
УИХ дахь АН-ын бүлгээс УИХ-ын дарга М.Энхболдод анхааруулга хүргүүлжээ. Тус анхааруулгад УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлыг хуулийн хугацаанд шийдвэрлэхийг шаардсан байна. Хэрэв хуулийн хугацаанд асуудлыг хэлэлцэхгүй бол Үндсэн хууль зөрчсөн асуудлаар цэцэд хандаж, УИХ-ын даргад хариуцлага тооцох нөхцөл байдал үүсэхийг сануулжээ.