
Өчигдөр Тусгай хяналтын дэд хорооны гишүүд тус дэд хорооны дарга С.Батболдын өрөөнд цуглаж Шадар сайдыг тагнасан гэх асуудалтай холбогдуулан хуулийн байгууллагаас ирсэн материалтай танилцжээ.
Харин өнөөдөр Тусгай хяналтын дэд хороо Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын хүсэлтийн дагуу Шадар сайд У.Хүрэлсүхийг тагнаж, чагнасан эсэх асуудлыг хэлэлцэж байна.
Хуралдаанд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Шадар сайд У.Хүрэлсүх нар оролцож байгаа аж.
П.ГОО
Оллоо.мн