Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарын хэрэг “хаачив”

-Ер нь бол хавтаст хэргүүд шүүхээр шийдэгдэлгүй прокурорын шатанд хэрэгсэхгүй болдог нь үнэн. Уг нь хууль сахиулж, гэмт хэргийг илрүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүргээ цагдаагийн байгууллага нэр төртэй биелүүлдэг ч харамсалтай нь прокурор шүүхийн байгууллага дээр очоод гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж хаадаг нь харамсалтай-

Энэ сарын 4-ний өдөр Нийслэлийн прокурорын газраас олны анхаарлыг татсан зарим нэг хэргүүдийн талаар мэдээлэл өгсөн. Ингэхдээ 60 тэрбум болон Төмөр замын хэрэгт холбогдсон нэр бүхий хүмүүст холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон хэмээн мэдээлсэн билээ. Тэгвэл эдгээр хэргээс гадна бүтэн хоёр жил гаруйн хугацаанд шалгагдаж байгаа зарим нэг хэргүүд яагаад ийм удаан хугацаанд шалгагдах болов гэдэг нь хачирхалтайгаас гадна, чимээгүйхэн замхарч магадгүй болов. Тухайлбал, одоогоос хоёр жил гаруйн өмнө УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, хуучнаар Эдийн засгийн Хөгжлийн сайд асан Н.Батбаяр, Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат нарыг “Чингис”, “Самурай” бондын олголт, зарцуулалттай холбогдуулан албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, төсвийн хөрөнгийг үрэгдүүлсэн гэх үндэслэлээр 2015 оны есдүгээр сарын 15-ны өдрөөс АТГ-аас Эрүүгийн хэрэг үүсгэж нэр бүхий хүмүүсийг цагдан хорьж байсан.

Тэгвэл энэ хэрэг одоо ямар шатандаа байгаа нь тун бүрхэг болж, шалгагдаж байсан хүмүүс ч одоо эрх чөлөө ханхлуулан гадуур дураараа явж байгаа. Уг нь тэднийг батлан даалтад гарах үеэр хэрэгт хяналт тавьж байсан прокурорууд үргэлжлүүлэн хорих хүсэлтэй байгаагаа шүүхэд уламжилсан ч шүүх нэр бүхий хүмүүсийг эрүүл мэндийн шалтгаанаар батлан даалтад гаргасан гэдэг. Түүнээс хойш тэдэнтэй холбоотой хэрэг сураг алдарч хэрэг хэрхэн шийдэгдэх нь одоог хүртэл тодорхойгүй байна.

Ямартай ч төрийн өндөр албан тушаал хашиж байсан нэр бүхий гурван этгээдийг хуулийнхан албаны эрх мэдлээ хэтрүүлж төсвийн хөрөнгийг үргүйдүүлсэн гэх үндэслэлээр шалгасан ч энэ удаа тэдэнд холбогдох хэрэг ямар шатандаа яваа талаар нэг ч үг хэлсэнгүй нь “Яагаад” гэж асуухад хүргэж байна. Уг нь дээрх нэр бүхий хоёр эрхмийн тухай хангалттай нотлох баримт АТГ-т цугларч, хэргийг прокурор руу шилжүүлж яллагдагчаар татсан ч энэ хэргийн үнэн худал нь одоо хүртэл шийдэгдэхгүй, ямар нэгэн мэдээлэл өгөхгүй байгаа нь хэрэг замхрах шатандаа оров уу гэсэн хардлагыг олон нийтэд төрүүлж эхэллээ. Хөгжлийн банкийг хувийн өмч шиг санаж, бондын мөнгийг өөрийн хөрөнгө шиг зарцуулсан тухайд МАН-ын гишүүд олонтаа шүүмжилж байсан. Өөрөөр хэлбэл, нэг нь Засгийн газрыг залилж хувийн компанидаа их хэмжээний мөнгө авсан бол нөгөөх нь эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэрэгт холбогдсон гэсэн үг. Хатуухан хэлэхэд Хөгжлийн банкны шороотойгоо хутгалдсан нэр хүнд нь дээрх хоёр эрхэмтэй шууд холбоотой. Хуулийнхан энэ мэт хэргийг сүр дуулиантайгаар эхлүүлж олон түмэнд зарлачихаад сүүлдээ усанд хаясан чулуу шиг алга болгодог байдал хэвийн үзэгдэл боллоо. Энэ мэтээр эдийн засгийн алуурчдын хийсэн хэргийг цаг тухайд нь мэдээлэхгүй байсаар дараа нь хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хэрээс хэтэрч байна.

Тухайлбал, олны анхаарлын төвд ороод байсан Төмөр замын хэрэгт Ерөнхийлөгч Х.Баттулгыг яллагдчаар татан шалгаж байсан. Гэтэл түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай мэдээллийг энэ сарын 4-ны өдөр Нийслэлийн ерөнхий прокурорын орлогч, Ж.Ариунаа албан ёсны сайтаараа дамжуулан мэдээлэв. Тэрбээр “ Эрүүгийн 201501000154 дугаартай А.Гансүх нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалтын явцад "Монголын Төмөр Зам” Төрийн өмчит хувьцаат компанийн захирлаар ажиллаж байсан П.Бат-Эрдэнэ, "Либерти партнерс” ХХК-г үүсгэн байгуулсан Ч.Ганбат нар нь Эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдахаас өмнө Монгол Улсын хилээр гадагш гарсан бөгөөд П.Бат-Эрдэнэ, Ч.Ганбат нар байхгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн учир тухайн үед хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасны дагуу П.Бат-Эрдэнэ, Ч.Ганбат нарт холбогдох хэргийг тусгаарлан мөрдөн байцаалтын ажиллагааг явуулсан. Ажлын хэсгээс хэргийн холбогдогч нарт шинээр мөрдөгдөж эхэлсэн хуульд нийцүүлэн яллагдагчаар татах санал гаргаж ирүүлснийг прокуророос хянаж үзээд Х.Баттулга нь Ч.Ганбат, Б.Батзаяа нартай урьдчилан үгсэн тохиролцож Даланзадгад Чойбалсангийн чиглэлийн 1100 орчим километр төмөр замын суурь бүтэц барих төсөлд Зөвлөх үйлчилгээ үзүүлэх багаар "МакКинсэй энд Компани” компанийг холбогдох хууль тогтоомж зөрчин сонгосон, Зам тээврийн сайдаар ажиллаж байсан А.Гансүхтэй бүлэглэн Концессын хууль холбогдох бусад дүрэм журмыг зөрчин Гашуун сухайт Ухаа худаг чиглэлийн 267 км төмөр замын суурь бүтэц барих, ашиглах, шилжүүлэх концессын гэрээг хууль бусаар "Самсунг Си энд Ти” компанид шилжүүлсэн зэрэг үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдоогүй байна гэж дүгнээд Х.Баттулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татах мөрдөгчийн саналыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн” хэмээсэн. Уг нь тус хэрэгт холбоотой нэр бүхий хүмүүсийг тухайн үед хэрэгт холбогдолтой гэж яллагдагчаар татсан ч энэ удаа ийнхүү хэрэгсэхгүй болгочихлоо.

Энэ мэтээр манай хууль хяналтынхан эдийн засгийн гэмт хэргийг хааж төрийн өндөр албан тушаал хашиж буй хүмүүсийг хаацайлж байгаа нь цаанаа ямар нэгэн тохиролцоо, наймаалцал байгаа гэсэн хардлагыг нийгэмд төрүүлсээр байгаа юм. Ер нь бол хавтаст хэргүүд шүүхээр шийдэгдэлгүй прокурорын шатанд хэрэгсэхгүй болдог нь хачирхалтай. Уг нь хууль сахиулж, гэмт хэргийг илрүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүргээ цагдаагийн байгууллага нэр төртэй биелүүлдэг ч харамсалтай нь прокурор шүүхийн байгууллага дээр очоод гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж хаадаг нь харамсалтайгаас гадна сэжигтэй. Угтаа мөрдөгчид үүргээ биелүүлж хэргээ илрүүлсэн бол зоригтой дуусгах эрх нь тэдэнд байдаг ч эрх мэдэл албан тушаал нь яалт ч үгүй багаддаг гэдгийг энэ удаа жинхэнэ утгаар нь харууллаа. Өөрөөр хэлбэл, мөрдөгчид ажиллагаа явуулж хөдөлшгүй баримтаар тогтоосон хэргийг хөндлөнгөөс, прокуророос замхруулахыг оролдвол түүнийг нь олон нийтэд дэлгэчихдэг зориг зүрхтэй мөрдөгчид байхгүй байгаа нь харамсалтай.

Ямартай ч Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарын хэргийг хэрхэж буй тухайгаа олон нийтэд хэзээ мэдээллэхийг нь харах л үлдлээ.

Өглөөний сонин
Р.Саруул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Tagnuul 2017-09-07 07:26:59
    2 hulgaich, idsen mungunuusuu avilaga uguu biz. Elbegdorjd mungiin uguud, boovii guhuj egeed salaa biz.
    193.189.69.133
    Мэдэгдсэн Хариулах
  • Мод 2017-09-07 04:55:01
    Яасан гэж тодорхой шүү дээ цагдаад 500 сая прокурорт 500 сая шүүхэд 500 сая: үр дүн жирийн дэглэмтэй хорих ангид 1-3 жил тэгээд л болоо.
    203.91.119.54
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2017-09-07 03:27:43
    Чухамдаа 60 тэрбум гэж зүгээр л яриа шүү дээ хүний ярисан болгонд хэрэг үүсгээд байвал яах вэ нөгөө эрх зүйт төр яасан вэ
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-09-07 02:31:20
    60 тэрбумын хэргийг сүртэй зарлаад төмөх замын хэрэгээр барьцаалж хоёуланг нь хааяихлаа. эх оронч баттулга хаачсан бэ. ийм ерөнхийлөгчтэй монгол хөгжихүү...... ...
    183.81.171.99
    Мэдэгдсэн Хариулах
  • Shulga, Garamgai zaljin hoer 2017-09-07 02:25:01
    Ene hoer eher Zagaluudiig ulsad uchiruulsan hohiroliig ni baragduulah heregtei b na ATG, Zagdaa haluun moroor ni orood moshgison gej baigaa !!! Duusgah heregtei...
    49.0.147.29
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2017-09-07 00:55:47
    хэнтийн наадах гарамгайбаатарын замыг хавар бур хуулчихсан байсан бодвол еерийнхее херенгеер засч байсан байлгуйдээ зайлуул ухамсартай хун ч сайхан юмаа
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах