Төсөвт өртөгөөс 12 тэрбум төгрөг хэмнэжээ
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас аймаг, нийслэлийн худалдан авах ажиллагааны (тендер) нэгдсэн дүнг өнгөрсөн сарын 30-ны байдлаар гаргажээ.

2017 онд нийслэл, 21 аймгийн хэмжээнд нийт 420,0 тэрбум төгрөгийн  2343 төсөл, арга хэмжээний тендер зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн. Үүнээс  386,4 тэрбум төгрөгийн 2145 тендер буюу 92 хувь нь зохион байгуулагдаж, 34 тэрбум төгрөгийн 198 тендер зохион байгуулагдахаар хүлээгдэж байна.

Зохион байгуулагдсан 2145 тендерийн  80 орчим хувь буюу 251 тэрбум төгрөгийн гэрээг 1855  дотоодын иргэн, үндэсний компаниудтай байгуулж, дотоодын давуу эрхийг 282 иргэн, аж ахуйн нэгжид 115 тэрбум төгрөгөөр тооцож гэрээ хийсэн байна.

Худалдан авах ажиллагааны 280 тэрбум төгрөгийн 1855 тендерийн гэрээ байгуулагдаж,  төсөвт өртөгөөс 12 тэрбум төгрөг хэмнэжээ.
 
П.ГОО
Оллоо.мн 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ааааааааааа хог 2017-09-05 14:22:08
    12 тэрбум төгрөг хэмнэжээ. гэнээ тэр нь 200 тэрбум болоод бөөн засвар болно доо
  • зочин 2017-09-05 09:02:59
    пгоо малын бичсэн мэдээг ойлгож унших арга алга еерее ч учрыг нь олж байгаа ч юм уу угуй ч юм уу мэдээ ч бичиж чадахгуй мал юмаа
  • Mongolchyyd aa!!!ta nar sanaamar syyna y 2017-09-05 08:45:28
    Yabal erneesee garah be?eder byr siidej ajillah arga ene baimaar bna!