МАН-ын бүлэг Засгийн газрыг огцруулах асуудлаар завсарлага авлаа

УИХ-ын ээлжит бус чуулган товлосон хугацаанаасаа хоёр цагийн дараа эхэлсэн ч МАН-ын бүлэг завсарлага авлаа. Чуулганы хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан нарын өргөн барьсан Монгол Улсын Ерөнхий сайдын огцруулах асуудалтай холбогдуулсан байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн танилцууллаа.


 

Үүний дараа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат "Ерөнхий сайдыг огцруулах саналыг өргөн барихаас өмнө Ерөнхий сайд, Шадар сайдыг тагнаж, чагнасан гэх мэдээллийг гаргасан. Энэ мэдээлэл олон хүнд эргэлзээ төрүүлсэн. Энэ асуудлыг шийдүүлэхээр УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хаалттай байдлаар хэлэлцүүлж өгөөч гэсэн хүсэлт гаргасан. Мөн энэ сарын 1-ний өдөр Тусгай хяналтын дэд хороонд энэ асуудлаар хандсан. Миний хувьд залуу хүн ийм нэр хүндээ унагаасан асуудалд холбогдох сонирхолгүй байна. Өнөөдрийн хуралдаанаар ямар ч шийдвэр гарсан бай Ерөнхий сайд нь Шадар сайдаа тагнаж чагнасан гэх асуудлыг  байнгын хороо болон дэд хороодоор хэлэлцүүлж өгөхийг хүсэж байна. Энэ хүсэлтийг хүлээж аваач ээ, гэж УИХ-ын даргаас хүсэж байна" гэлээ. 


 

Энэ асуудалтай холбогдуулан МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа "Өнөөдөр үүссэн нөхцөл байдал намын дотоод гэхээсээ илүү төрийн асуудал руу орчхоод байна. Ерөнхий сайдын саналыг хүндэтгэж үзэх ёстой байх. Өнөөдөр бүлгийн дийлэнх буюу 30 гаруй гишүүд бүлгийн даргын өрөөнд байгаа. Тэдний зүгээс энэ асуудлыг шийдэж өгөхгүй бол сөрөг хүчинтэйгээ нийлж Засгийн газраа унагах шийдвэр гаргамааргүй байна гэсэн саналаа хэлсэн. Миний хувьд тагнасан, чагнасан асуудлаар байр сууриа тодорхой илэрхийлж ирсэн. Өнөөдөр нийгмийн нэг хэсэг нь дээрээсээ үүрэг өгөөд У.Хүрэлсүхийг хэлмэгдүүлэх гэж байна гэх ойлголттой байна. Мөн Ерөнхий сайд гэдэг хүн хууль хүчнийхэнд үүрэг өгөөд тагнуулдаг, хүчээр шийдэх гэж оролддог юм байна гэсэн хандлага нийгэмд бий боллоо. Иймээс энэ асуудлыг нэг талд нь гаргах ёстой. Тиймээс Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын саналыг хүндэтгэж байна. Тиймээс энэ асуудлыг Тусгай хяналтын дэд хороогоор хэлэлцүүлж өгөөч гэсэн хүсэлт гарган МАН-ын бүлэг завсарлага авах санал гаргаж байна" гэв. 

Ийнхүү УИХ-ын дарга МАН-ын бүлэгт тодорхойгүй хугацаагаар завсарлага өглөө. 

П.ГОО
Оллоо.мн 

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • bid 2017-09-06 12:28:15
    tanai namiin l asuudal shuu dee. odoo buruugaa busad ruu chihehee bolison deer. odor unguruh tusam zuursan bantan chini bur bolohoo bailaa.
    202.21.108.46
    Мэдэгдсэн Хариулах
  • ttyt 2017-09-06 11:20:31
    amisgaanuudiig ard tvmen xarj bgaa shvv
    202.9.40.102
    Мэдэгдсэн Хариулах
  • цэрэг 2017-09-06 08:29:06
    Эрдэнэбат аа намнахаа намна эр хүн шиг бай, яллахыг ялла үхүүлэхийг үхүүл гэсэн үг бий. Яасан гэж огцрох вэ ойлгохгүй байна. Чи чадна
    103.242.47.98
    Мэдэгдсэн Хариулах
  • Irgen 2017-09-06 07:45:40
    Chadamjgui zasag ogtsor, yamduudaar tavisan hurgan zaluu Darga Naraa hardaa ichehgui idej uuj bna arai l denduu aashilj bna da bugd suljee shig tur yu bolood bn...
    27.123.214.117
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН 2017-09-06 06:54:55
    МУ-ын ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН УИХ-ын дарга М.ЭНХБОЛДЫГ МАШ ЯАРАЛТАЙ ОГЦОРУУЛ...
    103.229.121.216
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-09-06 05:49:30
    Энэ өмхий Энхболд үхлээ, бүх аргаар хаалт хийж байна даа, Хүрэлсүх ээ, ингэх тусам нь засагаа авч мафи-гаас салж намаа цэвэрлээрэй, эдийн засагаа өөд татаара...
    119.40.103.162
    Мэдэгдсэн Хариулах
    • цэрэг 2017-09-06 08:32:45
      засагаа солихдоо хүрвэл Хүрэлсүх гэж хүн яалаа гэж өгөх вэ дээ харин ч засагаас холоо гаргаж хаях хэрэг гарна, огцорох засагт байсан байж шинэ засагт багтах уу?...
      103.242.47.98
      Мэдэгдсэн Хариулах
  • ммм 2017-09-06 05:46:58
    МАН АН-ын хэдэн новш Монголын төрийг өмчлөөд авчихсан юм шиг аашилж байх шив, тун удахгүй бөөснүүдийн үхэл ирнээ
    66.181.176.73
    Мэдэгдсэн Хариулах