Д.Эрдэнэбат: Чуулганы хуралдаан цаашид хэрхэн үргэлжлэх нь ойлгомжгүй байдал үүслээ
УИХ-ын чуулганы ээлжит бус хуралдаанаар Төрийн байгуулалтын байнгын хорооноос ирүүлсэн Засгийн газрыг огцруулахгүй байх тухай санал дүгнэлтийг хэлэлцэх байсан ч УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваагийн хүсэлтээр ээлжит бус чуулганыг түр завсарлуулав. Үүнтэй холбоотойгоор УИХ дахь Ардчилсан намын дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Өнөөдөр бүх асуудлыг Үндсэн хуулийн дагуу эцэслэн шийдэх эцсийн өдөр. Өөрөөр хэлбэл, өнөөдөр ямар ч байсан энэхүү ээлжит бус чуулганы хуралдаанаар Засгийн газрын асуудлыг нэг тийш нь шийдэх ёстой. Харамсалтай нь 65-ын олонхийн бүлэг намынхаа дотоод зөрчлүүдийг төрийн танхим оруулж ирлээ. Ийм үйлдэл гаргаж байгаад бид их харамсаж байна. Чуулганы хуралдаан цаашид хэрхэн үргэлжлэх нь ойлгомжгүй байдал үүсч байна. Хоёрдугаарт, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга "Олонхийн бүлгийн нэг хэсэг нь Ардчилсан намтай хамтарч Засгийн газрыг унагах гэж байна" гэсэн туйлын хариуцлаггүй мэдэгдэл хийлээ. Би өмнө нь энэ талаар байр сууриа илэрхийлсэн байгаа. 65-ын үнэмлэхүй олонхийн бүлэг Засгийн газраа хэрхэх нь тэдний асуудал. Түүнээс энэ асуудал сөрөг хүчинд ямар ч хамаагүй. Ардчилсан нам өөрийнхөө улстөрийн байр суурийг тодорхойлчихсон гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Бид энэ байр суурь дээрээ байгаа. Засгийн газраа авч үлдэх үү, эс авч үлдэх үү гэдэг нь МАН-ын дотоод зөрчилдөөн, дотоод асуудал нь юм гэдгийг би дахин хэлэхийг хүсч байна. Мөн дөнгөж сая чуулганы хуралдаанаар нэг асуудал гэнэт орж ирлээ. Тэр нь Тусгай хяналтын дэд хороогоор Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэх тухай асуудлыг оруулж ирж хуралдааныг түр завсарлуулж байгаа нь хууль бус. Учир нь өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар ганцхан асуудлыг хэлэлцэхээр орж ирсэн. Ээлжит бус чуулган зөвхөн хэлэлцэх асуудлын хүрээнд асуудал ярьдаг. Түүнээс бусад асуудлыг хэлэлцдэггүй юм. Төрийн байгуулалтын байнгын хороо энэ асуудлыг хэлэлцээд шийдвэрээ гаргачихсан. Одоо энэ асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар л хэлэлцэх учиртай. Аливаа нэг Засгийн газрын асуудал Тусгай хяналтын болон бусад дэд хороонд үл хамаарах зүйл. Хэрвээ өнөөдөр Үндсэн хуулийн эцсийн хугацаа болох 15 хоногийн хугацаанд ээлжит бус чуулганаар Засгийн газрын асуудлыг шийдэж чадахгүй, хугацаа хэтрэх юм бол УИХ-ын дарга Үндсэн хууль зөрчсөн үйлдэл рүү орно гэдгийг би эрх баригчдад дахин сануулахыг хүсч байна" гэлээ. 
П.ГОО 
Оллоо.мн 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2017-09-07 08:23:57
    Chi odoo boliochee . Hogiin garuud dandaa hor nairaad l uhvel taarsan АН ууд луйварчид
  • Өмхий амаа хумхи 2017-09-06 11:32:51
    Энэ тэнэг халзан толгойтой өвгөнд ойлгох юм байхгүй л дээ. Өмхий амаа татаад л зайлбал болох нь тэр АН балай илжиг.
  • gggg 2017-09-06 11:23:13
    amisgaanuudiig ard tvmen xarj l bgaa shvv
  • ynshigch 2017-09-06 11:14:47
    AN zasgin erhend baihad spiker ni YIH uurin dyraar aaj needeg bsn biz dee? Odoo yamar ih hyylin medremjtei boloov.
  • зочин 2017-09-06 10:11:53
    Эрдэнэбатаа.Чамайг сонгосон Сэлэнгийн ард түмэн чиний хир бодлоготойг харж байгаа шүү. Чи Сэлэнгийн ард түмний төлөө ер нь юу хийгээд явж байна аа.
  • zochin 2017-09-06 08:55:35
    yagaad zavsarlav oilgomjtoi hed honog hoishilbol ogtsrohgvi gedeg deer olonhiin bair
  • luivarchida ajila hiildee 2017-09-06 08:12:02
    ajil hiigeechee, naad hervvl uruulaas chin uls oron yu hojihiin? ard tumnii amidral hetsvvdeed bna, ajil turliin sanhuujilt gatsaad uchnuun hvmvvs hoolgvi zeele...
    202.9.41.50
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-09-06 08:10:29
    Батүүл метро, G хороолол барьсан,,, Эрдэнэбат доллар 1000 болгосон,,, Алтанхуяг хотын утааг байхгүй болгосон,,, ,,,,ха ха ха
  • Худалч 2017-09-06 07:55:32
    1 ам.доллар яг хэзээ 1000 төгрөгтэй тэнцэх юм бэ?
  • Irgen 2017-09-06 07:49:05
    Enhbold Guai uul ni hun chanartai, daanch hun tanih chadvargui yg l nuguu heden doldoi nar ene hunii neriig baastuulchikhlaa, huuchin hotiin fragts
  • ЗОЧИН 2017-09-06 07:40:22
    Эрдэнэбаат минь нүднийхээ харцыг жаахан зөөлрүүлээч дэ заналтайгаар мэдэгдэж байгаа юм шиг дүр төрх харагдах юм аа. Одоро нас явж байна учир жанцантай байх ца...
  • иргэн 2017-09-06 07:08:07
    уих тарах хэрэгтэй ер нь энэ их хурлын баталж егсен хуулийн дагуу ажилласан зг буруутай бол 65 гишуунтэй ман уих буруутай иймд тарцгаа зуваа зуваа
  • ЗОЧИН 2017-09-06 07:04:59
    Аргаа барсан байна даа. Миеэ УИХ-ын даргын суудлаа өгөх аль хэдийн болсон шүү дээ. Эрх мэдэл, мөнгөнөөс сабал дуусна гэж сэтгэдэг энэ этгээдүүдэд ..
  • Иргэн 2017-09-06 06:56:56
    МУ-ын ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН МИЕЭГОМБЫН ЭНХБОЛДЫГ ОГЦОРУУЛААЧ ЭЭ...
    103.229.121.216
    Мэдэгдсэн Хариулах
    • хуульч 2017-09-06 13:23:37
      ҮНДСЭН ХУУЛИЙН 24 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 1,2 ДАХЬ ХЭСГЭЭ САЙН УНШААД ШИЙДЭХ ЁСТОЙ БОЛОВ УУ??? Эхлээд ҮНДСЭН ХУУЛИА хэн зөрчөөд байгааг тогтоох хэрэгтэй
      202.9.43.197
      Мэдэгдсэн Хариулах