УИХ өчигдөр ээлжит бусаар хуралдаж, МАН-ын нэр бүхий гишүүдээс өргөн барьсан Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх байв. Гэвч Ерөнхий сайдын зүгээс өөртэй нь холбоотой тагнасан чагнасан асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэж өгөх хүсэлтийг тавьсан юм. Улмаар МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа Ерөнхий сайдын хүсэлтийг хүлээн авч байгаагаа мэдэгдэж, завсарлага авсан.
Мөн УИХ-ын ээлжит бус чуулганы товлолт хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байгаа. Иймээс хуулийн хугацаанд асуудлыг шийдвэрлэхийг сөрөг хүчний зүгээс шаардаад байгаа билээ. Өчигдөр Тусгай хяналтын дэд хорооны гишүүд тус дэд хорооны дарга С.Батболдын өрөөнд цуглаж Шадар сайдыг тагнасан гэх асуудалтай холбогдуулан хуулийн байгууллагаас ирсэн материалтай танилцаад юм. Иймээс өнөөдөр өглөөний 08.30 минутаас Тусгай хяналтын дэд хороог хуралдуулахаар болсон байна.

П.ГОО
Оллоо.мн
Оллоо.мн