Д.Ганбат: Тавантолгойн нүүрсийг Восточный боомтод хүргэх нь эдийн засагт онцгой ач холбогдолтой

ОХУ-ын Владивосток хотод болж буй Дорнын эдийн засгийн форумд оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тэргүүтэй албаны хүмүүс өчигдөр Находка дахь “Восточный” боомтын үйл ажиллагаатай танилцлаа.

Боомтын үйл ажиллагаатай танилцахад Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын 3 талт хамтын ажиллагаа болон эдийн засгийн коридорын асуудал хариуцсан бие төлөөлөгч А.Гансүх нар байлцлаа. ОХУ-ын Ерөнхийлөгчийн бие төлөөлөгч И.Е.Левитин, ОХУ-ын Тээврийн сайд М.Ю.Соколов, “Оросын төмөр замууд” НХН-ийн ерөнхийлөгч О.В.Белозеров, ОХУ-ын Тээврийн дэд сайд бөгөөд Далайн болон голын тээврийн холбооны агентлагийн дарга В.А.Олерский нар далайн боомт дахь нүүрс дамжуулан тээвэрлэх үйл ажиллагааг газар дээр нь ийнхүү танилцуулжээ.

Тус боомтын үйл ажиллагаа, давуу тал, ач холбогдлын талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбатаас "Блүүмбэрг Монголиа" телевиз тодруулга авсныг хүргэж байна.

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат "Владивостокийн Восточный боомтоос Япон, БНСУ руу экспортлож байгаа нүүрсний илчлэг 6000 ккал буюу манай Тавантолгойн нүүрсээс 1000 гаруй ккал-оор бага илчлэгтэй байна. Тиймээс бид нүүрсээ угааж, тус боомтоор Япон, БНСУ-ын зах зээлд нийлүүлэх асуудлыг Оросын талтай хамтарч шийдвэл Монгол Улсын эдийн засагт өндөр ач холбогдолтой. Энэ үүднээс далайд гарцгүй манай орны хувьд төмөр замаар нүүрсээ тээвэрлэхийн тулд Тавантолгой-Сайншанд чиглэлийн төмөр замыг маш яаралтай барьж гол төмөр замтай холбох улмаар зүүн хойшоо Сайншанд-Хөөт- Чойбалсан-Эрээнцав чиглэлд төмөр замаа бариад холбочихвол бид зүүн коридорын төмөр замаар нүүрсээ тээвэрлэх боломж бүрдэх юм. Хэрэв Оросын талтай хөнгөлөлттэй тариф тохирч чадвал Тавантолгойн нүүрсний өрсөлдөх чадвар дээшлэх дүр зураг харагдаж байна. Саяхныг хүртэл тус боомт манай Өмнөговийн Цагаанхад шиг битүү хар тоос бужигнасан, ил задгай нүүрсээ буулгаж ачдаг байсан бол сүүлийн 5 жилд дорвитой хөрөнгө оруулалт хийж, дэд бүтэц, технологио шинэчилснээр маш их дэвшил гарсан байна. Мөн нүүрсний тоосжилтийг усан хөшиг үүсгэн дарж, ногоон байгууламж ихээр байгуулсан жишээг манай уурхайнуудад нэвтрүүлбэл ихээхэн үр дүнтэй гэдгийг харлаа" гэв.

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • mongol 2017-10-14 04:29:58
    Ganbat Jenko xoer yu hiij chadahiig harah l vldlee dee? Shag hugashaa xaruulna daa
    122.201.21.138
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-09-25 02:36:46
    хятадуудад идүүлээд байхад яаж ч ашиг олох вэ дээ.
    202.9.40.125
    Мэдэгдсэн Хариулах
  • luuhaan 2017-09-24 11:36:44
    jinhen hujaa hundee
    139.5.217.116
    Мэдэгдсэн Хариулах
  • dsn 2017-09-07 20:51:49
    gan said 2 nuurtei n iimerhuu yumnaas medegdej bndaa, odoo mud nutgiin zam bish uuriin zamaa zas ch ehleh geed bndaa.
    122.201.31.162
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2017-09-06 08:56:51
    Erguuteed blgui l hilruugee tumur zamaa barichih. Orosuud jenkod iimerhuu ulger yariad heden jil argaljbai gj zaasan biz.
    202.70.46.224
    Мэдэгдсэн Хариулах
  • 200 2017-09-06 07:30:03
    5Толгой-Гашуунсухайтын төмөр замаа яаралтай дуусгавал нүүрсний экспортын хэмжээ 2 дахин нэмэгдэнэ. Тээврийн зардалыг бууруулснаар бодит орлого нэмэгдэнэ.
    202.70.46.213
    Мэдэгдсэн Хариулах
  • Tumur zamchid 2017-09-06 06:29:44
    Ganbaatar zailaa
    109.164.227.239
    Мэдэгдсэн Хариулах
  • 1000000 2017-09-06 04:21:53
    Ганбат тээврийн логистикийн багш учираас асуудлаа аргагуй л шинжлэх ухааны ууднээс олж хаож дээ. Сайн байна. Баяр хургэе.
    202.131.233.251
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2017-09-06 04:21:07
    Хэмх долийх юмаа?! энэ саад?!
    66.181.183.9
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-09-06 03:38:37
    5tolgoi chuny xujaagiin medeld orchixson yum bishuu odoo xujaagaas asuux xereg garna daa
    24.1.124.58
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2017-09-06 03:16:28
    Za medekhgyi ee. Kharitsuulsan sudalgaa tootsoo khiigdsen l yum baikhdaa burkhan min'. Ene khymyys khuviin ashig sonirkholoo darj diilekhgyi yumdaa.
    103.26.192.157
    Мэдэгдсэн Хариулах