дүгнэлтээр "Засгийн газрыг огцруулах шаардлагагүй" гэсэн саналаар санал хураахад гишүүдийн олонхийн саналыг авч чадсангүй. Хуралдаанд оролцсон гишүүдийн 53.7 хувь нь эсрэг санал өгснөөр ийнхүү Ерөнхий сайдыг огцрууллаа.
Ийнхүү УИХ-ын ээлжит бус чуулган өндөрлөв.
Ийнхүү УИХ-ын ээлжит бус чуулган өндөрлөв.
П.ГОО
Оллоо.мн