“Chinggis Khaan's Challenge Cup-2017” олон улсын тогоочдын уралдаан эхэллээ

“Chinggis Khaan's Challenge Cup-2017” олон улсын тогоочдын уралдаан, “MONGOLIAN CULINARY FESTIVAL-2017 үзэсгэлэнгийн нээлт өчигдөр /09.06/ боллоо. Фестивалийн үйл ажиллагааг нээж ХХААХҮ-ийн Дэд сайд Ж.Сауле үг хэллээ. Тэрбээр "Монгол Улсын хоол үйлдвэрлэлийн салбар нь жилдээ 160 гаруй тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэж, 7.6 мянган хоолны газарт 30 гаруй мянган ажиллагсдыг ам бүлдээ багтаасан өнөр айл болон хөгжиж байна. Энэ нь 3 сая гаруй хүн амтай улс орны хувьд тухайн салбарын ач холбогдлыг илтгэж байгаа юм. 

Монгол Улсын Засгийн Газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн” зорилтыг дэвшүүлж, энэхүү зорилтын хүрээнд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарыг олон улсын жишигт хөгжүүлэх, ханган нийлүүлэлтийн оновчтой тогтолцоог бүрдүүлэх, хэрэглэгчдэд аюулгүй, чанартай хоол, ундаагаар соёлтой үйлчилгээг хүргэх талаар олон арга хэмжээг шат дараатайгаар авч хэрэгжүүлж байна" гэдгийг онцлон хэлэв.  

“Chinggis Khaan's Challenge Cup-2017” олон улсын тогоочдын уралдаанд найман орны 150 гаруй тогооч оролцож байна. 

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ENE CHIN ZUGEER MEDEE YU 2017-09-07 04:58:39
    ene chin saihan medee bainaa. eldeviin heruul unshij nervetej baihgui ee. HOOL HIIGEED BAIGAARAI!