Хорооллын эцсээс Гэмтлийн эмнэлгийн уулзвар хүртэлх автозамыг нээлээ

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний тодотгол, “2030 оны хөгжлийн чиг хандлага” баримт бичигт замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг дээшлүүлж, түгжрэлийг бууруулах зорилгоор гол гудамж, замуудад өргөтгөл шинэчлэлт хийж,  Нийслэлийн авто замын сүлжээг хөгжүүлэхээр тусгасан. Үүний  дагуу Нийслэлийн авто замын сангийн хөрөнгөөр энэ онд Баянгол дүүрэг, Хорооллын эцсээс  Гэмтлийн эмнэлгийн уулзвар хүртэлх  1км авто зам, Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо, Нарангийн авто замаас Орбитын авто зам хүртэлх 1.3 км авто зам, Налайх дүүргийн Дамдин, Даваажав, Найрамдлын зам гудамжны 1,5км авто зам, ХУД, Зайсангийн авто замаас Зайсан толгойн урдуур Богд уулын арын авто замтай холбогдох 2,4 км авто зам  гээд хэд хэдэн төслийг хэрэгжүүлж байна.

Үүний нэг Баянгол дүүрэг, Хорооллын эцсээс  Гэмтлийн эмнэлгийн уулзвар хүртэлх  1,2 км авто замыг  өргөтгөл, шинэчлэлийн ажлыг дуусгаж,  өнөөдөр замын хөдөлгөөнийг бүрэн нээлээ. Хорооллын эцсийн болон Гэмтлийн эмнэлэгийн баруун урд уулзварыг өргөтгөн шинэчилсэн ч 1987 онд ашиглалтад орсон тус авто замд шинэчлэл хийгдээгүй байсан юм. Шинэчлэлийн хүрээнд хуучин 2 эгнээ байсан авто замын зорчих хэсгийг тус бүр 9 метрийн өргөнтэй 3 эгнээ бүхий 2 урсгалтай болгон өргөтгөж, замын  2 талаар явган хүний зам, дугуйн замыг шинээр барьж, борооны ус зайлуулах  шугам, тэмдэг,  тэмдэглэгээг хийж гүйцэтгэх ажлыг  “Наранбулаг Хан” ХХК гэрээт хугацаандаа  дуусгаад байна.

Энэхүү замыг өргөтгөн шинэчилснээр  замын хөдөлгөөний ачаалал буурч, иргэдийн аюулгүй ая тухтай зорчих нөхцөл сайжирч, зорчигч, тээвэрлэгчдийн цаг хугацаа болон шатахуун хэмнэх, ая тухтай байдлыг  бүрэн хангах боломжтой болж байгаа юм. Тус замыг  Сонгинохайрхан дүүргийн 30,31 дүгээр хорооны чулуун замаар Үйлдвэрчний эвлэлийн гудамжтай холбож байна гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2017-09-06 02:16:10
    муу хийсэн бна лээ дээ
  • 那让 2017-09-06 02:15:14
    Шинэ замынхай хажуд байга машин угаалгийг хаалд аа. хэхэ
    • зочин 2017-09-11 06:56:32
      Харин тн. Баахан машин угаалгууд байдаг тэд нарыг болиулмаар юма. сайхан зассан зам усаараа булах байхдаа
  • яана даа, харамсаж байна 2017-09-06 00:18:31
    ХЭЗЭЭ манайхан НАРНЫ ЗАМ шиг зам тавьдаг болох вэ? ТӨСӨВөөс бариулж байгаа замуудыг японы компаниудаар тавиулая. ӨРТӨГ нь манайхантай ижил шүү. МАНАЙХАН дэлхий ...
  • зочин 2017-09-05 13:28:49
    ганц км зам засчихаад дайны уед оросын барьсан темер замын дайны бутээн байгуулалт хийсэн юм шиг л загнах юм даа тэр уеийн хоригдлуудын сунсэнд мергех хэрэгтэй ...