Нүүлгэнэ, нүүхгүй

"Да Хүрээ" захыг нүүлгэх тухай яриа олон он дамжиж байна. Автозамын түгжрэлийг бууруулах зорилгоор автомашины захуудыг нүүлгэн шилжүүлэх шийдвэрийг гаргасан ч энэхүү шийдвэр өнөөдрийг хүртэл биелэлээ олохгүй, автомашины захууд хуучин газраа үйл ажиллагаагаа явуулсан хэвээр байгаа.  Тэгвэл нийслэлээс саяхан энэ ажлыг идэвхжүүлж байгаагаа дуулгасан юм. Улмаар “Да хүрээ” тэргүүтэй автомашин худалдаалдаг бүхий л автозахуудыг 22-ын товчооны цаана байрлах “Авто худалдааны цогцолбор”-т нүүлгэх шийдвэрийг яаравчлан хэрэгжүүлэхээр болсон.

Нийтдээ 6200 гаруй автомашины зогсоолтой "Авто худалдааны цогцолбор"-ын нэг зогсоолыг дөрвөн сая төгрөгөөр худалдаалж буй бөгөөд одоогоор 1200 гаруй нь зарагджээ. Харин худалдан авах сонирхолгүй иргэдэд урт хугацаагаар түрээслүүлэх юм байна. Түүнчлэн авто худалдааны цогцолбор автомашины худалдаа эрхлэгчдийг аравдугаар сарын 1-нийг хүртэл өөрийн хүссэн зогсоолдоо үнэгүй зогсох боломж олгож байгаа аж.

Нийслэлээс тус бүтээн байгуулалтад зориулж нийт 25 тэрбум төгрөг төсөвлөснөөс 13 тэрбумыг нь зарцуулаад байгаа аж. Иргэдийн худалдан авсан гэх 1200 гаруй зогсоолын үнэ нийтдээ зургаан тэрбум төгрөг болжээ. Авто цогцолбор нь нийт 130 га газартай. Одоогийн байдлаар 25 га газарт нь байгууламж баригдсан байна. Үлдсэн газарт нь автомашинтай холбоотой дром, оношлогооны төв, машины үзэсгэлэнгийн талбай зэрэг бүтээн байгуулалт хийхээр төлөвлөжээ.

Харин автомашины бизнес эрхлэгчид шинээр байгуулагдсан авто худалдааны цогцолбор руу нүүхгүй гэдгээ удаа дараа мэдэгдсээр байна. Энэ талаар тодруулахаар худалдаа эрхлэгчидтэй уулзаж тодруулахад "Бид нүүхгүй гэдгээ мэдэгдсэн. Гэтэл асуудалд дорвитой хариулт өгч, цэг тавихгүй байсаар багагүй хугацаа өнгөрлөө. Албаны хүмүүсийн зүгээс шинээр баригдаж буй цогцолборт 24 тэрбумын зарцуулалт хийгдсэн учир "нүү" гэх шаардлага тавьж эхлээд байгаа. Үүнийг бид  эрс эсэргүүцэж байгаа" гэсэн байр суурийг илэрхийлж байв.

Мөн тэдний зүгээс маш их хэмжээний мөнгийг авто худалдааны төвд зарцуулсан гэх тайлбар дор биднийг нүүлгэхийг шаардаж байна. Иймээс нийслэлийнхнийг тухайн 24 тэрбум төгрөгийн ажлын нарийвчилсан үнэлгээг гаргаж өгөхгүй өгөхийг худалдаа эрхлэгчид шаардсан байна.

Өнөөдрийн байдлаар Баянзүрх дүүргийн 3-4 хороо дамнасан 8000 гаруй иргэний аж амьдралаа залгуулдаг тухай худалдаа эрхлэгчид дуулгаж байна. Иймээс нийслэлийн удирдлагуудыг гаргасан шийдвэрээ эргэж харахыг хүсч байгаагаа илэрхийлж байв.  Мөн худалдаа эрхлэгчдийн зүгээс  шинэ худалдааны цогцолборт анх зөвшөөрөл олгохдоо байгаль орчны ерөнхий үнэлгээ хийгээгүй, замын түгжрэлийг тооцоолоогүй  байгаад шүүмжлэлтэй хандаж байгаагаа хэлсэн юм.

Өөрөөр хэлбэл, тийшээ очих хоёрхон урсгалтай тул хотын түгжрэлийг бууруулах биш улам нэмэх аюултайг энд онцолж байв.  Хотын төвөөс зах, худалдааны төвүүдийг гаргах нь мэдээж олон талын ашигтай.  Гэвч тооцоо судалгаа муутай төслийг золиос болчих вий гэх болгоомжлол худалдаа эрхлэгчдийн толгойн өвчин болоод байгаад дүгнэлт хийхэд илүүдэхгүй биз.

П.ГОО
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ЗОЧИН 2017-09-09 02:03:45
    НҮҮЛГЭ НҮҮЛГЭ
  • fucker 2017-09-08 01:54:20
    Хятадын удирдагчдаас суралц.Арчаад л хаях хэрэгтэй. 8000 хунээс илуу сая гаруй хуний эрх ашгийг бодох естой
  • иргэн 2017-09-07 16:49:03
    Батболд дарга нэг ч гэсэн олонд тустай ажил хий.яаралтай нүүлгэ дараа нь зуун айлын барилгын захыг нүүлгэе
  • зочин 2017-09-07 10:17:09
    100 айлыг бас нүүлгэ
  • рррр 2017-09-07 06:36:41
    Эхлээд зуун айлыг нүүлгэх хэрэгтэй да хүрээнээс илүү зуун айл л асуудал байна
  • D 2017-09-07 06:26:24
    Segnuudee avaad Hotoos zailaad uguuch nowshnuudaa.
  • Harchihay 2017-09-07 05:58:36
    Ene Tor , Niisleliin udirdlaguudiig neg sain harchihay daa odoo yaj ajilladaggiig ni !
  • Hudaldaa 2017-09-07 05:10:06
    Ehleed 100 ailaa nuulge. Auto mashinii zahaas iluu ih tugjrel uusgedeg, uliraliin chanartai hudaldaa bizde.
  • зочин 2017-09-07 04:55:32
    ЧЕНЖ БҮР УСТАНА ЭРТХЭН ӨӨР ЮМ БОДОЖ ХИЙ МАХНЫ ВАЛЮТЫН МАШИНЫ ОРОН СУУЦНЫ Г.М.
  • zochin 2017-09-07 04:46:06
    chaddiin bol nuulgeerei bugdiig ni basjiin shuuuu
  • Бат 2017-09-07 03:24:48
    Төр гэж байгаа бол одоо нөгөө төмөр нүүрээ харуул гарсан шийдвэр нэг хэдэн ченжүүдээс болоод хэрэгжэхгүй ёстой гутамшиг
  • 1 2017-09-07 03:08:07
    өмхий үнэртсэн тэр голын жавартай хөндийгөө ядаж өмхийгүй болгоод өг дөө. эргэж буцаж тэнэглээд байдаг мэргэжлийн даунтай хүмүүсийн нийлсэн ЗГ.
  • зочин 2017-09-07 02:51:02
    нүүхгүй тэр уулын жавартай хүйтэн цэвдэгтэй газар т дуртай нь оч
  • наад хэдээ нүүлгэ 2017-09-07 02:33:30
    Дамын наймаачдаа төмөр нүүрээ үзүүлээд нүүлгэ. Эд нар улсад хэрэгтэй юу бүтээсийн. Ядарсан иргэдийн ТҮЦ, ГРАШИЙГ болохоор булдозордоод нураадаг биз дээ
  • зочин 2017-09-07 02:23:12
    дэмжиж бна
  • !!! 2017-09-07 02:15:38
    Tor huchtei yu 2 naimaachin huchtei yu , Tor orshhui dor Uls orshwoi !!!
  • зочин 2017-09-07 01:58:26
    Энэ бол зөв шийдвэр,, Бүгдээрээ нүүцгээ, Батболд дарга хурдан нүүлгэж дуусгах хэрэгтэй. Агаарын бохирдлоос эхлээд олон асуудал шийдэгдэх болно.
  • иргэн 2017-09-07 01:06:06
    пгоо хаашаа хун ойлгохооргуй бичдэг юм хотын дарга чинь автомашины захуудыг нуулгээд дууссан одоо их дээд сургуулийг нуулгээд эхэлчихсэн гэсэн биш бил уу
  • Зочин 2017-09-07 01:05:58
    Шинэ зах руу нүү, алийн болгон хуучинтайгаа зууралдаж төрийн шийдвэрийг эсэргүүцэх юм бэ
  • 1 2017-09-07 00:59:38
    Олон юм битгий хуцацгаагаад бай. Зүгээр л зайлаад өг!