Дүрэм зөрчөөгүй жолоочийн зөрчлийн оноог урамшуулна

Замын цагдаагийн албанаас замын хөдөлгөөнд соёлтой оролцож, дүрэм зөрчөөгүй жолооч нарын зөрчлийн оноог урамшуулахаар болжээ. 

Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журамд зөрчлийн бүртгэлийн оноо хасагдсанаас хойш нэг жилийн хугацаанд дахин замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчөөгүй жолоочийн хамгийн сүүлд хасагдсан оноог сэргээхээр заасан байдаг аж.

Мөн зөрчил гаргалгүй хоёр жил өнгөрсөн тохиолдолд зөрчлийн 10 оноог сэргээж урамшуулах юм байна.

Гэхдээ жолоочийн зөрчлийн оноо дууссан буюу эрх хасагдсан, хуулийн дагуу оногдуулсан торгуулийг заагдсан хугацаанд сайн дураараа төлөөгүй жолоочид дээрх урамшуулал хамаарахгүй аж. 

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2017-09-07 06:41:01
    Огт зөрчил гаргаагүй бол урамшууллын оноог нэмэгдүүлж болдоггүй юм байхдаа
  • НэргүЙ 2017-09-07 05:10:51
    Огт зөрчил гаргаагүй бол ямар ч урамшуулалнүй юм уу?