Тагнасан, чагнасан асуудлаар чуулган хаалттай хуралдаж байна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд МАН-ын бүлгийн дарга Тусгай хяналтын дэд хороо хуралдсан учир завсарлагын хугацаа дууссан гэдгийг мэдэгдлээ. Үүний дараа УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан "Өчигдөр МАН-ын бүлэг завсарлага авсан. Ерөнхий сайдыг огцруулах асуудалд Ерөнхий сайд, Шадар сайд нарын хоорондын асуудал байгаагүй. Санал тавьсан гишүүдийнхээ Засгийн газрыг огцруулах үндэслэлийн талаар тайлбар хийлгээгүй, завсарлага өгсөн. Саналыг тавиулахгүй байгааг Дэгийн хуулиар гэж тайлбарласан. Дэгийн хуулийн 38.2 дугаар хэсгийг барих юм бол Төрийн байгуулалтын байнгын хорооны дүгнэлтийг хэлэлцэх ёстой юм. Өөр байнгын хорооны дүгнэлтийг сонсох эрх зүйн үндэс байхгүй. Хуулийн зөрчлөөр явахаа болъё " гэлээ.

Үүнд УИХ-ын дарга М.Энхболд "УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа Тусгай хяналтын дэд хороог хуралдуулахаар завсарлага хүссэн. Дэгийн  дагуу завсарлага өгсөн. Тусгай хяналтын дэд хороо Засгийн газрыг огцруулахтай холбоотой Ерөнхий сайд, Шадар сайд нарын асуудлыг хэлэлцсэн. Одоо Тусгай хяналтын дэд хорооны дүгнэлтийг сонсъё. Дэд хорооны дарга С.Батболд гишүүн мэдээлье гэж байгаа" гэлээ. 

Дэд хорооны мэдээллийг хаалттай горимоор сонсох хуулийн заалттай. Иймээс Шадар сайдыг тагнасан, чагнасан асуудлаар чуулганыг хаалттай горимд шилжүүлэн хуралдаж байна.  
П.ГОО 
Оллоо.мн 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zichin 2017-09-07 14:30:39
    teruugeeree sandal suudlaa bulaaldana l biz. daraagiin songuuliar ajlaa xiidegui sandal moroodogch , ooriin bodolgui hunii ugeer huilran dagagch narig singohgu...
  • монгол 2017-09-07 09:51:04
    Энхболд үхлээ.Хулгай нь илрэх нөхцөл үүсэх гээд луйварчид цагаандаа гарчээ. Монголын ард түмэн