“Монгол Хятадын Экспо”-д оролцох ААН-үүдэд зориулсан сургалт эхэллээ

"Монгол Хятадын Экспо" хоёр дахь удаагийн үзэсгэлэн арга хэмжээ энэ сарын 26-31-нд  БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод болно. Экспо арга хэмжээнд Монгол Улсаас 420 гаруй аж ахуй нэгжийн 600 гаруй үйлдвэр эрхлэгчид оролцохоор болсон.

Экспод оролцох аж ахуй нэгжүүдэд зориулсан “Монгол Хятадын Экспо ” үзэсгэлэнд хэрхэн амжилттай оролцох нь” сэдэвт сургалт өнөөдөр ХХААХҮЯ-ны хурлын танхимд эхэллээ. Сургалтаар бараа бүтээгдэхүүнээ хэрхэн зөв сурталчлах, үр дүнд хүрч  бизнесээ хэрхэн өргөжүүлэх, бусад орны зах зээлд бараа бүтээгдэхүүнээ сурталчлан таниулахад юуг анхаарах зэрэг мэдээлэл зөвлөгөөг өгөх юм.

 Сургалт гурав хоног үргэлжилнэ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.