ОХУ-аас зээл авч УБТЗ-д шинэчлэлт хийх санал тавив

ОХУ-ын Владивосток хотноо Дорнын эдийн засгийн чуулганд оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзав.

Уулзалтад Монголын талаас  Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа,  Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг нарын албаны хүмүүс оролцов.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин уулзалтын эхэнд хоёр улсын харилцаа сүүлийн жилүүдэд хэрхэн амжилттай хөгжиж байгаа талаар тодорхой төсөл хөтөлбөрүүдийг дурдлаа. Тэрээр Монгол Улстай хамтран ажиллах харилцаанд хөдөө аж ахуй, тэр дундаа монгол малыг эрүүлжүүлэх болон дэд бүтцийн салбарын хөгжилд ихээхэн анхаарал хандуулж цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Үүнээс гадна транзит тээврийн хөнгөлөлттэй тарифын хэлэлцээр, хоёр улсын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд шинэчлэл хийх зэрэгт тус улс ихээхэн анхаарал хандуулж байгаа хэмээн ярилаа.

Мөн Монгол Улсад 2020 онд зохион байгуулагдах Азийн хүүхдүүд олон улсын спортын наадмыг амжилттай зохион байгуулахад бүхий л талаар туслах боломжтой талаараа дурдлаа.

Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-тай эдийн засгийн хамтын ажиллагаагаа улам бүр идэвхжүүлж, хоёр улсын харилцааг шинэ түвшинд гаргах хүслээ илэрхийлээд тодорхой саналууд тавив. Тухайлбал, ОХУ-аас рублийн зээл авч хоёр улсын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-д шинэчлэлт хийх болон Монгол Улсаас дэлхийн зах зээлд тус улсаар дамжуулан олон улсын зах зээлд гаргах экспортын бүтээгдэхүүнд транзит тээврийн хөнгөлөлт үзүүлэх тухай хэлэлцээрийг баталгаажуулах гэх мэт саналууд тавьж ярилцсан юм. Мөн хоёр улсын хооронд соёл, боловсролын салбарын хамтын ажиллагаа, орос хэлний сургалтыг нэмэгдүүлэх, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар яриагаа форумын үеэр үргэлжлүүлэхээр болсон юм.

Монгол Улс, ОХУ-ын төрийн тэргүүнүүд өнөөдөр Дорнын эдийн засгийн форумын өргөтгөсөн хуралдаан болон Владивосток хотод болж буй залуучуудын жүдогийн тэмцээний хаалтын арга хэмжээнд оролцоно.







Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Хэлсэн угийг нь хэнч ойлгоогуй ичмээр 2017-09-08 16:42:39
    АНы лойдоруудын байгаа унэн нуур царайн л энэ шуу дээ.
    67.111.249.66
    Мэдэгдсэн Хариулах
  • bat 2017-09-07 15:44:51
    Opoc ylstaigaa bat togtoltsoo baigyylj Xyatadaas zaigaa aw.Zöw demjij bna.Erönxiilögch maani sain bna.Udaxgvi Mongol yls maani xöl deeree zogsox ni
    79.226.68.63
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2017-09-07 12:19:50
    Баттулга ерөнхийлөгч болж гацсан Сайншанд, төмөр замын хувийн төслөө явуулаад байдаг нөгөө худлаа эх орончид нь чив чимээгүй.
    211.28.171.151
    Мэдэгдсэн Хариулах
  • User 2017-09-07 09:52:40
    Ene sda yaj l tongoroh gj bga boldoo. 4000 km tumur zamtaviad nuurse zuu ch gh shig manai uhna itged tiish ni zuunduu
    202.70.46.225
    Мэдэгдсэн Хариулах
  • z 2017-09-07 09:05:27
    Z maani zevuun garchee
    103.9.90.66
    Мэдэгдсэн Хариулах