МАН-ын тулга тойрсон хэрүүл

Гарын үсгийн тоо 33 хүрчээ. МАН-ын 65 гишүүнээс Засгийн газрыг огцруулах хүсэлтэй гишүүд нэмэгдсээр байна. Тэд “Мэргэжил”-ийн Засгийн газрын эсрэг кноп дарахаар ийнхүү бэлтгэлээ базааж эхэлсэн бололтой. Нэгэнт шийдвэр гаргасан гэдгээ хэвлэлээр мэдэгдэж, гарын үсэг нэмэгдэж байгаа зарыг ч гэрлийн хурдаар тарааж байх дүр зураг Төрийн ордонд өрнөж байна. МАН-ын Удирдах зөвлөл мягмар гарагт хуралдаж, Засгийн газрыг огцруулах асуудлаар гишүүдийн өргөн барьсан хүсэлтийг хэлэлцсэн. Улмаар Засгийн газраа тогтвортой байлгаж, бүлгээс гарсан шийдвэрийг ёсчлон дагах утга бүхий тогтоол гаргасан. Гэсэн ч Удирдах зөвлөл энэ тогтоолоо МАН-ын бүлгийн гишүүддээ танилцуулж чадсангүй. Гишүүд нь боломж олгосонгүй. Өчигдөр МАН бүлгээ 11.00 цагаас хуралдуулах тов зарласан ч ирц бүрдэхгүй байсан учир дахин 15.00 цагаас хуралдах тов гаргав. Бас л ирц хүрсэнгүй.

Өнгөрсөн долоо хоногт МАН-ын бүлэг олон цагаар хуралдсан ч ямар нэг шийдэлд хүрэлгүй тарцгаасан. Харин дараа нь МАН-ын гишүүд Засгийн газрыг огцруулах бичиг өргөн барьсан асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцээд, дэмжээгүй. Процессын дагуу байнгын хорооноос гаргасан шийдвэрийг УИХ-аар хэлэлцэж байж албан ёсны шийдвэр болох учиртай. Тиймээс чуулганыг наймдугаар сарын 30-аас есдүгээр сарын 7-ны хооронд хуралдуулах тов зарласан. Харин өнөөдөр чуулган хуралдаж Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэн. Асуудлыг чуулганы хуралдаанаар хэлэлцэхээс өмнө МАН-ынхан дотроо эв зүйгээ олно гэсэн найдвар тавьж байсан ч бүлгийн ирц бүрдэхгүй УИХ-ын чуулганы ээлжит бус хуралдааныг угтахаар боллоо.

Одоо МАН-ын 33 гишүүн АН-тай нийлж засгаа унагах уу? Эвсэл байр суурь, гарын үсгээсээ буцах гэсэн сонголтын өмнө ирлээ. МАН-ынхан гуравхан жилийн өмнө АН-ынхныг “Засгийн газраа барьцааллаа” хэмээн элэглэн шоолж байсан. Харин одоо тэд АН-ынханд шоолуулж байна. АН Засгийн газраа унагаж, тогтвортой, туйлбаргүй төр барьсан хариуцлагаа хүлээн УИХ-ын 2016 оны сонгуулиар арай ядан бүлэгтэй болсон. Харин одоо МАН-ынхан АН-ынхны элэг доог болж Засгийн газраа унагаах төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхээр улайрч байна. Тэд гурав хүрэхгүй жилийн дараа ард түмэнд мөрийн хөтөлбөрөө дүгнүүлнэ гэдгээ мартчихсан бололтой. Тэдний тулга тойрсон улс төрийг тун чадамгай хийж байна. Бүрэн эрх, зөөлөн дулаан сэнтий, эрх мэдлийн төлөөх тэдний тэмцэл энэ долоо хоногт тэр тусмаа өнөөдөр оргилдоо хүртэл өрнөнө.

 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • nam bus irgenii bodol 2017-09-06 11:48:37
    Odoo MAH AH ali n ch uls orniig hugjvvleheesee ungursun horvoo, ug vndeseer n tsewerleh l heregtei, Mongolchuud ednariin togloom bolj duuslaa, Bi nam bus irgen...
  • zochin 2017-09-06 11:21:25
    sandal suudal bulaaldaad l baival daraa songuuliar garin useg zursan zuraagui bugd dahij songogdohgui
  • Гишүүн 2017-09-06 08:49:22
    МАН нөхдүүд ингэж сандал суудлын төлөө тэмцэлдэх цаг биш, ард түмнээ бодож, намын эрх ашиг гэж байхгүй улс орны язгуур эрх ашиг л гэж бий шүү. Нүдний булай
  • Irgen 2017-09-06 04:23:00
    Hotiin fragts bolson saiduud boloh Munkhbayar ogtsor unende dorvitoi Tom Ajil hiisengui dee ene zasag barag 2 Jil bolloo, utaa garah gj bna yu uurchlugdsun be? ...
  • ОЛЛОО. МН 2017-09-06 03:09:23
    ШААНА БИЗ. ЭНЭ ОЛЛОО САЙТ ХЭНИЙХ ЮМ БОЛ ... ТАРХИ УГААХ ГЭЭД ЯДЧИХЫН. 60 ТЭРБУМЫН БҮЛГИЙХ БИШ БЭЭЗ .
  • зочин 2017-09-06 03:01:25
    МАН цэвэрших хандлага гарч байна аа, энэ маш зөв үзэгдэл шүү, Хотын мафи-аас салах боломж гарч байна, Залуус шударга ажиллах байх гэж бодож байна
  • Гоод  2017-09-06 02:23:47
    "Тулга тойрсон хэрүүл" гэж нэрлэсэн атлаа "бүрэн эрх, зөөлөн дулаан сэнтий, эрх мэдлийн төлөөх тэдний тэмцэл" гэж дүгнэлт хийдэг нь ямар ч логикгүй байна. ...
  • зочин 2017-09-06 01:44:36
    тэдний гэж ан юмуу ман юм уу чи тийн ялгал мэддэггуй мал уу мэдээ бичиж чадахгуй байж бас тойм бичих улс терийн дугнэлт хийх санаатай энэ ч чиний мэддэг дангийн...